26 January 2018

Sydney-ийн аялалын товчоон

Хоёр машинтай 10 хүн (5 том хүн, 5 хүүхэд) Брисбэнээс өглөө эрт хөдлөв.
Cape Byron Lighthouse.
Byron Bay ер нь хүндэвтэр хот. Энд өдрийн цайгаа хөнгөхөн хэлбэрээр уугаад цааш явцгаав.
Орой нь South West Rocks орж хоноглов. Гудманд нь кенгуру бэлчсэн намуухан гоё суурин байна лэ. Airbnb сайхан сервис шүү, байр түрээслэх ямарч асуудалгүй. 
Өглөө нь Trial Bay Gaol-оор оров. 128 хоригдлын багтаамжтай хуучны шорон. 
Smoky Cape Lighthouse-тай танилцсан (гар утсан дээр авсан зурагнууд дунд гэрэлт цамхаг байсангүй, цохион дээрээс авсан зураг л оруулчихлаа. Дараа нь зургийн апаратнаас оруулъя).
Taree хэмээх жижиг сууринд өдрийн унд ууж таарав. Цахлай нь элбэг юм.
Оройдоо Сидней ороод өглөө нь Blue Mountains-руу зүгэлсэн. Тоглоомчгүй нэрэндээ таарч цэнхэрлэн харагддаг юм билээ.
Буцахдаа Сиднейн их сургуулиар ороод амжив.
Маргааш нь чөлөөт хөтөлбөр буюу хэн дуртай нь юу дуртайгаа хий гэсэн уриатай өнжив. Манай гэр бүл Сиднейн төвтэй танилцах бодолтой байв. 
Ингээд Харбор бридж, Опера хаусруу усан онгоцоор дөхөв.
Хотын төв жуулчидаар дүүрэн, хөл хөдөлгөөн их байсан.
Ботаник гарден. Цаг агаар харин халуун ч биш, хүйтэн ч биш их сайхан таарсан.
NSW-ийн арт галерей. Рембрандтын үзэсгэлэн гарсан байв. 
Бүтэн өдрийн турш хотын төвтэй танилцав. Архитектур нь давгүй л хот юм.
Ер нь Австралийн аль ч хот адилхан - далай, голын эрэг дагуу үнэтэй дүүргүүд, эх газарлуугаа хямдавтар нь. CBD гэж хэдэн өндөр байшин, бусад нь намхан. Гэхдээ мегаполис гэсэндээ өөр өөр зүйлс ажиглагдаж л байна лэ, энэ тухай тустаа пост оруулна.
Цуг ирсэн нэг гэр бүл Аделайдруу нисч, нөгөө нэг гэр бүл нь Брисбэнруу онгоцоор буцаж, харин бид 5 газраар гарав. Замдаа Pacific Hwy-гээс салж Emerald beach орж сэргэж аваад цааш давхисаар шөнөдөө орж ирсэн.
Сүүлчийн кадр дарагдсан цэг газрын зураг дээр:
Google street view-ийн зурагтай харьцуулж үзэх сонирхолтой байдаг юм - ямар байж, одоо ямар болж.

No comments:

Post a Comment