31 December 2017

Мэндчилгээ

Уншигчиддаа.
Ирж буй 2018 онд хүн бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе! Эзэн хичээвэл заяа хичээнэ - бүх зүйл бидний гарт, өөрөөс чинь шалтгаална гэдгийг ухамсарлаж өөдрөг сайхан жилийг туулах болтугай. 
Аз аз аз, бурзай бурзай!

2017 оны товч тайлан

2017 он миний хувьд хурдан өнгөрлөө. Ерөнхийд нь авч үзвэл амжилттай жил байжээ. Эцэг эх, хамаатан садан, найз нөхөд эрүүл саруул, эхнэр хүүхдийн хичээл ном өндөр. Бүгд л урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хэмжээгээр зүтгэсэн, гүйцэтгэл нь сайн байна. 2017 оныг сар сараар нь хувааж, үйл явдал, аялал зугаалгаар нь товчхон ангилав:
1 сар. Queensland Museum & Science Centre.
Decker Park. Жил хагасын турш газрын зураг дээрээс харж байгаад очсоор Брисбэний паркуудын нилээдийг нь үзчихээд байгаа.
2 сар. Аав ээж урилгаар ирсэн сар байгаа.
Shelley Beach. Beach-үүдээр ч гэсэн сайн хэссэн.
Shorncliffe Pier.
3 сар. Main Beach, Wet N Wild ба Sea World.
4 сар. Brisbane 4x4 Show.
4 сард эцэг эх нутаг буцсан. Мөн нагац дүү (эгчийн хүү) хэлний курст суралцахаар сарын сүүлчээр ирсэн юм байна. 
5 сарыг уламжлал ёсоор далайн эрэг, парк цэцэрлэг эргүүлдсээр өнгөрөөсөн. 6 сард хадам ээж, эхнэрийн дүү хоёр зочилж ирээд сар болоод буцацгаасан байгаа. Зочин ирэхлээр дагуулж явдаг тогтмол хэдэн маршрут бий, түүгээрээ дахиад нэг тойрог хийсэн )
7 сар. Air Museum, Strawberry Field зэрэг газруудаар орж.
8 сар. Planetarium-аар орж Suncorp цэнгэлдэхэд rugby-гийн тэмцээн сонирхоод амжиж.
Мөн Ekkа хэмээх баяр тохиож атракционоор нь орж үзсэн.
8 сар. Glow Worm Cave буюу гэрэлтдэг өттэй агуйг сонирхов. 
9 сар. Орой үдэш ч хамаагүй паркаар тэнэж мах шарж идсээр явсан. Brighton Park.
Australia Zoo-г зорьж очиж үзэв.
10 сард хотоос гараагүй бололтой.
11 сар. Byron Bay, Crystal Castle.
11 сарын эхэнд 1-р сургуулийн ангийн хүүхэд ажлаар, 11 сарын сүүлээр 23-р сургуулийн ангийн хүүхэд сургалтаар тус тус ирсэн. Аль алинтай нь сайхан уулзаж учирсан.
12 сар. Marcus Beach, Glass House Mountains.
Миний хувьд Брисбэнээс 200км-ийн радиуст багтаж зугаалж баяссан байгаа. Эхнэр Adelaide ба Sydney яваад амжсан (чадвал буцахаасаа өмнө Melbourne-ээр зочилчих санаатай). За нэг ийм жилийг ардаа үдлээ, ирэх жил Орос орох ёстой (билет юу болж байдаг юм бол бүү мэд), тэгээд л нутаг буцна да.

Мумий Тролль - Грильяж (31 число)


30 December 2017

Үйл явдлын тойм

Монгол оронд маань ямар үйл явдлууд өрнөж, тэдгээрийн талаар хувь хүний зүгээс юу бодож байгааг товч хуваалцъя.
1. Татвар 
Мэдээж хэрэг татвар нэмэгдэхэд хэн дуртай байх билээ. Нөгөө талаас - орлогын хэмжээнээс хамаарсан татварын шатлал тогтоох нь бол зөв, эрт орой хэзээ нэгэн цагт ийм шатлал тогтоогдох л байсан. Уурхайчид тэргүүтэй олон тэмцээд барахгүй л болов уу. Хууль батлагдсан, он солигдонгуут мөрдөөд эхэлчихнэ. Ер нь бол 1,5-ын босго бол инээдтэй дуулдаж байгаа, угтаа цалингийн доод хэмжээ 1,5 байх ёстой юм манайд. 
2. Утаа
Утаа гамшигийн хэмжээнд хүрээд олон жил өнгөрч байгааг бүгд мэднэ. Нүүрс түлж байгаа цагт утаа хаашаа ч арилахгүй. Утаагүй зуух, бүрэн шаталттай түлш - үр дүнгүй, аргацаах төдий арга ядсан арга. Цахилгаан, ачаалал даах шугам сүлжээ, иргэд төлж чадах тариф л хэрэгтэй байгаа юм. Нарийндаа энэ утаа чинь ард түмний амьдралын түвшинг харуулж буй индикатор болоод байна. Хэдий чинээ амьдрал дордно - төдий чинээ утаа нь ихэснэ. Хүн ажилтай, боломжийн орлоготой бол орон сууцанд орно, эсвэл хувийн байр аваад халаалтаа нүүрсгүй шийднээ дэ?
3. Бусад
а. Жаргал Де Факто мэтгэлцээнийг үзэв. Цаазын ялыг сэргээх нь зөв үү гэдэг сэдэвтэй. Буруу. Энд эргэлзэх ямарч хэрэг байхгүй. Ер нь Жаргал Де Факто гуай их зөв зүйл хийж байгааг онцлох хэрэгтэй (дээр бичиж байсан). Respect.
б. Амай. Бөөрний дутагдалтай сайн тэмцэж байгаа энэ залуу. Бас л сэтгэлийн тэнхээ шүү. Зав зай таарвал Live-ийг нь үздэг юм. Мэдээж хэрэг санаа нийлэх зүйл байна, жаахан зөрөлдөх асуудлууд ч бий. Гэхдээ ерөнхий чиг хандлага нь их зөв, бодож ярьж буй зүйлээс нь ч гэсэн авах юм их байна. Respect, хурдан эдгээрэй. 
в. Ёлка. Ажиглагдсан нь - энэ жил ёлка дээр авахуулсан зурагаа social-д оруулах нь цөөрсөн байна. Хуучин чинь ерөөсөө scroll хийгээд хийгээд палааж, гоонж тасардаггүй байлаа шүү дэ. Мөн хүмүүс авсан гавъяа шагналаа оруулахаа бараг байж. Зөв чиг хандлага гэж бодож байгаа. Одоо болсон болоогүй есөн шидийн цол гуншингаа больчих хэрэгтэй.

Transient

Marcello Barenghi

Зураачийн суваг: https://www.youtube.com/channel/UCcBnT6LsxANZjUWqpjR8Jpw
Цаасан дээр 3 хэмжээст дүрс бүтээхдээ гаршиж. Энгийн жишээ:

Bowen Hills - Biggera Waters

26-ны өдөр Boxing Day тохиов. Harbour Town гэдэг outlet shopping centre хотоос 80 орчим км-т байдаг юм (Gold Coast үндсэндээ). Том худалдааны төв л дө, олон дэлгүүр хоршоотой. 09:00-с онгойх байхаар нь 08:00 өнгөрөөгөөд гарсан. Хурдны замаас салсан - машинуудын цуваа угтав (4 гаруй км үргэлжилсэн). Худалданы төвийн зогсоолууд дүүрээд хүмүүс шууд зүлгэн дээр машинаа паркалж эхэлж. Зогсоол нь барилгын 3 талыг хамарсан том талбайтай шүү дэ. Би зогсоол хайж нэг тойрч өгөөд "за энэ бүтэхгүйн" гээд гараад өөр газар зогссон, бараг км-ийн цаана. 
Худалдааны төвд түм түжигнэж бум бужигнаастай, зарим дэлгүүрийн гадаа дараалал үүссэн байв. Хямдралаар дэлгүүр хэсэх нь хүсээд байх зүйл биш байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Би ч яахав хүчинд автаж явсан хүн, сайн дураар юу гэж зүглэхэв.

29 December 2017

Яст мэлхий, вомбат, дельфин

Хүүхдүүдийн өрөөний цонхны тавцан.
Тус бүрд нь нэг нэг амьтаныг хариуцуулсан боловч том нь тоохгүй хаячихсан (вомбатыг), хоёр охин л усалж, дээд хэсгийг нь хайчилж харагддаг юм. 

4 байшин

The Beatles’ Childhood Homes – John - 251 Menlove Avenue, Paul - 20 Forthlin Road, George - 12 Arnold Grove, Ringo - 9 Madryn Street.

Blue October - I Hope You're Happy

Traffic flow measured on 30 different 4-way junctions

26 December 2017

Glass House Mountains, Mooloolaba

Christmas гээд өчигдөр бараг бүх газар хаалттай байв. Уулаар зугаалж, далай орж сэрүүцэхээс өөр хийх зүйл үндсэндээ байсангүй. 3 sec-ийн timelapse дээр бичлэг хийж үзэв, арай л хурдан юм.

22 December 2017

Самый короткий день

UPD 2017.12.22 00:30

2016.12.22 15:17
Владимир Камаевын (FB нь: https://www.facebook.com/vladimir.kamaev) уран бүтээлээс.

17 December 2017

Зугаалга. UQ

12-р сарын 5-ны өдөр. University of Queensland-ын St Lucia дахь кампусаар ороод гарав. Бас л том сургууль шүү, театр, музей, бассейн, эмнэлэг, цэцэрлэг, спорт талбай г.м. хэдэн арван барилга байгууламж. 
Нуурын дэргэдэх цэцэрлэгт орос нөхөрт зориулсан хөшөө гэнэт таарав.
Үнэн алдартны шашинг түгээсэн Владимир байгаа юм. "Наашир миний хүү, адислаад өгье" гэж буй мэт. "Баярлалаа, дух болон амь ганц" гээд тойроод гарав.
UQ Art Museum орж үзэв. Орчин үеийн урлагийг ойлгоход бэрх болж. Жишээ нь энэ "Sorry" гэдэг үзмэр:
Сайн ажиглах юм бол цэргийн батлах дүүрэн байгаа. Зүүн доод буланг томруулаад харахад хангалттай:
Ийм үзэсгэлэнгээр зочилсоны дараа тархи өөрөөр сэтгэж эхэлдэг юм шиг байгаа юм. Pizza-ны хаягийг золтой л буруу уншчихсангүй )

Freaky Dot Patterns - Numberphile

Лебедевийн хуудаснаас сонирхолтой видео олов.

10 December 2017

Marcus beach, Victory park

Сайхан амарч авлаа.
Өглөө эрт Noosa Head-ыг зүгт хөдлөв. Marcus beach дээр хүн бага, цаг агаар усанд ороход их тааламжтай байв.
Өдөр тийш салхины эрч нэмэгдсэн чинь шүхэртэй серферүүд олширсон. 
Өдөр Victory park орж мах, зайдас шарж идчихээд эргээд далай орцгоов. Одоо 12, 1, 2 сард сайн далай орж амжихгүй бол цааш ус нь хүйтэрчихнэ. Тэгж байтал нутаг буцах болчихно, тиймээс хагас бүтэн сайн болгоныг алгасахгүй тэнэж байх зорилготой байгаа.
5 цаг орчим далайн эрэг дээр хэвтэж. 
Бүрэнхийтэй уралдаж гэртээ орж ирцгээлээ. 250 орчим км зам туулж.