27 November 2017
26 November 2017
Mt Gravatt Lookout
Брисбэнд хоёр lookout бий, нэг нь Mt Coot-tha (нэг, хоёр), нөгөөх нь Mt Gravatt. Mt Coot-tha үндсэндээ Зайсан толгойн үүрэг гүйцэтгэдэг - зочин юмуу шинэ хүн ирлээ, тийш дагуулж очиж хотыг өндрөөс харуулдаг. Mt Gravatt-ынх хажууд нь тохижилт тааруу, зам нь нарийн, кафе бий, сувенирын дэлгүүр харагдаагүй.
11-ний бямба гаригийн орой гарсан юм. Машинтай өгсөж явахад л дээрээс спорт загварын машинууд хурдтай бууж ирээд байсан юм. Зам нь их нарийн, хурдтай машин харанхуйд ойрхон зөрөх нь тийм ч таатай биш. Хот дээрээсээ боломжийн л харагддаг юм билээ.
Орой дээр гарсан - бөөн дрифт хийдэг нөхдүүд машины хөгжмөө чанга дээр нь тавьчисан, зарим нь пиво ууж барьцан баясцгааж байв. Хурдтай бууж ирж байсан машинуудын учир тайлагдав. Бороо орж эхэлсээр бид харьцгаав.

Labels:
brisbane
23 November 2017
Enova - Come Undone
Duran Duran-ы ээлжит кавер.
Labels:
music
21 November 2017
20 November 2017
19 November 2017
Byron Bay, Crystal Castle, Burleigh Heads
Жил хагас болж байж өнөөдөр л нэг юм мужаасаа гарч үзэх шив дэ миний хувьд. Өглөө эрт Сиднейн чиглэлд Byron Bay-руу гараад давхичихав.
Cape Byron Lighthouse-ыг нь сонирхов.
Далайд дельфин олж харав.
Ер нь Byron Bay өвс татаж, алкоголь хэрэглэсэн хүн ихтэй, backpackers-уудын гэж хэлж болохуйц хот байна. Шөнө оройдоо ширүүхэн болдог байж мэдэхээр л газар шиг санагдсан.
Crystal Castle, Шамбалын орон гэсэн тодотголтой паркаар ороод амжив. Хүрд эргүүлээгүй удаж. Нутагтаа байгаа мэт мэдрэмж төрсөн, хүрд суварга дунд ороод ирсэн чинь.
Парк таалагдсан, үзчихэд илүүдэхгүй газар байна. Буддын шашин, бясалгал, болор тэргүүтэй чулуунуудыг гол сэдэв болгосон газар юм.
Зарим чулуу нь үнэхээр сонин.
Зарим нь төдийлөн биш.
Bamboo alley. Битүү ардын уран бүтээл болох бичиг, зураг.
NSW-ийн Шамбалын оронд зарим зочид төдийлөн хүндэтгэлтэй хандаагүй л байна лэ. Би бараг зөн совингоороо мэдсэн, бөөн бичиг гараад ирэнгүүт "энэ дунд хогийн юм байж л таараа да" гэж.
Төгсгөлд нь Gold Coast-ын Burleigh Heads орж замынхаа алжаалыг тайлж, мах шарж байгаад ирэх шив дэ. 400 орчим км давхисан байна.

brisbane,
gold coast,
journey,
nsw
17 November 2017
Boston Dynamics news
Роботууд улам боловсронгуй болсоор.
Labels:
in the world
15 November 2017
Ленинград - Отпускная
Энэ дууны үгээр орос хэлний бичил хичээл зааж болно. Дахилт нь:
Ах уе, ах уе, ах уехала жена
Заи, заи, заинька моя
гэж байгаа. Нийлүүлээд дуулахлаар ахуе-ахуе буюу охуенно-гийн товчлол (ахуе) болж буй юм. Заи-заи гэдэг нь заебца, заебись г.м.-ийн товчлол. ө.х. нэг талаас
Эхнэр минь (амралтаа аваад) яваад өглөө,
Миний "бүжинхэн" (зайка) гэж буй хэдий ч цаад утга нь "Ахуенно, заебись!" байгаа юм. Өөр газар ч гэсэн хоёр утгатай хэллэг бий, хэ-хэ. Ер нь хүнд үгтэй дуу, танилцаж болно: http://lyricsworld.ru/leningrad/otpusknaya-728295.html
Labels:
music
13 November 2017
12 November 2017
10 November 2017
Ленинград - Вояж
Ленинградын ээлжит уран бүтээл.
Labels:
video clip
09 November 2017
05 November 2017
Gold Coast Airport
Нилээн дээр Голд Костын нисэх буудлаас хүн тоссон юм.
Шөнө байсан болохоор хүн амьтан бага, үйлчилгээний газрууд нь хаасан байв.
Өнгөт коала таарсан. Хэдийгээр коала-г бид "коала баавгай" гэдэг хэдий ч үнэн хэрэг дээр баавгайтай огт хамааралгүй өөр зүйл ангийн амьтан байгаа юм. Вомбаттай нэг төрөл.
Ханын зураг. Анзаарвал эрэгтэй, эмэгтэй, хар ба цагаан - бүгд жигд оролцоотой, хүүхнүүдийг дан цагаанаар дүрсэлж гэж хэнч хэлэхээргүй.
Нойлын хаалга дээр хальтирч буй хүнийг нарийвчлалтай харуулж.
00-д нь ороход хананд нь өлгөөтэй пайз.

organization
04 November 2017
02 November 2017
Пушной
Александр Пушной гэдэг хөгжимчин, дуучин бий. Санаж байгаа бол "Угадай мелодию" нэвтрүүлэгт нэг гитартай нөхөр зогсож байдаг байсан да, тэр байхгүй юу. Дуунуудын рок каверуудыг гоё хийдэг юм.
Суваг нь: https://www.youtube.com/user/PushnoyRU
Жишээ: Боярскийн дуулсан "Зеленоглазое такси".
Харин энэ Пушнойн хувилбар:

comparison,
music
Subscribe to:
Posts (Atom)