31 December 2014

2014 оны сүүлчийн фото

Аавындаа ирлээ. Удахгүй баярын ширээний ард сууна.
Түрүүхэн дарсан фото.
Уншигчиддаа ирж буй 2015 онд эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт ерөөе!

28 December 2014

MUTO a wall-painted animation by BLU


47-ийн дүн, 48 дахь санал асуулга

47-р асуулга бараг хагас жилийн өмнө өндөрлөсөн боловч редакцид дажгүй залхуу нөхдүүд ажилладаг болохоор тэр чигээрээ өлгөөтэй байсаар шинэ оны нүүр үзэх гэж байна. Онд нь багтаагаад үр дүнг нь дүгнэе дэ.

Ямар царигтай төмөр зам тавих нь зөв бэ? - Саналын тоо: 31
а. Өргөн. Улсын бүх ТЗ нэг стандарт байг - 19 (61%)
б. Нарийн. Урагшаа тээвэрлэлт хийж ЭЗ-гаа босгоё - 5 (16%)
в. Алиныг нь ч тавиад хэрэггүй. Хэрүүлээ боль! - 3 (9%)
г. Надад падлий. Юу дуртайгаа тавь - 4 (12%)
Эндээс юу харагдаж байна? Олон хүн урд хөрштэй адилхан царигтай болвол хятадууд орж ирнэ, хамаг эд баялгаа зөөгөөд дуусна гэж эмээж буйг харж болно. Нарийн цариг тавих нь тодорхой болсон. Хятадууд хөрөнгө оруулалт хийнэ. Энэ шийдвэр зөв буруу байсан эсэхийг одоо түүх л харуулах байх да.

Энд нэг инээдтэй түүх санаанд орлоо (түүх ч гэж дэ онигоо). Орост төмөр зам тавихаар болж инженерүүд нь Николай I хаан дээрээ ирээд асууж л дэ:
- В Европе ширина колеи 1435 миллиметров. Нам делать так же или шире?
Орчуулвал: Европт цариг 1435 мм, бид адилхан хийх үү арай өргөн хийх үү?
- Нахуй шире, - гэж эзэн хаан хариулж.
Инженерүүд хааны үгэнд орж Орост 1524 мм буюу Европынх дээр барагцаалвал нэг хуй-г нэмсэн юм шиг өргөнтэй төмөр зам барьсан байна, ха-ха.
1970 онд ЗХУ 4 мм ер нь хэнд хэрэгтэй юм гэж шийдээд царигийн өргөнөө 1520 мм болгосон. Финляндад хуучин оросын харъяанд байхад нь төмөр зам баригдсан болохоор 1524 мм өргөнтэй, тэгсэн оросынх 1520 болчихсон, Санкт-Петербургээс Хельсинки руу хурдан галт тэрэг зорчих хэрэгтэй байдаг. Шийд: энэ чиглэлд зорчидог галт тэрэгний дугуйны өргөн яг голоор буюу 1522 мм байдаг.
За төмөр замын сэдвийг өндөрлөе, энэ асуудал ойлгомжтой, цааш янз бүрийн түүх яриад л байвал яриад л байна.

2. Дэлхийн аваргаар ямар баг тодрох вэ? Нийт санал: 14.
Шөвгийн наймд шалгарсан багуудаас Бельги, Колумб, Коста-Рика болон Франц нэг ч санал аваагүй.
а. Аргентин - 4 (28%)
б. Бразил - 3 (21%)
в. Герман - 3 (21)%
г. Голланд - 4 (28%)
Лидертэй байх нь ялалт авчихар баталгаа биш. Багийн тоглолт, эмх цэгц, хүн болгон өөрт ноогдсон үүргийг сайн биелүүлвэл амжилтанд хүрдэг юм байна гэдгийг бүгд харсан, мэдэрсэн, ойлгосон байх гэж бодож байна. Немцүүд үнэндээ сайн байсан, цом очих ёстой багтаа очсон.

48 дахь санал асуулгаар үдэж буй 2014 оныг өөр өөрийн хувьд дүгнэцгээе. Хувийн амьдрал, эрүүл мэнд, ажил төрөл, мөнгө санхүү г.м. бүх төрлийн үзүүлэлтээр ямар он байв да?Асуулт: 2014 он таны хувьд ямар байв?
а. Амжилт дүүрэн, маш сайн
б. Байдаг л он, хэвийн
в. Хэцүү жил өнгөрч байна
г. Тодорхойлоход бэрх байна

26 December 2014

Холимог хуурга

Ээлжит фото-цуглуулга.
Нэгэн байгууллагын серверүүд.
Миний багын пальто. Энэ пальтотой даруулсан фото ч бий.
Эцгийн парадын сэлэм.
Усны ойр орчмоос тэд холбогдох боломжтой.
Ард даатгалын маркетингийн албанд сумтай нөхөр байдаг нь гарцаагүй. Ямар юмны "Амьдралын аялгууд удирдана" вэ? Цэвэр шизофрени байна шүү дэ, хэ-хэ.
Програм хангамж үйлдвэрлэгчдийн II чуулганы тухай нэвтрүүлэг зурагтаар гарч байхаар нь сонирхов, муу ч гэсэн салбар маань юм байна да. Дуучин Амархүүтэй төстэй юм.
Эрүүл бус үзэгдлийн бас нэгэн жишээ: машины арыг тороор бүрэх. Яах гэж?
Ээлжит тортой машиныг харахлаар л ийм зүйл харьцуулагдаж бодогддог:
Трафаретаар наадагсад. Байр бузарласных нь төлөө хурууг нь хугалмаар нөхдүүд байна. Нэг шүршичихээд ханаж болноо до. На фиг 4-5 зарлал үлдээх?
ХХБанк. Би валютын ханшийн самбарыг яагаад ч юм компьютерээс мэдээллээ авдаг гэж боддог байсан чинь бүх зүйл хамаагүй хялбар байж. Удирдлага байдаг юм байна.
Ээлжит мотоцикль. Эдний бүх самбарууд илүүдэл зөөлний тэмдэгтэй.
40 мянгатад таарсан гайхамшиг. Юугаа бодож 2-р давхарт цонхыг балкон болгоод, хаалга гаргадаг байна?
Уг нь сердечко байх ёстой юм.
Сонгодог зохиолуудыг товчилж хэдхэн хуудастай болгож хэвлэдэг гажиг үзэгдэл дэлгэрсээр. Хамгийн гол нь бүрэн бүтнээрээ зохиол нь байхгүй байгаа юм. ө.х. сонголт байхгүйгээр эрэмдэглэсэн урод хувилбарыг л авах ганц гарцтай.
Дэнжийн мянгад таарсан самбар. Компаний нэрийг их оновчтой өгсөн байгаа юм.
Хайртай шүү чамдаа гэсэн бичээстэй тэрэг.
Найзын түлхүүр, ха-ха. Энэ арай дэнднээ, кармандаа хийхэд бараг тэр талруугаа хазайхаар болсон байна шүү дэ.
Муур ч юмуу нохой тагтаа зооглож. Хоёр далавч л үлддэг юм байна.
Подвалын цонх ийм жижиг зайтай байх ямар шаардлага байна?
Бас нэг монгол барилгын гайхамшиг. Сая баригдсан шинэ байр шүү дэ энэ. 90-ээд оны барилга байсан бол одоо дүүрч. 
1-р сургуулийн 1 давхарт өлгүүрт хаягдсан эзэн нь тодорхойгүй малгай, ороолт, бээлийний ширээ бий. Овоо том овоо үүсч.
Нийслэлийн өглөө. Утаа униар гэж тамтаггүй байгаа юм да харин ч нэг.
Хогоо хүртэл шатаачихаад байхаар чинь яаж ч агаар нь олигтой байхав дэ.
4D эхо. Хэний хүүхдийн зургийг хэвлэсэн бол до сайхан гарууд? Төрөөгүй байхдаа л шууд рекламанд тоглоод эхэлчихэж байгаа юм бишүү.
16-р цэцэрлэг хашаагаа хөөрхөн чимж. Цагтаа явдаг байлаа энэ цэцэрлэгт.
92.1 долгион гэж амбасын үеийн орос дуунууд их явуулдаг радио байнаа? Юу гэдэг нэртэй радиог нь ч мэдэхгүй. Долгион нь өөрөө их муу, паржигнасан юм л орж ирдэг. Хааяа сонсоход зугаатай байдаг юм. Ер нь бол ихэвчлэн 106.0 болон 98.9-ийг тавидаг.
Өчигдөр ажлаар ороод гарсан чинь манайхан харилцагчидад зориулж бэлэг бэлдэж байхтай таарав. Хөөрхөн зүйл сэдэж.
За тэгээд уламжлал ёсоор сүүлийн фото - хамгийн бүтэхгүй нь.

Бизнес-линч

Өнөөдрийн бизнес-линч буланд Улаанбаатарын гэрлэн дохиог хэлэлцэж.

25 December 2014

Хонин гүрвэл

2014.07.17. Баянхонгор, Жинст.
Алсын бараа ширтэж зогсож байгаад хөл доорхоо хартал:
Хонин гүрвэлийн өнгөлөн далдалалт гайхамшигтай. Хөдлөхгүй бол анзаарахчгүй. Би гэмгүй шүү гээд цагаан энгэрээ дээш харуулаад үхдэг амьтан байгаа юм.
Ингэхэд энэ гүрвэлтэй холбоотой 2 дахь пост. Говь-Алтайн төлөөлөл бас бий.
Говийн замд машины дугуйн дайсан таарах нь элбэг. Гэм хоргүй бутны хожуул шиг харагдаж буй боловч дугуйг нэвт сүлбэж л орхино. Дайраад гарвал үүрээд унах мэт сэтгэгдэл хуурамч. Энэ зун томилолтоор говьд явж байгаад энддэг нөхдүүд нэг дор 3 дугуйгаа хагалдаг нь ийм зүйлээс л болсон.

People Are Awesome 2014


24 December 2014

Холимог хуурга

Ээлжит холимог хуурга.
1-р сургуулийн зүүн талын шинэ замын баригдаж байх үеийн фото. Сайн найз маань энэ хэрчмийн гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэсэн болно.
Баянзүрх хүнсний захын ногооны тасаг. Тог тасарсан хэдий ч наймаа үргэлжилсээр. 
Нотариат бүсгүй үерхэлдээ үнэнчээр хумсаа будсаар. Жилийн өмнөх фотог нь сонирхож болно.
Баянхонгор аймгийн Жинст сумын ЗДТГазрын гаднах явган хүний сандал битүү хашаанд, цэцэрлэгжилт дунд байрлана. Сандал өөрөө цул бетон. Садо-мазохизм.
Төмөр зам. Миний, манай, таны г.м. дэлгүүрүүд дээр танил дэлгүүр нэмэгдлээ.
Мөн л төмөр замын хороолол. Аргалын бюст.
Зарлалаа штрихээр бичсэн жолооч.
Halloween монгол сургуульд.

CoC монголд

Clash of Clans эрчээ жинхэнэ авч байнаа. Сая Хосоо-той 2 үг сольсон чинь хүмүүс аймгаараа, байгууллагаараа, сургуулиараа клан үүсгэж байна гэх юм.

What do we sing about

Ямар жанрын дуунд ямар эд эрхтэн их дурдагддаг тухай: http://www.fleshmap.com/listen/music.html
Хип-хоп хэрэг алгаа.

Me ne frego

Би янз бүрийн уриа лозунгуудыг сонирхож, үүсэл гаралыг нь мэдэж авахыг хичээдэг. Дайн тэмцэл болгон шинэ уриа лозунг төрүүлдэг: No pasaran! эсвэл Patria o Muerte! Venceremos! г.м. 
Энэ удаа Италийн фашистуудын Me ne frego уриаг тайлбарлая.
Фашистуудын энгэрийн тэмдэг.
Me ne frego гэдгийг орчуулвал надад хамаагүй, надад торох зүйлгүй гэсэн утгатай болно. Үхсэн ч хамаагүй, үхлээс айхгүй гэдгийг илэрхийлнэ. 1920 оны эх оронч дууны үгнээс энэхүү уриа үүссэн түүхтэй. Тус дуунд шаардлагатай бол би эрх чөлөөний төлөө торох зүйлгүй амиа өгнө гэдэг мөр бий.