22 August 2013

Хүн + Сурталчилгаа = Хүн - Аз жаргал

Хүнийг аз жаргалтай байлгаснаас илүүтэйгээр аз жаргалгүй байлгах нь өнөөдрийн эдийн засгийн зорилт гэмээр. Тиймдээ ч их хэмжээний мэдээлэл, сурталчилгааны бөмбөгдөлт явагдаж, тархи угаалт хийгдэж байна. Хүмүүст өөрсдийнх нь аз жаргалыг мэдрүүлэхгүйн тулд тэрхүү мэдрэмжийг нь дарж унтраах, эсвэл гадагшлуулж ондоо объектод байршуулахаар ажиллаж байна. Аз жаргалаар дүүрэн хүнд юу ч хэрэггүй. Тэр худалдаа наймаа ч бараг хийхгүй. Нийгэмд өнөөдөр бусадтай өөрийгөө жишиж, өмссөн зүүсэн, унасан эдэлсэн, идсэн ууснаараа өөр хоорондоо уралдах сэтгэхгүй зонхилж байна. Зарим нь шопинг хийж байж аз жаргалтай болдог болж. Гол аюул нь, бараа худалдаж авсан хүний аз жаргалын мэдрэмж төд удалгуй унтардаг. Тэр хар тамхичин лугаа адил дахиж худалдаа наймаа хийхийг эрмэлзэх болно. Болоогүй ээ, бас хажуугаар нь бусдад атаархана. Үндсэндээ хүн бүхий л хугацаанд сэтгэл хангалуун биш байна гэсэн үг.
Байнга эцэг эхээ шаналгаж уйлагнасан хүүхдийн хүссэн тоглоомоо авахуулах магадлал энгийн хүүхдийнхээс 40%-иар илүү байдаг гэж байгаа. Сурталчилгааны гол зорилго - яг ийм шаналгасан, амар заяа үзүүлэхгүй үл үзэгдэгч хүүхдийг хүний дотор суулгах. Яг нөгөө аз жаргалыг мэдрэх ёстой хэсгийнх нь оронд.
Үнэндээ бол хүнд аз жаргалаа мэдрэхийн тулд тийм их зүйл хэрэггүй. Гол нь юуг үнэ цэнэтэй гэж өөрөө үзнэ, түүнээс чинь л шалтгаална.

3 comments:

  1. Ehnertee unshuulna

    ReplyDelete
  2. яасан гоё нийтлэл вэ? бараг дэлгэрүүлээд томоохон судалгааны ажил болгохоор сэдэв байнаа та хаанаас эх сурвалж аван бичсэн бэ? шөнийн 11 цаг болж байхад бүүр сэргэсэн урам орсон тийм ш дээ гэж санал нийлсэн таны блогийг ухсан уншаад сууж байна

    ReplyDelete