20 August 2013

Холимог хуурга

Ээлжит холимог хуурга бэлэн болсон шүү уншигчидаа.
Төв шуудангийн баруун талын ханыг ягаан өнгийн нэмнээтэй кондишнууд чимэглэдэг болж. Ямар хүний ухаанд ийм зүйл буудаг байна? Өлгийдвөл удаан наслах уу? Сайн ажиллах уу? Тайлагдашгүй оньсого байгаль дэлхийд олон юм да.
Бага тойрог. Pho (По?!) гэдэг сонин нэртэй вьетнам хоолны газар. Huy Huy.
Дэвшүүлье! гээд анхаарлын тэмдэг. Нэмээд: слоган - гавно! Юун "залуучуудын хөгжилд хамтдаа"? Хэлье - залуу хүний хөгжилд юуч нөлөөлөхгүй. Өөрийн хүсэл байхад хангалттай. Залуучууд эх орны баялаг ч биш. Бүх иргэд тэгш эрхтэй - цөм баялаг. Гагцхүү үүнийг бичсэн нөхөр л яагаад ч баялаг биш.
Щелкунчик гэж ШЧ (Щ)-гээр бичдэг юм, уг нь. Эзэнд нь хэлэх хэрэгтэй, самбарнаасаа ич, одоо нэгэнт оройтсон, амиа хорло гэж. Орцонд ийм бичиг таарсан бол ондоо. Балет, төгөлдөр хуурын сургууль байгаад зангилаа оршино.
Саяхан шоконд орох шахав. Процессор задалсан - board нь PCI слотгүй. AGP байдаг, PCI - байхгүй. Хамгийн сүүлд хэзээ компьютер ухсанаа санахгүй байна. Тэр хооронд технологи PCI-гаас татгалзсан бололтой (эсвэл хятадууд хэмнэлт хийж илүү дутуу зүйлгүй board үйлдвэрлэдэг болж).
11-р хороолол. Хаалга нь хаагдаад микрофоны бариул болдог бүтээл. Ямарч тохиолдолд Төв шуудангийн нэмнээгээс мянга дахин дээр.
Баруун 4 зам. Төвөөс хороолол орж явсан юм. Нэмэлт гэрэл дайрсан - 5 мянга. Хөдөлгөөнд саад учруулахгүй бол баруун гар тийш гэрэл харалзахгүй эргэхийг яваандаа зөвшөөрөх хэрэгтэй. Олон газар ийм дүрэм мөрдөгддөг. Яг энэ тохиолдолд би бүсээ зүүгээгүй, бас утсаар ярьж явсан болохоор харамсах зүйл алга, хааяа ийм юм байх.
13-р хороолол. Нотариатчин бүсгүйн маникюр анхаарал татав. Яагаад заавал ядам гэж? Дунд хуруугаа сондгойлох хэрэгтэй. Бас өнгөө гоё сонго. Бүгд - час улаан, дунд - хар г.м. Намайг оюутан байхад С... гэдэг бүсгүй хамт сурдаг байж билээ. Хумсаа тод гэгч өнгөөр янз бүрээр сөөлжлүүлэн буддаг. Хумсаа цоолоод түүндээ ээмэг зүүх, уруулаа хараар будах - ерөөсөө энгийн үзэгдэл.
Гажиг бөмбөрцөг. Ямарч өнцгөөс харсан ийм дүр төрх харагдахгүй.
Сонсголон. Талхны үйлдвэр. Үнэр нь тасархай гоё. Яг багадаа хорооллын 56-р дэлгүүрийн хойно байсан талхны дэлгүүрт орсон мэт мэдрэмж төрсөн.
Нарны гүүр. Зах хязгаар нь үл үзэгдэх бөглөрөл. Энэ л миний Улаанбаатар. Тэгш сондгоогоороо хуваагдаж хэдэн өдөр унаатай унаагүй ажил төрлөө залгуулах нь дэ. Үүлэн-Үст чангалж дуусах юм да, 3,14z. Яг явсан өдрийн тоогоор авто-тээврийн татвараа төлөх хөдөлгөөнд нэгднээ, ха-ха.

2 comments:

  1. 56-ийн арын талхны дэлгүүр гэсэн чинь гоё сонсогдож байна шүү. Ялангуяа 50 мөнгөний мушгиа булочка үнэхээр гоё байж билээ. Дөнгөж гарсан халуунаар авч идээд л.... АЛТ

    ReplyDelete
  2. яг манай цаг уурт тохирсон төхөөрөмж ховор болохоор хүйтдээд кондишн ажиллахгүй байх тохиолдол их. өөр бусад сервэр ажиллахгүй зүйлүүд ч байнаа байна

    ReplyDelete