Pulp Fiction кинонд гардаг Бутчийн элэнц өвөөгийн бугуйн цагийн түүхийг санаж байна уу? (тус цагийг Вьетнамд олзны цэргүүд долоон жил (_|_)-доо нуудаг)
Өөрийн эргэн тойронг хар да. Ингэж нандигнадаг зүйл өөрч чинь олон байна уу?
Тодруулж хэлье - үнэтэй гэж их мөнгөтэй холбоотой биш, зүгээр өөрт чинь нандин, урд түүх нь сонирхолтой зүйлс. Өнөөдрийн хувьд биднийг нэг удаагийн хятадын хог хүрээлж байна. Хэдэн зууны ая даах эд зүйлсийг хийх хэрэгтэй.

Өнөөдөр 20 жил торохгүй ажилладаг автомашин үйлдвэрлэж, 300 жил өнгөрөхөд зогсож л байх байшин барих боломжтой. Энэ нь сайн ярих юм бол худалдан авагч нарт ашигтай.
Мэдээж бүсгүйчүүдэд энэ үзэл баримтлал таалагдахгүй. Гэхдээ аз жаргалтай байхын тулд заавал 30 хос гутал хэрэггүй шүү дэ. Эрчүүд бүсгүйчүүдийн гутлыг хамгийн сүүлд хардаг. Мөн моод ч өнөөгийнх шиг өндөр давтамжтайгаар солигдох шаардлага байхгүй. Хүмүүсийг загварын ертөнц хүчээр шахуу моод хөөлгөж байгаа юм.
Карл Сименс зэсийн уурхайнуудыг Кавказад нээхэд нэг бэрхшээл тулгарч. Нутгийн эрчүүд бүх зүйлээ аж ахуйгаасаа олчихдог байсан болохоор уурхайд ажиллах хүсэл сонирхол бага байв. Тэгэхлээр нь Сименс тосгодод бүсгүйчүүдийн гоёл чимэглэл, бараагаар наймаа явуулдаг лангуунуудыг нээж.

Хэдий хэмжээний хүч хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө төгрөгөө хамаагүй илүү сонирхолтой зүйлд зарцуулж болохыг та өөрөө төсөөлөхчгүй байна да. Хорвоо дээрх сонирхолтой зүйлс нь эд зүйлс биш шүү дэ.

4. Хэрэв хүмүүсийн оюунд өөрчлөлт гараад шинэ биш хуучин загварын машинаараа бахархадаг болвол сайхан. Надад бусдад харуулах, гайхуулах гэсэн хэрэглээ хэрэггүй гэсэн үзэл дэлгэрвэл шал ондоо зүйлс үнэ цэнэтэй болно. Жишээ нь: нэр төр.

No comments:
Post a Comment