Сүүлийн жилүүдэд хийгдсэн орос хүүхэлдэйн кинонуудын дунд зохих байр сууриа эзлэх уран бүтээл.
30 December 2010
Пүүзтэй өвөлжих
Өвөл тийм дулаахан болсон юм уу, эсвэл хүүхдүүд тийм чийрэг болоо юу, эсвэл дотроо үстэй дотортой эсгий пүүз гараа юу?
Хараад байхнаа ахлах ангийн сурагчид болон оюутнууд пүүзтэй л өвөлжчих юм.
Би өвлийн гутлаа ханзалж хаячихаад хавар намарын гуталтай 2 өдөр болохдоо даарсан, нуугаад яахав. Гадуур бараг явахгүй байхад шүү.

Labels:
i have a question
29 December 2010
Бичиг бичээс
Ойрд блогд бичлэг хийсэнгүй. Хуримтлагдсан мэдээлэл 80. Ингээд түрүүчээс нь шингэлэе дэ.
Нийтийн болон хот хоорондын тээврээс гадна олон улсын тээврийн автобус байдгийг саяхан мэдлээ. Улсын дугаар нь монгол, бөөрөн дээрх бичиг нь орос. Улаан-Үд юм уу Эрхүү рүү явдаг байх. Үнэ хөлс нь хэд гэдэг бол, мэдэхгүй биз? Эрхүү орж үзмээр санагдаад байгаа, сүүлийн үед.Бункерийн ханан дахь анхааруулга. Нэгэнт дэлгүүрээ онгойлгосон л бол хүн ийм бичиг уншаад бодлоо өөрчлөхгүй нь тодорхой. Торгоод, мэдээллийг нь нэг сайт дээр байрлуулдаг болох хэрэгтэй. Жишээ нь: www.gudambuzarlagch.mn гэдэг хаягаар орход дүүрэг дүүргээр, хороо хороогоор, өдөр өдрөөр архив нь байж байдаг. Гол нь фото-зурагтай ба цагдаад үйлдээ юу гэж тайлбарлаж мэдүүлгэ өгсөнтэй нь нийтлэх хэрэгтэй. Дарга, цэрэг, албан тушаал, нийгмийн гарал, шашин шүтлэгэ - хамаагүй. Шээсэн - насаараа сайт дээрх хүндэт самбарт залар. Баянгол дүүрэг дахь үзээрийн сандалнуудын тухай би урд нь бичиж байсан. Төрх нь энэ. Нэг газраас мэдээлэл олж уншив. Гудамжны сандалны түшлэг дээр сурталчилгаа байрлуулж болохгүй. Учир нь албаар хүн суулгахын төлөө биш, зөвхөн сурталчилгаа байрлуулах зориулалттай зүйл хийдэг гэнэ. Тэр ч байтугай гэрлийн, холбооны г.м. шонгийн гадаргыг юм наалгуулахгүйн тул барзгар хийдэг байна.Дээр нийтлэгдэж байсан зурагт тааврын хариуг оллоо.
Портерийн ард төдийлөн олж хараад байхааргүй зарлал байна: Ангийн бууны хайрцаг захиалгаар хийнэ.
Славянский базар. Винеград?Банкны сектороор юу байна? Метромолл. Төрийн банк. Дээрээсээ багагүй чичүүлж.Хороололын эцэс. ХХБанк. ОХУ-ын тугийг толгой нь уруу нааж.Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам урдаа лут самбар байрлуулж. Вэб сайтын хаяг бүхий. Би мэдээж заасан линкээр нь орж үзлээ. Хальт гүйлгэж хархад л нүдэнд 2 зүйл шууд өртөв.
a) Яамны сайтын caption нь: Welcome to the Frontpage.
б) Гэр бүл, хүүхэд гэсэн хэсгийн зураг нь янз бүрийн улс үндэстнүүдийн 7 хоногийн хүнсийг харуулсан мэдээллээс шуусан зураг байна.Төгсгөлд нь шинэ үг: чемадон.

hometown,
inscription,
internet,
menu,
on the road,
signboard
26 December 2010
Хусах уу?
UPD 2010.12.26 21:59
Зохиомол түүх гэдэг нь батлагдлаа. XVII зуунд Цагаан бүргэд одонгоор хэдхэн орос шагнагдсан юм байна. Бүгд язгууртнууд: Александр Меньшиков (1705), Аникита Репнин (1705), Пётр I (1713), Иван Шувалов (1754), Екатерина II (1775), Григорий Потёмкин (1776), Михаил Кречетников (1776), Александр Тормасов (1792).
2010.12.23 19:59
Петр хааныг Саксоны гүн Цагаан бүргэд гэдэг шагналаар шагнажээ. Тэр нь хоолойнд зүүдэг тэмдэг юм. Ганц түүнийг ч биш, Полтавын тулалдаанд эр зориг гаргасан цэргүүдийг бас шагнасан. Шведүүдийн эсрэг сайн тулалдсан, шагнал авсан цэргүүдийг үнэгүй дайлах тушаал эзэн хаан гаргажээ. Эндээс хоолойгоо няслах, тогших, заах дохиогоор алкоголь уух уу, уусан г.м. үйлдлийг илэрхийлдэг болж. Шагнал авсан цэргүүд уушийн газар орж ирээд л ганц зангаа хийдэг байж.

history
Байгууллагын ёлка
Байгууллагын шинэ жилийн арга хэмжээн дээр нөгөө хэлтсийн залуучууд энэ дууны клипэн дээр гардаг бүжгийг хийж үзүүлэв. Муугүй үзүүлбэр байсан шүү.
Muzicons.com
Ингэхэд, улсад 10 гаруй жил ажилласны үр дүнд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны жуух бичгээр өчигдөр шагнуулав. Бас байгууллагын шилдэг ажилтнаар шалгарсан. Манай хэлтсийн баг спортын тэмцээний нийт дүнгээр аваргалсан. Хэрэв урлагийн номероор байр эзлүүлсэн бол хэлтэс нэгт орох магадлал өндөр байв. Өөрийгөө магтсан хүн өөдгүй нэгэн л байдаг юм ;)
Тусалж, дэмжиж ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.

24 December 2010
Top Livestock Auctioneers
Манай лам нар номоо хурдан унших юм бол төстэй авиа гарах байх.
Labels:
fun
23 December 2010
Автобусны буудал
Лебедевийн студи Перьм хотод автобусны буудлуудын дизайныг хийж. Зурган чимэглэл нь гоё юм.
Labels:
art. lebedev
Overclocking
Тина Канделаки хамгийн хурдан ярьдаг хөтлөгчдийн нэг. Түүнээс дутахааргүй хурдан сэтгэдэг хүүхэд байна.
Labels:
tv
22 December 2010
Спорт цуглуулга
Үнэндээ камерны сурталчилгаа байгаа юм.
Labels:
advertising,
sport
Хүлээгээрэй
Ойрд ачаалал их, зав бага байна.
Уг нь зураг болон мэдээлэл багагүй хуримтлагдсан. Нийтэлж амжидгүй.
Хүлээгээрэй.

blog
Богинохон
Би хэн нэгнийг ч юм уу аль нэг эд эрхтэнг тодорхойлоогүй.
Зүгээр л өнөөдөр өнгөрч буй жилийн хамгийн богинохон өдөр гэдгийг сануулж байна.

date
21 December 2010
АНУ-ын мужууд
Эх сурвалж: http://tema.livejournal.com/
Labels:
logotype
20 December 2010
Беларусь дахь сонгууль
Батя тийм ч амар буухгүй нь тодорхой.Зурагнууд: http://drugoi.livejournal.com/
Labels:
in the world
The Persistence of Memory
Сальвадор Дали-гийн уран бүтээл.Харин энэ монгол хувилбар. Нэг байрны лифтний эсрэг хананд зурсан байна лэ.
Labels:
art,
comparison
19 December 2010
Мөсний мөрөөдөл
Өнөөдөр гулгахаар шийдээд хүүгээ дагуулаад гарав. Хүүхдийн паркд шинэ каток ажиллаж буй сургаар шинээр барьсан зүйл сайхан л байж таараа гэж бодсоор очсон. Тасалсбар үүднээс нь аваад орлоо. Парк танигдахааргүй сайхан болжээ. Гэвч... каток нь, уучлаарай, тарваганы арьс шиг жижиг юм. Том хүн тэнд гулгах шанс үндсэндээ байхгүй. Хүний хүүхэд дайрч алах зорилго агуулаагүй л бол ороод дэмий. Хүүхдүүд их, нэг л шавсан шамбааралдсан дүр зураг угтсан. Уг нь мөс нь бол янзын юм билээ. Тэшүүрүүд нь ч гэсэн сайхан. Хүү ганцаараа гулгамааргүй байна гэхээр нь дассан газрын даавуу зөөлөн гээд хороололын билэгтхүү мөсөн талбай дээр ирсэн чинь хоккейн тэмцээнтэй давхацчихав. За яахав, гулгаж байж харина да гээд XV хороолол давхилаа. Хилийн цэргийн удирдах газрын баруун урд, орос XIV сургуулийн хойхно байдаг каток дээр хүүхдүүд байнга харагдаж байдаг юм гээд очив. Түшчих хашилга, түр амраад суучих сандалгүй каток бүрэн (_|_) байдгийг мэдэрлээ. Мөс нь (_|_), тэшүүрүүд нь ... таагаарай ... яг зөв, (_|_). 30 мин. гулгасан болоод харисан, 3,14z.
Single photo
Эх сурвалж: http://drugoi.livejournal.com/
Labels:
art
Pink Martini - Ninna nanna
Неаполийн загасчин залуу бургилсан далайд сураггүй алга болно. Бүсгүй нь түүнийг эрэг дээр хүлээж цөхрөөд бас далайд орно. Аз жаргалтай төгсгөл буюу цөм живээд дуусна :(
Labels:
video clip
Зурагт таавар
UPD 2010.12.19 11:10
Зөв хариулт ирж. Цас цэвэрлэгээний машин ажлаа хийж байгаа юм.
UPD 2010.12.15 12:10
Дөхөж очсон байна. Гэхдээ яг оносон хариулт алга.
2010.12.14 09:36
1895 он. Зурган дээр юу дүрслэгдсэн байна?

problem solving
16 December 2010
Hublot
Formula-1-ийн эзэн, өдгөө 80 настай Берни Экклстоун хошин шогийн муугуй мэдрэмжтэй, хэр баргийн юманд гудийдаггүй эр. 11 дүгээр сарын сүүлчээр түүнийг Лондонд дээрэмдэж. 4 оёдол тавиулсан гэхээр багагүй балбуулсан болж таарч байна. Алдсан зүйлс дотор нь 200 мянгын цаг ч бий. Тэрбээр цагны үйлдвэрлэгч болох швейцарын "Hublot" компанид хандаж хамтарч өвөрмөц сурталчилгаа хийх санал тавьж. Зодуулсны дараах үеийн бодит зурган дор "Hublot цагны төлөө хүмүүс юу ч хийж мэднэ" гэж бичив. Сайн эр 2 тэрбумын хөрөнгөтэй боловч хэзээ ч бие хамгаалагч авч байгаагүй юм байна."Яахав, хүмүүс намайг дээрэмдээ л биз. Тэд нар ядуу, зул сараар хүүхдүүддээ бэлэг авч өгөх хүсэлтэй байсан байлгүй. Гэхдээ заавал ингэтэл зодох шаардлага байгаагүй. Дээрэмдээд яваад өгсөн бол асуудалгүй" гэж сурвалжлагчид ярьж.
Labels:
advertising
Cinema-2010
270 кино 6 минут дотор. Нодинон жилийн аналог постыг сохирхож болно.
Labels:
movies
HDD-ний худалдаа
Надад 2 зөөврийн HDD байдаг, нэгнийх нь case аль дээр эвдэрсэн.
Орчин үеийн жижиг гоё HDD-үүд бишээ, 5-6 жил болж буй ATA хард-нууд байгаа юм.
Одоо надад энэ 2-ын хэрэгцээ бараг алга. Учир нь 500GB-ын WD-ын дисктэй болсон.
Тиймээс зархаар шийдлээ:
Western Digital. 200GB + Seagate. 160GB + дундаа 1 case = ... төгрөг.
Үнэрхэхгүй. Үнээ хэлээд ав (5 мянга г.м. санал хүчингүй). Шинэ жилийн sale л гэсэн үг :)

inactivity
Рефлекс
Хүнд төрөлхийн болон олдмол рефлексүүд бий. Зарим үед аминд орно, зарим үед аминд халдна.
Жишээ 1: Хүн аюултай хөдөлгөөн өөрийг нь чиглээд ирж буйг хараад автоматаар хойш алхадаг. Замын голд, тусгаарлах шугам дээр зогсож нэг чигт харж байснаа хойш алхаж нөгөө эсрэг чиглэлийн машинд шүргүүлэх тохиолдол их гардаг. Энд энгийн рефлекс хор хүргэж байна.
Жишээ 2: Бөхчүүдийн хувьд цочоо ирхэд ихэнх нь гэдийж алдаа гаргадаг. Харин Бат-Эрдэнэ аваргын хөлд орход тонгойж цочидог гээд байгаа. Энэ тохиолдолд гажиг рефлекс тус болж байна.

comparison,
fact
15 December 2010
The Verve - Bitter Sweet Symphony
Уншигчийн хүсэлтээр нийтлэгдэж буй дуу.
Labels:
video clip
14 December 2010
Radiohead - No Surprises
Яг өнөөгийн нөхцөлд таарсан дуу.
Labels:
video clip
Subscribe to:
Posts (Atom)