
16 December 2010
Hublot
Formula-1-ийн эзэн, өдгөө 80 настай Берни Экклстоун хошин шогийн муугуй мэдрэмжтэй, хэр баргийн юманд гудийдаггүй эр. 11 дүгээр сарын сүүлчээр түүнийг Лондонд дээрэмдэж. 4 оёдол тавиулсан гэхээр багагүй балбуулсан болж таарч байна. Алдсан зүйлс дотор нь 200 мянгын цаг ч бий. Тэрбээр цагны үйлдвэрлэгч болох швейцарын "Hublot" компанид хандаж хамтарч өвөрмөц сурталчилгаа хийх санал тавьж. Зодуулсны дараах үеийн бодит зурган дор "Hublot цагны төлөө хүмүүс юу ч хийж мэднэ" гэж бичив. Сайн эр 2 тэрбумын хөрөнгөтэй боловч хэзээ ч бие хамгаалагч авч байгаагүй юм байна.
"Яахав, хүмүүс намайг дээрэмдээ л биз. Тэд нар ядуу, зул сараар хүүхдүүддээ бэлэг авч өгөх хүсэлтэй байсан байлгүй. Гэхдээ заавал ингэтэл зодох шаардлага байгаагүй. Дээрэмдээд яваад өгсөн бол асуудалгүй" гэж сурвалжлагчид ярьж.

Labels:
advertising
Subscribe to:
Post Comments (Atom)
Хөрөнгөтэй эгэл хүмүүс байнаа Жишээ нь би автобусаар явж явган алхадаг гсн ккк
ReplyDeleteЁстой жинхэнэ сурталчилгаа байнадаа энэ хэхэ
ReplyDelete