05 December 2010

Засвараар

Хагас бүтэн сайныг дайруулж автозасвар зүглэхгүй бол ажлын өдөр худлаа, амжихгүй. Моторын тос, шүүрээ солиулав. Герман тос гэсэн, туршихаар шийдээд хийлгэж орхилоо.
Хурдны хайрцагны тос улаан хэвээрээ байна. 10 гаруй мянга явчихаад байхад яахав дэ хөөрхий, ядуувтар эзэнтэйгээ мэдсэн юм шиг харж үзэж л байна. Харин агаар шүүгч негр болж хувирсан тул яалт ч үгүй шинийг авлаа, уг нь компрессор-оор үлээлгэчихээд туугаад байсан юм. Засвар дээр муугуй анхааруулгууд харсан. Анхаарлын тэмдэг ашиглахаа больж.Энд мотороо задлуулсан Рэнж хараад эзнийг нь өрөвдөж л байлаа. Цааш яаж шатахаа мэдэхгүй л байгаа да, чаавас.
Тосоо солиулж дуусаад доктор-оор орж салоны агаар шүүгчээ цэвэрлүүлсэн. Эдний зураглалууд нь арай тааруу.

No comments:

Post a Comment