30 April 2009

Фонтан

Талбайн дэргэд байрладаг усан оргилуур ашиглалтанд орсныг өчигдөр орой л мэдэв. Тойроод олон хүн суучихсан. Фонтаны дэргэд хүн эерэг цэнэг авч, баярлах нь их байдаг гэдэг. Учир нь ус цацарж үсчихдээ агаарыг ионжуулж, тэр нь нөлөөлдөг.
Бидний хувьд тавтай суугаад хууч хөөрөх, ажил хэрэг ярих, ном унших үгүйдээ тамхи татчих сандалтай сад, парк, талбай, усан оргилуур маш их дутагдаж байна. Тухайлбал Москвад 200 гаруй том, 500 гаруй жижиг фонтан байдаг гэдэг. УБ 10 дахин бага хүн амтай гэхэд ядаж 70 орчим ажилладаг усан оргилууртай баймаар байна ш дэ.
Хотын захиргааны хийж бүй зүйл - зүлэг ургадаггуй шороог тойруулсан хашлагыг жил болгон солих. Яагаад зарим элчингийн байрны хашаан дотор ногоон зүлэг, гадна нь улаан тоором байгаад байна? Хөрс нь ижил шүү дэ. Яагаад гэвэл усалдаг, арчилдаг.
Гадаа жаахан чийг унаж байгаа нь бас яамай да. Хотын захиргаа нэгдсэн усалгаа хийж буй бололтой.

Хэмнэл

Санхүүгийн хямрал улс оронд яаж нөлөөлж буйг би мэргэжлийн хүн биш болохоор хэлж чадахгүй. Ямартаа ч реклам дээр аж ахуйн нэгжүүд хэмнэж эхэлснийг бол хараад ойлгож байна.
Түрээслүүлнэ.

Зарах буюу түрээслүүлнэ.Эсвэл ямар ч зүйл бичилгүйгээр 25-р сувгийг сурталчилж болно.

Өнгөт кино

"12 мгновений весны" гайхамшигт киног өнгөтөөр 5-р сарын 4-8-ны өдрүүдэд Россия сувгаар үзэж болно. 3 жил будсан, 1 минутын өртөг нь 3000 ам.доллар болсон гэнэ. Харин 9-ний өдөр буюу ялалтын баяраар "В бой идут одни старики" киноны өнгөт хувилбарыг харуулах юм байна.

Там-там-там, та-ра-ра там
 
Там-там-там, та-ра-ра там
Не думай о секундах свысока...

29 April 2009

Чаддаг юм бол тоолоорой 12

Хэдэн хүн байна?

Төмөр замын музей 2

1-р хэсгийг эндээс уншиж болно.
ЕЛ серийн уурын тэрэг. Жин: 85 тн. Дээд хурд: 75 км/ц. 1500 тн ачаа татдаг. Коломенскийн заводод үйлдвэрлэгдсэн.ТЭ-2 илчит тэрэг. Харьковын үйлдвэрт хийгдсэн. Дээд хурд: 100 км/ц. 1955-1995 он хүртэл нийт 52 ийм тэрэг аялж байж.Тайлбар нь доош хараад унчихсан болон ямар ч тайлбаргүй 2 тэрэг.

Шөнө 3 хагаст

Новшийн Доргио хаусаас (дахиад нураасай билээ!) гараад ирсэн чинь Барилгачдын талбайн орчимд такси байдаггүй. 3-уулаа Их дэлгүүр хүртэл алхаж байж төв гудамнаас машинд суусан. Энд ирээд 3 зүгт зураг дарсан болно.

Дампуу газар

Урд шөнө 2 найзын хамт хөл бөмбөг үзэх санаатай Доргио хаус (нураасай билээ!) гэдэг газар 11 цаг өнгөрөөгөөд очив. Хүн гэж пиг. Хэдхэн үйлчлэгчтэй, тэдгээр нь түмэн баагийд үйлчлэх гэж яаж ч хичээгээд хүрэлцэхгүй. Сэргэлэнтэж байж том дэлгэцийн урд суудал олж авсан. Тоглолт ч эхэллээ. Бөмбөг ямар тоглогчид байгааг би л лав таашгүй ээ. Хамгийн ойр зурагт нь жирэлзээд дүрс нь харагдах төдий болчих юм. Том дэлгэцийн нарийвчлал нь 386 компьютер дээр Каратека тоглож буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр. ТВ9 орос сувагаас дамжуулалтыг нь хулгайлангуутаа Балжинямдаа микрофон бариулаад туучихсан. Ядахад яр гэж ийм тохолдолд л хэлэх байх. Орос коментаторын хажуугаар монголоор тайлбарлаад, яриа нь давхцаад л. Тайлбарлаад ч гэж дэ. Мань эр хөл бөмбөг тайлбарлана гэдэг нь нэг ч хором дуугүй байж болохгүй, юу ч хамаагүй ярьж байх ёстой гэсэн үзэл бодолтой юм шиг санагдсан. Тухайн мөчид Барселона гол оруулчихаасай гэж биш энэ хог дуугүй болчихоосой билээ л гэж бодож байв. 1-р үе дуусангуут бушуухан шиг дампуу газраас гарч гэртээ найзуудтайгаа очиж үзэж дуусгасан. Ээ дээ хүмүүс минь, Доргио хаус гэдэг газар хөл бөмбөг үзэх гэж очуузай. Ер нь ч тэгээд дампуу нүх дэ. 00-д нь ороод үзчихэд нэг хэсэгтээ л зүглэхгүй дэ тийш, хэ-хэ.

Бөмбөгдөлт

1 дахь өдөр туурвисан бүтээл:

Машины дугаарууд. ДАА, СЧ

Дархан-Уул аймгийн серийн 2 дахь хувилбар болон суудлын чиргүүлийн дугаар.

28 April 2009

Шар тор

Өнөөдөр өглөө 40 мянгатын уулзварын гэрлэн дохион дээр зогсож байхдаа Цэцэг төвийн бөөрөнд хадаатай сурталчилгааг хараад өөрийн эрхгүй инээмсэглэсэн.
Залуугийн гарт шар тор, торонд нь гутал байгаа биз. Учир мэдэх улсад их дотно дүр төрх дө.

Цасан шуурга

Дэлхийн бөмбөрцгийн нэг талд шороогоор шуурч байхад нөгөө талд нь цасаар шуурч байна. Ирсэн захидал:
Sain uu Ganzo ah aa,
bi sain bga, hicheeldee yavad l bna. Sonin bh bolov uu ged tand ilgeej baina, ungursun weekender Edmonton ged hotruu yavsan yumaa, zamd tsas orood buur yu ch haragdahgui bolson. Endehiihen bas ih gaihaj bsan, suuliin heden jild 4 sar ungurj bhad tsas orj bsan udaa bhgui genee. Anyways, enjoy it.
Regards, Oliko

Шинийн 3-ны сар

Би сүүлдээ сар хараад билгийн тооллын өдрийг таадаг болж байх шиг байна. Өчигдөр орой энэ сарыг хараад "За да, шинийн 2-ных бол биш. 3-ных л байх" гэж бодсон. Өнөөдөр таамаглал батлагдлаа.

One hundred trillion dollars

Зимбабве улс хамгийн сүүлд ийм мөнгөн тэмдэгт гаргаад инфляцаа зогсоож чадалгүй бууж өгч, бүх гүйлгээг үндэснийхээ валютаар бус гадаад мөнгөн тэмдэгтээр хийж эхлээд удаж байна. Санхүүгийн системийн гүйцэд дампуурал гэж үүнийг л хэлэх байх.

Хулхидалт

Та нар анзаардаг уу? Мэдээллийн хэрэгслээр сурталчилж буй зүйлийг өөрсдөө худалдаж авсан хойно харахаар цэнхэр дэлгэцээр гарч байснаасаа шал ондоог. Маркс хэлсэн байдаг: капитализм хамгийн энгийн зүйл болох хоол унд, хөгжим, секс, эрүүл мэнд, гоо сайхан зэргийг хүмүүсээс булаан авч, эргүүлэн бараа хэлбэрээр худалддаг гэж.

Талцах

Бага байхад хөл бөмбөг, (гүйдэг болон хаадаг) маатаг г.м. олноор тоглодог тоглоомонд баг болж хуваагдахдаа талцдаг байсан. Хэдэн баг болох гэж байна, төдийн тооны багийн ахлагч дээр бусад нь талцна. Тухайлбал 3 багийн ахлагч дээр 3 хүчин чадал ойролцоо нөхөр мод, чулуу, төмөр юм уу орос, монгол, хятад г.м. нууцалсан нэртэй очоод сонгогдно. Яг тэнцүү хүчтэй баг болох нь хаашаа юм. Гэвч шударга хуваарилалт мөн.

27 April 2009

МЦМ 4. Таних тэмдэг, тамга

1, 2, 3 дахь хэсгийг уншина уу.
БНМАУ-ын маршал Г.Дэмидийн 1936 оны дүрэмт хувцас.
БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчид ба ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан 1936 оны II сарын 21-ний өдөр хуралдсан 14 дүгээр хурлын тогтоолоор батлагдсан петлиц болон ханцуйн ялгах тэмдэг. Тухайн үед погон байгаагүй юм.1981 онд Японоос олдсон Хубилайн зуутын ноёны тамга. Камикадзед нэрвэгдсэн монгол цэргүүд дунд явсан байх да, энэ зуутын ноён.Цэргийн Явдлын Яамны тамга. Соёмбынх нь хэлбэр гайхамшигтай. Энэ дүрсийг сэргээх нь зөв. Одоогийн соёмбын хэлбэр хаана ч хүрэхгүй.

Шороон шуурга

Найз Жак Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаад ирэхдээ сонирхолтой фото зурагтай ирж. Ирсэн захидал:
Ongorson 4 sariin 22-nii odor bolson tsasan bolon shoroon shuurga ni Bayanhongor aimgiin Bogd sumand shoroon shuurga baidlaar bolov. 5-10 metriin zaid bgaa baishin haragdahgui bolj bn lee shuu, ovoo shuursan daa.

Дараалал

Төрийн албан хаагчийн шалгалтын бүртгэл гэнэ. Эрэлт хэрэгцээ их байна шүү.Мэдээлэл ирүүлсэн: acid

26 April 2009

Зурагт таавар

Энэ юу вэ? Өнгө болон нарийвчлалыг өөрчилсөн болно. Хариу 1 дахь өдрийн орой.Хариу: Машины дугуй болон нүд биш. Энэ нь люстрын дотор дурангаа хийж байгаад дарсан кадр. Шар өнгийг нь ногооноор солиод, гэрлийн чийдэн дээрх бичгийг харагдуулахгүйн тулд blur хийсэн юм.

Төмөр замын музей 1

Зүтгүүрийн депогийн дэргэд хэдэн локомотив он удаан жил болж буй. Энэ нь төмөр замын музей. Өөр үзмэр байшин савд байдаггүй нь харамсалтай.
Манаач залуу дараах тайлбар өгсөн. Үүнд:
1. Билет гэх зүйл байхгүй.
2. Засвар хийж байгаа, бүх үзмэр будагтай.

3. Хэн дуртай хүнийг оруулаад байдаггүй гэж.
Би хариулсан:
1. Билет авахад бэлэн, байхгүй нь миний буруу биш.
2. Үзмэрлүү би авирч гарах санаархал агуулаагүй, гар ч хүрэхгүй.
3. Гаднаа музей гэсэн хаягтай тул үзэж болно гэж.
Үр дүнд нь дотогш үнэгүй орж хэдэн локомотивийг шинжив.


1. П-36 уурын тэрэг.
1947 онд Коломенскийн заводод үйлдвэрлэгдсэн. Жин: 135 тн. Хурд: 90-100 км/ц.
2. СУ уурын тэрэг.
АНУ-д үйлдвэрлэгдсэн. Жин: 115 тн. Дээд хурд: 85 км/ц. МТЗ-д ийм загварын 4 тэрэг ажиллаж байсан, Сүхбаатараас УБ-ын чиглэлд ачаа, суудлын галт тэргэнд аялдаг байв.
3. Юу нь мэдэгдэхгүй нэгэн шон.
Тайлбар байгаагүй. Бодвол холоос ирж буй галт тэргэнд дохио өгөх зориулалттай байх.
Үргэлжлэл бий.

Бүтэн сайны зугаалга. Гандан

Ганданд сонин зүйл юу л байв гэж дэ. 200 төгрөгөөр будаа зарсан хүүхэд хөгшид, ном уншуулахаар ирсэн ард иргэд, тагтаа болжмор. Мөн хүүхдүүдээ салхилуулж, будаа зарсан улсад орлого оруулсан эцэг эхчүүд, цөөн тооны гадныхан.Анхаарал бага зэрэг татсан зүйл - ламын малгай.Би чимээгүйхэн хүн амьтан ажиглаад л, зураг дарж суулаа.

25 April 2009

G-mobile-ийн салбар

G-mobile-ийн 3-р хороолол дахь салбараар ажлын хэрэгцээгээр ороод гарсан. Доторх засал чимэглэл нь давгүй юм. Олон тооны laptop интернэтэд болон дээр нь байрлах том дэлгэцэнд холбоотой, сув сул эзнээ хүлээнэ. Орж ирээд мэйлээ шалгачихаад гараад явчих боломжтой юм.

3-4 үдэш оройдоо

Хотын дүр төрхийг нийтлээд байдаг нь учиртай. Монголдоо байгаа бидэнд төдийлөн сонин биш боловч гадаадад байгаа улсад сонирхолтой байх болов уу гэж боддог. Блогруу хандаж буй хандалтыг би ажигладаг л да. Гаднаас хандалт хальт хульт байгаад байгаа.

Ойлгосонгүй

Зарим зүйлийг хараад шууд ойлгоход бэрх. Тухайлбал:
Цэвэр байгалийн амттай салфетка.
Эсвэл цагдаагийн канон.

Автомат

Аягны ёроолын паалан автомат шиг дүрстэй ховхорсон байгааг Энхээ илрүүлэв.

Техникийн үзлэг. БГД

3 дахь өдөр тэргээ үзлэгээр оруулсан.Оношлогооны дараалал хэрэг алга. Би энэ дараалалд 41 дахь машин. Цаг 11:00. Халуун бүгчим гэж жигтэй, бөөн тоос шороо.Ард зогсож байсан nissan terrano-гийн жолооч ахтай тохиролцож нэг нь 2 машинаа урагшлуулах зуур нөгөөх нь оношлогооны төлбөр, татвараа тушаахаар явна. Уламжлал ёсоор, харанхуй жижиг өрөөнүүдэд замын цагдаа, татвар, банк байрлаж үүдэнд даатгалын компаний бүсгүйчүүд олноор сууна. Улаанбаатар банк арчаа алга аа. Баримтаа үнэгүй өгөх байтлаас 300-аар зарна. Мөнгө нь дүүрч. Гол нь падаан авах гэж бөөн очерийн хажуугаар зүтгэх гэж лай. 2-хон ажилтантай, 1 нь зүгээр л падаан зарагч, нөгөөх нь ажлаа хийнэ. Тэгэхээр дараалал яаж шингэрэх юм бэ. 2-3 хооронд цайны цаг. Амжих юм сан да л гэж залбирч байв.1:50 болж байхад яг миний урдуур хаалгаа хаах гэж байдаг байгаа, манаач өвгөн. Би нэг цаг сул хүлээхгүйн тулд хэлсэн "2 цаг болоогүй байна, цагтаа хаа" гэж. Дуртай дургүй намайг оруулаад хаалгаа араар хаасан. Азтай л байна.Тэнхлэгэ бага зэргийн өөрчлөлттэй гэж гарсан. Би хэмжигч багаж нь бага зэргийн өөрчлөлттэй юм болов уу гэж бодсон. Оношлогоонд тэнцсэн.

Бүх аймаг, дүүргийн татварын данснуудыг үзлэгийн үед Үндэсний татварын газрын сайтын нүүр хуудсанд тавих хэрэгтэй. Тэгвэл замд таарсан дурын банкинд татвараа тушаачихна. Би хайгаад олоогүй, захидал бичээд илгээх гэсэн чинь алдаа заасан, явсан эсэх нь бүү мэд. Хариу ирээгүй. Татвараа гэж... Ямар юмны иргэдэд хүрсэн үйлчилгээ. Хувийн компаний үйлчилгээ ондоо л юм билээ.