03 June 2019

Бичээсүүд




Шивээс

Шивээс бол урлаг. Нэгэнт хийлгэхээр шийдсэн бол гоёыг хийлгэх хэрэгтэй. Хамгийн гол нь баталгаатай газар хийлгэхгүй бол халдвар авах аюул бий. 
Яагаад гэнэт шивээс ярих болов гэж үү? Би шивээстэй гадна дотны олон хүн харсан. Манайд шивээс хийх нэрийн дор залуучууд, бүсгүйчүүдийн гоо сайхныг унтраадаг хэсэг бүлэг нөхдүүд үйл ажиллагаа идэвхтэй өрнүүлж буй мэт сэтгэгдэл төрөөд байгаа. Манай ажил дээр гэхэд л хөөрхөн бүсгүй тааруухан шивээстэй байх жишээний. Муухай шивээс хийлгэснээс хийлгээгүй нь дээр. Мэдээж лазердуулаад арилгачихаж болно л до, гэхдээ анхнаасаа зөв мастерт хандсан нь илүү байлгүй дэ.

01 June 2019

BrainStorm - Контакты

Байгаль нуур өвөл

Ленинград - Кабриолет

Сүүлийн үеийн үйл явдал

Баярын мэнд! Сайхан амарцгааж байна уу, уйдацгаав уу? Ойрд зав муутай байлаа, ирээдүйд ч амралтаа автал ачаалалтай байх нь тодорхой. Хүн хэдий чинээ завгүй байна, төдий чинээ ихийг амжуулдаг гэж үнэн бололтой. Гэхдээ оройтож ирээд комп-ын ард суух тэнхээгүй унаад өгөх явдал нь олширсон. Нас бас нөлөөлж байгаа байлгүй дэ, 20 гарч яваа биш.
За ингээд сүүлийн үед болж өнгөрсө үйл явдлуудын талаар бодлоо хуваалцая:
- Цагдааг машин дайрав. Хуулийнхаа дагуу шийдэгдэх асуудал.
- Арван жилийн сургуульд гарсан сүрьегийн дэгдэлт - энэ бол жинхэнэ трэш. Манайд эрүүл мэндэд, хүүхдүүдэд хэрхэн хандаж буй нь илрэл юмуу да. Хариуцлагын түвшин шат шатандаа ямар байгааг тод томруун харуулчихаж байгаа юм үндсэндээ. 
- Хүүхдийн баяр. Бодол маань ер өөрчлөгдөөгүй - хүүхэд баяраар биш өдөр бүр баярлаж, юу дуртайгаа хийж байх ёстой. Ер нь манайд цол гуншин олгох, эрээн цаас гардуулах, баяр тэмдэглэх нь хэрээс хэтрээд удаж байна. Амралтын өдөр юунд ч санаа зовохгүй дуртай зүйлээ хийж өнгөрөөх нь баяр наддаа бол.
- Хуучин дэд сайд одоогийн сайдыг ноцож буй явдал болон талбай дээр жагсаал цуглаан болсон нь - хий улс төржилт, хэнд ч сонирхолтой биш үйл явдлууд. Би яг үнэндээ ер сонирхоогүй. Зурагт үзэхээ байгаад удаж байна, FB-д болохоор хэдэн зарын групп, найз нөхөд болон ажлын группд л байдаг, бараг орохоо ч байсан.
- Хоккейн дэлхийн аваргаар финнууд болсон. XIX зууны 2-р хагаст Михаил Салтыков-Щедрин финнуудын тухай юу гэж бичиж байсан нь санаанд орсон: «Есть у финнов способность к пьянству, хотя вина здесь совсем нет, за редким исключением корчемства, строго преследуемого. Но, дорвавшись до Санкт-Петербурга, финн напивается до самозабвения, теряет деньги, лошадь, сбрую и возвращается домой гол как сокол». Хоёр зууны дараа нөхцөл байдал яг адил байгаа шүү дэ, ккк.

23 May 2019

Placebo - A Million Little Pieces

Ойрын хараа

Өглөө зүгээр. Өдөр зүгээр. Харин орой болоод байгалийн гэрэлгүй болонгуут компьютер, гар утас, ном сонин харж чадахгүй болсон. Бүрэлзээд уншигднаа гонж. Хэсэг тарчилсны эцэст "Ерөөсөө болъёо, мазохизмаар занималдаад яахав, тэр шил милийг нь хийлгэе" гэж шийдэв.