09 January 2019

Улаан бал. Part 2

Өмнөх дугаар: click!
Надад "Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч залуу таалагдаад байгаа. Ч. Лодойсамбуу гэдэг юм билээ (Ш. Чоймаа гуайн хүү байх шүү). 
Хамгийн сүүлд гэхэд Буянгийн Жагаагийн үнэн мөн төрхийг харуулсан нэвтрүүлэг гарсан байгаа: https://youtu.be/o7FHBHzIteo
"Популизм гэж юу вэ?" хэмээх асуултанд ноён Жаргалсайхан үгээр хариулаагүй ч үйлдлээрээ харуулсанд нь талархая, хэ-хэ. За тэр "Хөгжлийн нууц хөтөлбөрт нь амжилт хүсье" гэдэг бол шедевр шүү, ха-ха-ха.

Uma2rman - Налей мне


Клип бас сонирхож болно.

06 January 2019

Screenshots

Энэ зуны хамгийн авцалдаагүй тексттэй сурталчилгаа.
Сэлхийн аманд замын мухарт амьдардаг үл таних иргэн Батболдод респект.
1-р сургуулийн захирлыг АТГ-ынхан баривчилсан тухай мэдээллийн доор адилхан багш хүний үлдээсэн коммент саваана. 
Өрөвдлөгө. 
Шилдэг санаачилга, таарсан хариулт. 
Жижиг деталиуд ихийг илтгэнэ. Сайд таслалаа хэрхэн тавьж буйг анхаарна уу.  
Бодит виртуал шоурүүм. 
Гэрийн альбомд байдаг зургийг Twitter-ээс олж харлаа. Яагаад энэ зураг хадгалагдсан гэж үү? Аав маань тэр байна л да. 
Marmal гэдэг чинь юусан билээ гэж бодож зог тусав. 
 Ganzo vs galzo. Тоглож буй ганц тоглоомоор Clash Royale тунаж үлдсэн.

00

Хотын ирээдүйн захирагчид нэг зүйл захиж хэлье. Утааг бол амархан арилгаж чадахгүй. Харин 00-ийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх боломж байгаа. Хавар ирж таараа, надад болон нийслэлийн олон мянган иргэнд шивтэр үнэрлэх хүсэл төдийлөн төрөхгүй байгааг уламжилъя. Нэгэнт нийтийн 00 барьж байгуулж амжихгүй тул одоохондоо захирамж гаргаж "гал унтраах" хэрэгтэй. Зорилго нь: хэнч ямарч байгууллагын (мэдээж тусгай хамгаалалттай объект биш бол) 00-д үнэ төлбөргүй, асуудал чирэгдэлгүй орж үйлчлүүлэх боломжийг олгох. Тэгэхгүй бол булан тохой болгонд шахуу "сюрприз" байсаар байхаар болно.

Narcos: Mexico

Үзэж буй сериал.

03 January 2019

Сплин - Она была так прекрасна

UPD 2019.01.03 21:27 
Сплины концертыг үзэж сууна: https://youtu.be/3dwtvSn6akY 
Яг энэ дуун дээр явна. 

2017.03.14 16:29

01 January 2019

Анхааруулгууд

Мэргэжлийн хяналт.
МЧС.
Цагдаа.
Онцгой байдал.
Манайд кирилл үсэг ашигладаггүй нь сонирхолтой. Мөн өөрсдийн зохиосон латинруу хөрвүүлэх гажиг дүрмээ огт ашигладаггүй. Тэр ер нь хүчингүй болсон байхаа? Жишээ нь: хэн кирилл Х (хэ)-г латин Х (икс)-ээр бичээд сууж байх вэ дэ цус, хэ-хэ.

Сплин - Пирамиды


Хоёр жилийн өмнө клип нь нийтлэгдэж байж, сонирхож болно.

31 December 2018

Мэндчилгээ

Бүх уншигчиддаа ирж буй 2019 онд эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!
Photo: дунд охины 2017 оны төгсгөлд зурсан зургийг дараад хадгалж.

30 December 2018

Сүүлийн үеийн үйл явдлын тойм

1. Улс төр. Жагсах нь жагсаж, бүгэх нь бүгэж байгаа бололтой. Үнэндээ анхаарсангүй, зав ч байсангүй, сонирхол ч байсангүй. Би хувьдаа нэг клан нөгөө кланаа нугачин дарж байгаа юм болов уу гэж харж байгаа.
2. Шинэ жил. Байгууллагад шинээр орсон л бол комисс болдог бичигдээгүй хууль үйлчилсээр байгаа болохоор комисст орж ажилласан. Арга хэмжээ сайхан болж өндөрлөлөө (маргааш нь хэцүү байсан нь ч гэсэн үнэн). Ер нь ёлка жилээс жилд улам л гэр бүлийн баяр болж байна миний хувьд. Энд тэндхийн арга хэмжээнд оролцох боломж байсан ч оролцоогүй. 5 дахь өдөр эгч Алтан гадас одонгоор шагнуулсан. ЭМЯам ажлын завсраар орж баяр хүргэсэн. Харин ч нэг хонь хурга нийлсэн юм шиг зүйл болж байна лэ дэ.
3. Амралт. Энэ хагас бүтэн сайнд сайхан амарч авлаа. Хотын захруу гарч пиво уусан шигээ шорлог хийж бариад. Маргааш ажиллаж аваад нөгөөдөр дахиад нэг амарчихсан байхад Цагаан сар хүртэл алзахгүй биз. Ойрд жаахан ядраад байсан юм.