28 June 2013

Зам дагуу

Нийслэл хотынхоо машин замаар цугтаа давхицгаая. 
Төв шуудангийн харалдаа. Энэ жил хотын төвөөр зүлэг ногоо, цэцэг их таригдсан байгаа. Усалгаа хийж буйтай цөөнгүй таарсан. Ногоон байгууламж үүсгэх чиглэлд ажил хийгдэж буйд баярлах хэрэгтэй.
Кино үйлдвэрийн харалдаа. Зам засвартай холбоотой нэг урсгалыг нь хаасан байхад энд багагүй бөглөрөл үүсэж байв. Троллейбусын хүчдэлд бараг шүргэхээр өндөр хөөсөнцөр ачсан портер.
Цайзын замыг өргөтгөж байгаа. Авто-засварууд ажлаа зогсоохгүйн тулд арга сэдэж. Зам тавигдаж дууссан хойно эдгээр байгууламжууд яах нь сонин. Хаалгаа нээхэд л замаар яваа машинд аюул учруулна шүү дэ.
Жуковын музейн ойролцоо. Бөглөрөлд зогсож байхдаа компьютер форматалж амжив.
Галдан бошготын үгийг монгол бичгээр бичсэнтэй олон таарч байснаас бус англи хувилбарыг анх харж байна.
16-р хороолол. Өглөө эрт янз бүрийн л техник таардаг юм.
Мөн л 16, мөн л өглөө эрт. 4 чиргүүл квастай портер. Вагон л гэсэн үг.
Төгсгөлд нь - Сэржэповра ХХК.

27 June 2013

Луйварын like болон share

Янз бүрийн товч дараагүй байхад миний өмнөөс өөр дээрээ лайк дарж, share хийдэг сайтууд байдаг болж. Заваан үзэгдэл байгаа биз? 3,14z, ийм зүйлтэй эвлэрч хэзээ ч болохгүй.
Бодит жишээ: би өнөөдөр орой olloo.mn-рүү орсон юм. Тэгсэн миний FB оллоо-гийн 80 бичлэгээр дүүрчихэж. Үүгээр тогтохгүй оллоо-гийн мэдээллийг би share хийсэн мэт бичлэг friend-үүд дээр нэмэгдэж.
Албан ёсоор мэдэгдье: би новшийн оллоо-гоос сонгуулийн явцын мэдээлэл л унших гэсэн юм. Лайк дараагүй, share тэр тусмаа хийгээгүй. Барьсан тавьсанаа мартдаг дээрээ арай тулаагүй байна гэж бодож байгаа, өөрийгөө.
FB сайн мэдэхгүй болохоор сая нэт-ээс заавар олж уншиж байж оллоо-гийн бичлэгүүдийг далд орууллаа.

26 June 2013

Монголын төмөр зам. Лого

Сонингийн зарлалаас МТЗ лого-гоо шинжчилсэнг анзаарав.
Олны танил хувилбар нэгэнт халагджээ.
Дээрх хувилбарын үсэгнүүд муухай байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шрифт солигдоход л маш гоё лого болж хувирна. Яаж ч харсан хуучин лого шинээсээ дээр. Энэ одоо юу юм бэ? Дизайны ангийн оюутнуудад "МТZ гурван үсэгтэй төмөр замын компаний лого зохион бүтээ" гэдэг даалгавар өгвөл 90% нь үүнтэй төстэй зүйл зурна.
Аэрофлот алх хадууртай лого-гоо солилгүй нислэг үйлдээд явж л байна. Тэгэхэд манай төмөр зам гоё лого-гоо рельс дүрсэлсэн хогоор солих ч гэж дэ. Сонирхуулахад, хятадын төмөр замын лого энэ:

8%

UPD 2013.06.26 20:40
Банкруу би 17-ны даваа гаригт залгасан. Таны зээлийн материал бүх нөхцлийг хангасан, төв банкруу салбараас илгээсэн, шийд өнөө маргаашгүй гарна гэв. Маргааш нь гэхэд зээл 8%-иар батлагдсан байв. 
Үүнийг шуурхай, найдвартай, хэрэглэгчид чиглэсэн үйлчилгээ гэнэ. Бусад банкууд ХХБ-наас суралцах хэрэгтэй. 
Түүнээс биш "нэмэх хасах найман хувь" гэж арчаагүйтэж 1% хүүн дээр ажиллаад яахав дэ. Шальчигналгүй 7 биш, 9 ч биш, 8%-иар олголдоо. Долоон хувиар зээл авсан ганц бодит хүн надад заагаад аль. Байхгүй үнэндээ.
Хадгаламж:
Хас:
Голомт:
Одоо болтол зээлдэгчидээ шилжүүлээгүй байнкууд ч бий. Тэднийг банк гэж хэлхэд бэрх. Тиймээс харилцах данс, хадгаламж байвал татаж, зээлээ өөр банкруу шилжүүлсэн нь бараг дээр биз.

2013.06.15 07:07
ХХБ өчигдөр орон сууцны зээл авсан хуучин харилцагчидынхаа хүүг автоматаар 8% болгохоо мэдэгдсэн. Энэ нь тус банк үлдсэн арилжааны банкуудаас нэг алхам урд явж буйг бататгаж буй юм. Монголбанк, Засгийн газар сайн байна. Мөнгө нь байхад ийм алхам хийдэг нь зөв. Маш олон хүн үүнээс ашиг хүртнэ. Зээлд хамрагдах боломж ч олон иргэдэд нээгдэж эхэлнэ.
Над шиг 15 жилийн зээлтэй нөхөрт том хөнгөлөлт боллоо. Хуучин 1,3% * 12 сар = 15,6% байв. Бичиг баримт, зээлийн материал ямарч асуудалгүй байгаа. Чирэгдэл учрахгүй гэж найдахаас. 
Хамгийн сүүлд хэзээ ингэж засаг төрийнхөө шийдвэрт талархаж байснаа санахгүй байна.

Эдвард Сноуден

Би Эдвард Сноуденийг дэмжиж байгаа. 
Сноуден, Ассанж нар шиг хүмүүс байхгүй бол болохгүй.

24 June 2013

Single photo

Liking isn't helping. FB-д юм л бол лайк дардаг улсуудад зориулав.

Хундаганы үг

UPD 2013.06.24 21:48
Алдаагаа засав.

2013.06.24 07:00
Английн усан цэргийнхэнд долоо хоногийн гаригаас шалтгаалж хэлдэг хундагны хундаганы үг бий. Уламжлал болон тогтсон зүйл.

Даваа: Our Ships at Sea
Мягмар: Our Sailors
Лхагва: Ourselves (As no-one else is likely to concern themselves with our welfare!)
Пүрэв: A Bloody War or a Sickly Season
Баасан: A Willing Foe and Sea-Room
Бямба: Wives and Sweethearts (may they never meet)
Ням: Absent Friends

Саяхан хагас сайн өдрийн үгийг Our Families болгож өөрчлөв. Усан цэрэг ижил хүйстэн байж болно шүү дэ гэж үзсэнээс тэр.

23 June 2013

The Company Men

2 сар гэдэргээ харж таазруу нулимж хэвтэж үзлээ. 2000 онд 4-р курст сурч байхадаа анх ажилд орсон, тэрнээс хойш дунд нь нэг ч завсарлаагүй 13 жил тасралтгүй ажилласан. Тийм ч олон ажил солиогүй л дэ, нөгөө талаас.
Би шинэ ажилд орох юм бол 2 зүйл дээр анхаарна гэж дотроо бодож байсан. Нэг: мэргэжлээрээ ажиллана, хоёр: цалингаа ахиулна. Гэхдээ дээрх хугацаанд материал, CV-гээ олон газарлуу илгээгээгүй. Тодруулвал, ердөө хоёр газар өгсөн: нэг нь олон улсын байгууллага, нөгөө нь гадны хөрөнгө оруулалттай хувийн компани. За тэгээд өнөөдрийн байдлаар программ хангамж боловсруулдаг гадны компанид программист болчихоод сууж байх шив дэ. Тиймдээ ч өнгөрсөн 7 хоногт зав муутай байсан юм. Байгуулагдаад удаагүй компани болохоор ажил бол оволзож байгаа. Ямарч байсан алзахгүй.

Ажилгүй хэвтэж байхдаа MovieBox-оор "The Company Men" гэдэг кино үзсэн. Үхсэн баас, долоо дордож найм сэхдэг хорвоогоос хойно, яахвээ дэ, болохгүй бол Бен Афлек шиг юмаа зарж эхэлнэ дэ гэж бодож байлаа ш дэ, ха-ха.

Машины дугаар. Хятад

2011.06.07. Бээжин. 
Хятад муухай төрхтэй машины дугаартай орнуудын нэгээр зүй ёсоор тооцогдно.