19 August 2022

Close To Modern - Alchemy

Мах

Муу хүн идсэнээ цувралаас.
Хүн мах идэхээ болих юм бол хэсэг хугацааны дараа эрүүл мэнд нь асуудалтай болно гэж би боддог. Монгол хүн тэр тусмаа. Өөх тостой махаа идэж байж л өвлийг давдаг ард түмэн. Цагаан хоолтон болох бодол надад жишээ нь хэзээч төрж байгаагүй. Халуун зунаар өмхийртлөө мах чих гэж зөвлөж байгаа юм биш, гэхдээ гоё бэлдсэн мах шиг шим тэжээлтэй хүнс бага.
Машиндсан махыг ходоод амархан боловсруулдгийг мэдэхэд илүүдэхгүй. 
Уг нь духовканд болговол бүр зүгээр гэдэг боловч шарсан нь яалт ч байхгүй илүү амттай болдог. Хонь, үхэр - хамгийн сайн мах. Тахиа, гахайг төдийлөн хүнсэнд хэрэглэдэггүй. Ямаа, адуу, тэмээг бараг үгүй.
Мах чанаад гурилаар бүтээхэд хүртэл шөлийг нь ширгээгээд махаа үл ялиг түлэх дуртай.
Гэхдээ ил галыг плитка яагаад ч гүйцдэггүй. Monbeef-ийн мрамор махыг нүүрсэн дээр шарахлаар сайхан болдог гэж. Урьдчилж амталж дарах шаардлагагүй, давс перц цацаад л болоо, хийхэд үнэн амар.
Хуйхалсан юм бас хааяа идмээр санагднаа, ядаргаатай. Хонины өвчүү, толгой, сүүл зэрэг нь аминд орох юм да.
Сүүлийн үед би ээжийн (нарийндаа манай эмээгийн) ширмэн тогоотой найзлаад байгаа. Гал дээр пловоос өгсүүлээд өчнөөн гоё хоол хийж болж байна лэ. Хашрааж байгаа ш дэ, ккк. 

Өлийн даваа. 4-р хэсэг

11 жилийн өмнө Улаан-Уул, Ренчинлхүмбэ орох гэж энэ даваагаар давж байсан юм байна. Тухайн үеийн постууд: нэг, хоёр, гурав.
2022.08.11-ий өдөр. Зарим зүйл өөрчлөгдөж, зарим нь хэвэндээ.

17 August 2022

Carandiru

Хүнд кино.

Задаргаа

Сүүлийн үед зүгээр сууж байхгүй гэмтэлтэй, эвдрэлтэй зүйлийг засдаг баатар болж задлаад, бүр засал авахааргүй эвдэлдэг болчихоод байгаа.

16 August 2022

7

7-Eleven-ийг бараг бүгд мэднэ. CU шиг булан тохой болгон дээр байдаг, зарим улсад колонкууд дээр нь ч бий. Лого нь:
Манай хувилбар - шанага 7.

14 August 2022

Цагааннуур сум

Баруун тайгад тавтай аялана уу.
Үүлэрхэг өглөө байв. 
Улаан-Уулаас өглөө 6 цаг өнгөрөөж хөдөлсөн, 9 цаг гээд Цагааннуурлуу орж ирэв.
Тамгын газар.
Танилцуулга самбар.
Халаалтын асуудал модоор шийдэгддэг нь хэвэндээ, өөрчлөгдөхчгүй биз ойрын ирээдүйд.
Байшин болгон дугаарлагдсан.
Цайны газар олж харсан самбар.
Сумын төвийн нэгээхэн хэсэг нь битүү шавар шавхай. Саяхан энд нэгэн зэрэг 4 машин суусан гэсэн. Төвд сууж онигоонд орох вий л гэж бодож явлаа, ккк. 
Дээрх зургийн дарсан цэг.
Цэдэнбал дарга буудаллаж байсан байшин. Тайгын цаатангуудад иргэншил олгох ажил эхэлж байсан түүхтэй.
Майнкрафт стилийн тэмдэг.
Цагааннуурын загасыг хар галуу дуусгаж байгаа юм гэнэ. Дурангаар харахад нилээдгүй их байна лэ. Нутгийн иргэдийн яриагаар Хүрэлсүх ирэхдээ асуудлыг шийдэж өгнө гээд явсан, гэвч шийдээгүй гэнэ.
Нуураас сумын төвийн зүүн зах.
Үдэш.
Өглөө нь битүү манан, нуур хэдхэн алхамын цаанаас харагдахгүй болсон байв.

13 August 2022

Дархадын хотгор - 2022

2200 гаран км аялаад ирлээ, Цагааннуур суманд очиж үзэв. 
Тэнгис Шишгэдийн бэлчирийн байгалийн үзэсгэлэнг харлаа. 
Очиж үзэх юмсан гэсэн бодолтой яваад л байсан газруудын нэг байсан юм.
Удахгүй зураг оруулнаа.