19 August 2022

Мах

Муу хүн идсэнээ цувралаас.
Хүн мах идэхээ болих юм бол хэсэг хугацааны дараа эрүүл мэнд нь асуудалтай болно гэж би боддог. Монгол хүн тэр тусмаа. Өөх тостой махаа идэж байж л өвлийг давдаг ард түмэн. Цагаан хоолтон болох бодол надад жишээ нь хэзээч төрж байгаагүй. Халуун зунаар өмхийртлөө мах чих гэж зөвлөж байгаа юм биш, гэхдээ гоё бэлдсэн мах шиг шим тэжээлтэй хүнс бага.
Машиндсан махыг ходоод амархан боловсруулдгийг мэдэхэд илүүдэхгүй. 
Уг нь духовканд болговол бүр зүгээр гэдэг боловч шарсан нь яалт ч байхгүй илүү амттай болдог. Хонь, үхэр - хамгийн сайн мах. Тахиа, гахайг төдийлөн хүнсэнд хэрэглэдэггүй. Ямаа, адуу, тэмээг бараг үгүй.
Мах чанаад гурилаар бүтээхэд хүртэл шөлийг нь ширгээгээд махаа үл ялиг түлэх дуртай.
Гэхдээ ил галыг плитка яагаад ч гүйцдэггүй. Monbeef-ийн мрамор махыг нүүрсэн дээр шарахлаар сайхан болдог гэж. Урьдчилж амталж дарах шаардлагагүй, давс перц цацаад л болоо, хийхэд үнэн амар.
Хуйхалсан юм бас хааяа идмээр санагднаа, ядаргаатай. Хонины өвчүү, толгой, сүүл зэрэг нь аминд орох юм да.
Сүүлийн үед би ээжийн (нарийндаа манай эмээгийн) ширмэн тогоотой найзлаад байгаа. Гал дээр пловоос өгсүүлээд өчнөөн гоё хоол хийж болж байна лэ. Хашрааж байгаа ш дэ, ккк. 

No comments:

Post a Comment