20 October 2013

Geology of Shoes


Машинаа солив

2009 оны намар, яг өдийд, 10 сард 2002 оны Toyota Spacio авч байж билээ.
Spacio - жинхэнэ чулуу машин. 4 жилийн хугацаанд юу ч хэлээгүй. Ганц дутагдал - салонд дуу амархан ордог нь. Седан биш кузов, нэмэх нь манай зам, нэмэх нь би - аргагүй биз. Ямартаа ч хуучин тэргээрээ сэтгэл хангалуун үлдсэн. Гэр бүлийн, хотын машины сонголтын хувьд алдаагүй.
Өнгөрсөн долоо хоногт 2008 оны Mitsubishi Pajero авсан. Угаалгаж ч амжаагүй явна.
98 оноос хойш 15 жилийн хугацаанд авч буй 5 дахь машин юмуу да. Процессыг 2009 оны постоос сонирхож болно.
Бас санамсаргүй явж байтал swiss хутга хүн бэлэглэсэн. Өөрийнхийг гээчихээд авч чадахгүй л яваад байсан юм. Ажил дээр заримдаа штопор хэрэг болдог, яг хэрэгцээтэй зүйл.

Машина Времени - На семи ветрах

Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн

Өнөөдөр өглөө Мишээл-Экспо оров. Өчигдөр зурагтаар арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидийн үзэсгэлэн худалдаа явагдаж буйг харсан болохоор зорьж очсон юм. Үндэснийхээ үйлдвэрлэгчдийг ганц удаа ч болтугай дэмжье дэ.
Үүдэнд нь ийм гэр байх юм. Газар нь чонын арьс.
Чихмэл бол чихмэл.
Манайханд хийхгүй зүйл алга. Үндэсний сэдэв голлодог юм байна.
Чоно, Чингис.
Ийм футболкануудтай таарав. Улааныг нь авах гэсэн - размер таардаггүй. Таргалах ч лүд юм да.
Дахиад Чингис хаан.
Гутал янз янзаараа. Үстэй үсгүй, ширэн г.м.
Угалзандаа баригдсан монгол гуталнууд.
Төрийн дуулал, соёмбо бүхий паспортын хавтас.
Соёмботой малгай ороолт хүртэл хийж.
Соёмбо ер нь их элбэгшиж. Манайхан арай л хэтрүүлж туйлшираад байх шиг.
PSY?

18 October 2013

Орос хэлний хичээл

Өмнөх дугаар: click!
Блог уншигчидынхаа боловсрол мэдлэгийн түвшинд анхаарсаар ирсэн. Энэ удаад орос хараалын тухай хальт дурьдах гэсэн юм.
Орос хэл мат буюу хараалаараа баялаг хэлний нэгд зүй ёсоор тооцогддог. Гэхдээ зарим тохиолдолд хараал урсгаад байх нь тохиромжгүй байдаг. Энэ үед ижил төстэй дуудлагатай, ойролцоо үгээр орлуулах нь зүйтэй. Амьдрал дээр сүүлийн үед тааралдаад байгаа зарим нэг жишээ: без даты, песец, ёперный театр, ёж моё ж, бляха муха.
Цаашдын сурлагад тань өндөр амжилт хүсье! Гол нь хичээл зүтгэл.

14 October 2013

Ганц түлхүүрийн гай

1980 оны 9 дүгээр сард АНУ-ын Арканзас мужийн Дамаскт техникийн нэгэн мэргэжилтэн цөмийн зэвсэг тээсэн тив хоорондын Титан-2 пуужинг эргэж тойрч, үзлэг хийж явахдаа түлхүүрээ салгалж байгаад унагаж орхиж. Гурван фунт (1,3 кг) жинтэй түлхүүр 80 фут (24 метр) өндрөөс унахдаа хурдатгал авч түлшний савыг цөмөлснөөр 3,5 тонн шатахуун дэлбэрч пуушингийн цооногийг тагалж байсан 740 тонн жинтэй тагийг зад ховхолсон бөгөөд 9 мегатонн жинтэй цөмийн толгой 180 метр өндөрт шидэгдэж холуу гэгч газардсан байдаг. Дэлбэрчихээгүй нь зол. Нэг хүн амиа алдаж, 21 нь гэмтэл бэртэл авсан. Цөмийн толгой тэсэрсэн бол юун 20 гаруй хүний хохирол, зүйл дуусахгүй юу.

13 October 2013

2013.05.17 Баруун-Урт

Сүхбаатар аймгийн төврүү үдээс хойш орж ирлээ.
Орон нутгийн сүм. Энд хийморийн дарцаг, хадаг сайн гүйлгээтэй. Алтан овоо, Шилийн богд зүглэгсэд үүгээр дайрах нь их.
Сүхбаатар өөрөө жижиг аймаг. Төв нь ч гэсэн жижиг талдаа. Гэхдээ цэвэрхэн. Бүтээн байгуулалтын ажил багагүй хийгдсэн нь ажиглагдана.
Театрын нэр найзыг санагдуулна.
Төв талбайн баруухан барилга буулгаж байв. "Хуучин диско бар байсан юм" гэж Жак мэдэгдэв.
Бид явахдаа аймгийн төвд хоноогүй. Харин буцахад шуурга таараад хонов. Тансаг, одтой буудал хоршоо бараадаж чадаагүй ээ, ядарсан улс, хэ-хэ.
Гал команд. Галтай 0-ийн цифр бомб шиг харагдаж байна.
Нисэх буудалруу тэр аркаар гарч хүрдэг гэсэн.
Өрх болгонд кабелийн телевиз. Олон тооны таваг хана чимэглэнэ.
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд ийм багана босгож. Сарыг 4 талаас ижил харагуулахын тулд тагш шиг хэлбэртэй хийж.
Уурын зуухын барилга нь их муудаж.
Шинэ орон сууцууд баригдаж байна. Өнгөөр ялгаварлан будаж буй нь таалагдсан.