05 October 2010

Fall Out Boy - Beat It ft. John Mayer

Jackson forever! Дахиад нэг уран бүтээл нь.
Яагаад өнөөдөр баахан дуу нийтлэгдээд байна гэж үү?
Маш энгийн. Дуунуудаа нэг HDD-нээс ондоо руу хуулах явцад сонирхолтой, мартагдсан аялгуунууд гарч ирээд байна.

Мумий Тролль - Фантастика

Крылья, ноги и хвосты

Дуртай хүүхэлдэйнүүдийн нэг.

Үндсэрхэг үзэлтнүүд. 1-р хэсэг

2010.10.03. Сүхбаатарын талбай.
Баахан хөдөлгөөн, нийгэмлэг, бүлгэмүүд "Эх орон дуудаж байна!" нэртэй өдөрлөг, цуглаан улсын төв талбай дээр хийж байхтай таарав. Радикал гарууд цөөнгүй цугалсан байв. Монголын үндсэрхэг үзэлтнүүдийг гадаад төрхөөр нь 2 хувааж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Үүнд:
1. Нацист хэв маягтай. Хар өнгийн юм уу армийн хувцас, савхи, хагас түрүүтэй гутал, хас тэмдэг. Төлөөлөгч - яруу найрагч Галсансүх. Яг террорист.
2. Монгол хэв магтай. Урт дээл, урт үс,
хадаг яндар, монгол гутал, хүзүү гаранд нь эрх, тэргүүн дээр нь таваг шиг малгай. Төлөөлөгч - дуучин Жавхлан. Яг XVII зууны ноён.
Цуглааны гол зорилго нь - Эх орныхоо газар шороо, уул усыг гадныхнаас аврах, барьцаалагдсан төрөө чөлөөлөх. Миний хувьд цээжин дээрээ хас тэмдэг шивүүлээгүй, хятад ажилтныг арматуурын төмрөөр гөвөөгүй ч гэсэн үндсэрхэг үзэл хүн бүрт тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй гэж боддог. Нутаг усаа хамгаалъя гэдэг нь зөв. Хууль уландаа гишгэсэн гадныхныг, тэр тусмаа хятад солонгосуудыг байранд нь тавих хэрэгтэй. Нөгөө талаас, өөрийн, монголын компаниуд, хувь хүмүүс, нинжа нар ч гэсэн цадиггүй загнаж л байгаа. Эдгээртэй мөн адил тэмцэх нь зөв.

Десант хувцастай халзан толгойт.
Бас нэг төлөөлөгч.Энэ залуучууд хятадуудын эрлэг гээд байгаа. Хэрэв фашист герман дайнд ялсан бол япончууд биднийг хөөрхөн цөөлөх байсан байх да.Галсансүх тайзнаас хүнд шүлэг уншиж буй байдал.Хаашаа л харна - хас тэмдэг.Гэхдээ нэг нөхөр бусдаас ялгарна.

04 October 2010

Холимог хуурга

7 хоногт ядаж 1 холимог хуурга идэхгүй бол хэцүүдэх байлгүй дэ, уншигчид.
Шинэ үг: сафе. Ийм зүйл хараад инээд ч хүрэх шиг, яачихсан заяагүй гарууд вэ гэж дургуй ч хүрэх шиг.
Гэхдээ дээрх тохиолдол бас гайгүй. Хаашаа л харна сул зай байхад машинаараа гарцыг тал хааж орхидог мудактай жолоочтой юу ярихав. "Би тэнэг тул машинаа ингэж байрлуулдаг!" гэсэн бичигтэй стикер үйлдвэрлээд зараасай, рекламны агентлагууд. Наалт нь нилээн сайн байх хэрэгтэй. Би секунд ч эргэлзэлгүй шууд худалдаж авна, нилээн хэдийг.Монгол шон. 21-р зуунд ийм хийцтэй зүйл африкаас ч олход бэрх байх. Яагаад үзэмжтэй, шүргэхэд мултраад уначихааргүй зүйл хийж болдоггүй юм бэ? Париж-ийн шонтой харьцуулдаа. 3,14z! Хуучин покрышкыг хаяхад тийм хайран гэж үү? За яахав, дээр үеэс л гэр хороололд машин зам хааж газарт булдаг байсан, тэрнийг ойлгоно. Одоо цагт нэг бол өлгөнө, нэг бол үүн шиг үзээрийн хүлэмж бүтээнэ, нэг бол хүүхдийн цэцэрлэгийн хашаанд тоглоом болгочихно, эсвэл өвөлдөө түлш шиг түлчихнэ. Тихий ад и кромешный ужас!
Скоч. Ар талын салхины шил, жижиг цонх, дохионы хагархайг скочоор бөгөлдөг байсан бол одоо гэрлээ скочоор тогтоодог болж. Прогресс, өөр юу гэхэв.
Цагдаа иргэдтэй тулж ажилладаг болж. Машины шилэнд ийм цаас хавчуулсан байна гэнэ. Зөв, бас л прогресс.
Онгоц буудал болон вокзалын баримт.Давгүй дугаартай холбооны щит.
Иргэний шинэчилсэн бүртгэл. Тоног төхөөрөмжүүд нь. Төр иргэддээ шинэ, био мэдээлэл агуулсан паспорт олгох хэрэгтэй. Одоогийн үнэмлэхний талаарх бодлыг дурын 100,000 хүнээс асуухад 99,999 нь (_|_) гэнэ. Үлдсэн нэг нь - дебил, эсвэл энэ иргэний үнэмлэх гэгч шившигийг санаачилсан нэгэн. Үндсэндээ ялгаа байхгүй л дэ, дээрх 2-ын хооронд бол.Төгсгөлд нь - мэдээллийн технологийн талаар. Интернэттэй автобус. Энэ бол гайхамшиг. Дэвшил. Ирээдүй. Хөгжил. Гэвч... энд ганц "но" бий, тэр нь: энэ чинь Монгол шүү дэ, нөхдөө, хэ-хэ-хэ. Би гэрлэн дохион дээр ийм автобустай зэргэцэж зогсдог л юм бол утасныааа wi-fi-ийг нээж үзээд байгаа. Одоогийн байдлаар 4 оролдлогоос 1-д нь л нэт-д орсон, үлдсэн 3-д нь сүлжээ хайгаад олдоогүй.
Бас нэг жишээ. Олон улсын нисэх буудал. Буянт-Ухаа (Чингис хаан гэж нэрэлсэн нь идиотизмын хурц илрэл, би үүнийг хэд ч давтахаас залхахгүй). Улаанаар 2 зүйлийг тодруулсан байгаа. Нэг нь 9 сарын 30-даар гэрийн шаахайтай зугаалж буй эр, нөгөөх нь wi-fi zone гэсэн бичиг. Нэт-д ормоор байна уу? Фигушки. Сүлжээнд шууд орсон... гэж хэлэх үе хэзээ нэгэн цагт ирэх байлгүй дэ, сэтгэл санаагаар унаад хэрэггүй. Оптимизм хаа ч илүүдэхгүй :)

ЭНЭШТ. Хүлээн авах

Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн хүлээн авах.
Эмнэлгийн ажилтнуудын тухай санал бодлоо газар дээр нь илэрхийлж болно.
4 өнгөөр өвчтэй хүүхдүүдийг кодчилдог бололтой.Учир нь үл тайлагдах бамбарууш дээр нэмэгдээд харь гаригийн тэмдэглэгээ зурагдаж.

Сүхбаатарын хөшөө. Засвар

Дараа жил болтол хөшөө засвартай байх нь.Хашааны завсраар шагайвал 1946 оны бичгийг уншиж болно. Хуучин үсэгнүүдийн наагуур нь өрлөгө хийсэн байсан бололтой.2 жилийн өмнөх төрх.

Placebo - Special Needs

Яасан? 2 өдөр шинэ мэдээ хүлээв үү? Зав гарахгүй байна, одоохон. Удахгүй.
Тэр болтол Placebo сонсоцгоож бай.

02 October 2010

Иностранцы в СССР

ИТАР-ТАСС-ын архивын зурагнууд бүхий ийм нэртэй үзэсгэлэн хойд хөршид явагдаж байна. Олонд танил зурагнуудаас гадна сонирхолтой, олны хүртээл болоогүй кадрууд ч байна.

1955 он. Энэтхэгийн ерөнхий сайд Джавахарлал Неру Москвад айлчлахдаа метро-той танилцаж байна. Түүний охин, энэтхэгийн ирээдүйн лидер Индира Ганди мөн гарч.

1956 он. Ираны шах Мохаммеда Резы Пехлеви ЗХУ-д анхны албан ёсны айлчлалаа хийж байна (хажууд нь явуу бүсгүй - эхнэр нь). Тухайн үед Иран өнөөдрийхөөс шал ондоо, соёлтой гэж хэлж болохоор улс байсан. Жишээ нь: Израиль улстай дипломат харьцаа тогтоосон анхны мусульман шашинтай улс шүү дэ.
Зарим орс эрчүүдийн өмдний өргөн гайхширал төрүүлэхээр байна.

1963 он. Фидель Кастро Ленинград хотын стадион дээр. Фидель оросуудын өгсөн хувцасыг өмссөн бололтой.

1964 он. Фидель дахиад л ЗХУ-д зочилж байна. Хрущевтой анд явахгүй бол алдас болох биз. Ингэхэд, энэ үед Фидель улаан коммунист биш байсан юм. Эдийн засаг нь сул дорой байдалд орсон болохоор ЗХУ-аас тусламж авч, оронд нь эрх чөлөөний арал дээр загварынх нь дагуу социализм байгуулахаар болсон юм.

1965 он. Данийн шог зураач, улаан коммунист Херлуф Бидструп Москвад.

1973 он. Эх орноо 1922 онд орхисноосоо хойш Марк Шагал анх удаа буцаж ирж байгаа нь. Тухайн үеийн соёлын сайд Екатерина Фурцева-тай Третьяковын галерейд явна.

1963 он. Францын киноны од Жан Маре Москвагийн III олон улсын кинофестиваль дээр ирсэн байна. Цаана нь гарсан эр - Григорий Чухрай. Ингэхэд, Жан Маре гей байсан юм.

1970 он. Софи Лорен "Чайка"-д суулаа.

1968 он. Владимир Высоцкий, Марина Влади.

1979 он. Элтон Джон одоо л найз залуугаа дагуулж яваад байгаа болохоос биш тухайн үед ээжтэйгээ гадаадад зорчидог байж. Петергофд авахуулж.
Эх сурвалж: http://drugoi.livejournal.com/