Хүн болгон дахин давтагдашгүй.
Хурууны хээ, нүдний сетка, тэр ч байтугай хэл дээрх зураасууд хүртэл давтагддаггүй. Энэ мэт биеийг үзүүлэлтүүдээс гадна сэтгэхүй болон олдмол шинж чанарууд ч мөн адил давтагдашгүй. Хүн болгоны бичгийн хэв, алхаа гишгээ ондоо. Наад захын жишээ: гэр бүлийн гишүүдээс хэн нь ирж буйг хаалга тогшилтоор нь бид ихэнхдээ тааж чаддаг.
02 December 2009
01 December 2009
Поля татах
Санаж байна уу? Дэвтрэндээ шугамаар поля татдаг цаг байсан да. Энэ нь шугамтай зөв харьцаж сургах, нягт нямбай болгох ба полягаа татахаа мартахгүйн тулд санах ойг ч багагүй дасгалжуулах сайн талтай байсан юм болов уу.
Тооны ангид дөнгөж орсон чинь хамгийн түрүүнд гэртээ зузаан (5-ын) дэвтэрнүүдийг дуустал нь поля татахыг үүрэг болгоод маргааш нь шалгаж байж билээ. Мартсан нэгэн нь зузаан дэвтэрнийхээ хажууг улаан балаар зураад л, эсвэл хам хум татаад л, баригдаад л,зодуулаад загнуулаад л, хэ хэ.
Тооны ангид дөнгөж орсон чинь хамгийн түрүүнд гэртээ зузаан (5-ын) дэвтэрнүүдийг дуустал нь поля татахыг үүрэг болгоод маргааш нь шалгаж байж билээ. Мартсан нэгэн нь зузаан дэвтэрнийхээ хажууг улаан балаар зураад л, эсвэл хам хум татаад л, баригдаад л,
Labels:
nostalgia
Аршаантын 18
Хонх хамтлагийн энэ дууг мэдэхгүй хүн байхгүй. 90 онд талбай дээр зарим нэг нөхдүүд өлсөөд хэвтэж байхтай зэргэцэн тус хамтлагийн дуунууд олонд сайн түгэж билээ. Гоё дуунууд шүү, маргаангүй.
Надад "Аршаантын 18" дууг сонсох тоолонд нэг зүйл бодогддог юм. Чинээлэг айлын охин тэр хүүг тоогоогүй нь ч оносон байх. Дөнгөж сургуульд орсон дүү нь дөчөөр ус зөөгөөд, хөгшин ээж нь нүүрс үүрч байхад мань эр охин найраад явж байдаг. Хүн чанар тааруу л нэгэн болж таараад байгаа юм. Угтаа бол ус, нүүрсээ зөөчихөөд, ээждээ хэлж байгаад гэртээ урьсан бол боорцог, ааруулаас арай дээр таваг засаатай байх байсан биз.

music
Позитив
Хараад өөрийн эрхгүй инээмсэглэл төрүүлдэг зурагнууд бий. Ингэхэд өнөөдөр өглөө ямар гоё байв аа? 7 арай болоогүй байхад гаражруу гарсан чинь чив чимээгүй, цас хаялаад л.
Labels:
photo
1 дахийн өглөө ба орой
UPD 2009.12.01 08:30
Мэдсэн юм шиг "дугуй засвар, дугуй засвар" гээд олон долоон юм яриад байсан юм аа. Өчигдөр орой жаал сууж байгаад ажил дээрээс 10 гээд гарсан чинь өглөөхөн хошууг нь солиулсан дугуй хийгүй, урдаас мишээл дүүрэн инээмсэглэж угтав. Өөрийн үгийн сангийн арвин хараалыг дундартал амандаа үглэнгээ запас дугуйг хийлгүй тэр чигээр нь засвар луу осолын гэрлээ асаагаад туув. Тэгсэн дугуйн ирмэгийг нь бага тосолсон болохоор обудтай хиллэж буй хэсгээр хий бас алддаг гэнэ дэ. Өглөөний өөдгүй засварчин нэг мөсөн олигтойхон зүйл хийчихгүй гурилдсан нь тодорхой. Өнөөдөр өглөө бас хий нь гарчихсан байхнуу гэж эмээж байсан чинь гайгүй ээ, хийтэй байна. Орой чухам ямар дүр төрх угтахнав.

2009.11.30 10:32
Уламжлал ёсоор ажлын 7 хоног хийморь лундаатай эхэллээ.
1. Өглөө өчигдөр солиулсан 4 дугуйны нэг нь хошуугаараа хийгээ алдчихаж. Дугуй засвар дээр сураагүй биш чөмгөө хөнгөхөн царцаалаа, 3,14z.
2. Дөнгөж сая 2GB-ийн flash чадан-пад. Kingston - хог.

damn it
AIDS
Өнөөдөр ДОХ-ын эсрэг өдөр.
Канадын Bleublancrouge анентлагийн уран бүтээл. Слоган нь таалагдлаа:
Each time you sleep with someone, you also sleep with his past.
Канадын Bleublancrouge анентлагийн уран бүтээл. Слоган нь таалагдлаа:
Each time you sleep with someone, you also sleep with his past.
Labels:
date
12.01
Өвөл цаг ирлээ.
Женя Мякишевын нэг шүлэг:
Вот и пришла зима
Время беречь тепло
И не сходя с ума
Помнить про ремесло
Нужно служить и жить
Логике вопреки
Тихо лежать и гнить
На берегу реки.
Женя Мякишевын нэг шүлэг:
Вот и пришла зима
Время беречь тепло
И не сходя с ума
Помнить про ремесло
Нужно служить и жить
Логике вопреки
Тихо лежать и гнить
На берегу реки.
Subscribe to:
Posts (Atom)