28 June 2026

Эрдэнэт. 1985-1989

Интернэтээр хэсэж яваад 80-аад онд Эрдэнэтэд ажиллаж амьдарч байсан орос мэргэжилтний фото-зургуудтай таарсан юм. Сонирхолтой л юм. Эрдэнэт хот жишээ нь ийм байж:
Амар цаг байж дэ. Мал нь бэлчээд л, морио шонгоос уячихаад ажил хөөцөлдөөд явчих жишээний.
Гудамж талбай нь хоосон шахуу, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ч алга.
Эрдэнэтэд хувь хувьсгалаар цөөнгүй очсон. Зурагнууд хаана дарагдсаныг төвөггүй танихаар байна. Цаана нь бас зурагнууд үлдсэн, тэгж байгаад оруулнаа.

No comments:

Post a Comment