Цаг давчуу явсан болохоор аймгийн төвүүдэд гадуур гарсангүй, музей үзсэнгүй, элдэв дов толгойруу авирсангүй, архи дарс хэрэглэсэнгүй.
Өндөрхаанд (одоогийн Чингис) өөрчлөгдөж барьсан зүйл ер харагдсангүй. Баталгаатай хэлж чадах зүйл гэвэл - жижиг савтай цөцгийн зах дээр нь 9k байна лэ.Чойбалсан. Дулааны станцтай болохоор ядаж л энд тэнд нам даралтын зуухны яндан байхгүй юм да. Өвөлдөө ч утаа бага өвөлждөг байх. Шинэ барилга олон баригдаж. Угаасаа том төв байсан дө, нилээн ч тэлж. Нутгийн захиргааны лухагар ордон барьсан байна лэ.
Баруун-Урт ч гэсэн өндөр барилгууд барьж эхэлж. Нутгийн захиргааны ордон шинээр бариагүй ч дэргэд нь байрлах өндөр барилгын талыг эзэмшээд, газар хэлтсүүдээ оруулсан байна.
Сүхбаатар аймгийн цагдаа цахим залилангийн эсрэг аян зарласан байж мэдэх. Аймгийн төвд хамгийн түрүүнд таарсан самбар:
Дарьганга суманд болохоор төв замын дээр сүндэрлэсэн урсдаг самбар дээр цахим залилангаас сэрэмжлүүлсэн мэдээлэл бас гарч байсан. Өөр анхаарал татах зүйл харагдаагүй, ажиглагдаагүй.
Аан тийм, Баруун-Урт Дарьганга нэртэй гоё буудалтай болж. Хоол унд сайн, өрөө нь тохилог, үнэ нь тийм ч өндөр биш. Анх удаа аймагт биде-тэй 00-той өрөөнд бууж үзлээ. Өмнө нь хаана ч таараагүй дэ, мартчихаагүй бол. 96 оны төгсөгчдийн тэмцээн уралдаан болоод буудал хөл хөдөлгөөн ихтэй байсан. Оюутны ангийн найзтайгаа уулзаад амжсан нутагт нь.






No comments:
Post a Comment