ЭМЯ мэдээлж, энэ сарын 10-17-ны хооронд 93 хүн осол гэмтлээр амь насаа алдсан гэж. Энэ үнэхээр хэцүү тоо байнаа, гол харламаар юм. 8 өдрийн турш 2 цаг тутамд нэг иргэнээ алдаж байсан гэсэн үг шүү дэ. Нэг аймаг, хорин хэдэн сумын 100 жилийн ой үргэлжлээд болж байгаа, дээрх тоо өсөх биз. Сая аадар хотод асгалаа, хаа нэг үер бууж байвал гайхахгүй.
Улс хүнээ хайрламаар байнаа. Улс орны хамгийн чухал нөөц нь хүн шүү дэ. Эрүүл саруул, боловсролтой хүн өсгөх гэж хичнээн их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг билээ, улс ч тэр, гэр бүл ч тэр. Тэгээд ослоор алчихдаг, эсвэл амьдрах нөхцөл байхгүйгээс залуучууд нь гадагшаа гараад яваад өгдөг.
Манай улсын хувьд муухай статистик бий - үхлийн шалтгааны 3-рт осол гэмтэл жагсдаг. 1-рт зүрх судас (харвалт, шигдээс), 2-рт хорт хавдар, тэгээд 3-т осол гэмтэл. 4 ба 5 дугаарт андуураагүй бол хоол боловсруулах, амьсгалын замын өвчин байдаг шиг санаж байна. Осол гэмтлийг бол сайн бууруулж болно. Харамсалтай нь ямарч дорвитой үр дүн сүүлийн жилүүдэд гараагүй.


No comments:
Post a Comment