30 May 2025
27 May 2025
Төгсөлт - 2025
Манай бага 12-р ангиа төгсөв. Хонхны баяр нь өнөөдөр болсон.
Бараг 30 жилийн өмнө өөрөө төгсөөд энд зогсож байлаа гэж.
26 May 2025
The Dunning–Kruger effect
Даннинг-Крюгерын эффект гэж юу байдаг талаар нэг уншаад үзчихэд илүүдэхгүй. Залхуураад байвал YouTube-с бичлэг харна биз.
Labels:
fact,
helpful hint
24 May 2025
Shit happens цувралаас
Хэнд ч муу зүйл хийгээгүй, мөрөөрөө явж байгаад нэг харсан чинь эрхий хурууны эхний үе дээр яс ургачихсан байх юм. Бүр товойгоод гараад ирцэн. Цааш яах вэ, ямар арга хэмжээ авах вэ гэж үү? Амьнаас бол юм байна да, хөл дээр гараагүйд нь баярлаад явж байхаас.
Labels:
damn it
19 May 2025
16 May 2025
Цастай өдөр
Зуслан дээр ирлээ. Цаг агаар янзын байна. Цас хайлаад л, нар ээгээд л.
Муур хэд хоног хотод байсан, жаахан зугаалаг дэ.
Муур хэд хоног хотод байсан, жаахан зугаалаг дэ.
Labels:
inactivity
14 May 2025
Сүх хийв
UPD 2025.05.14 13:11
Сүхний ишийг паракордоор ороож барьцтай болголоо.
2016.03.06 16:11
Надад түлээний нэг мунаг сүх бий. Зуслан дээр хэвтэж байгаа. Машины ард багажны төмөр хайрцганд багтчихаар жижиг сүх бас хэрэгтэй байв. Аль 2012 онд Сэк бид 2 балкон дээр нь орос сүх 100 айлаас авч байгаад "операци" гүйцэтгэсэн. Доорх зурагнууд 2012 оны 7-р сарын 10-ны өдрийнх.
Эхэлж тасдагчаар дээд талаас нь тайрав:
Тэр үеийн төрх:
Дараа нь доод ирмэгийн хэлбэрийг өөрчилсөн:
Натрийн уусмалд дүрж бичээстэй болгохоор шийдэв. Үүний тулд гараараа нэрээ бичээд тэр хэсгийг нь ил үлдээж бусад гадаргууг ороож далдлав:
Аккумлятор цэнэглэгч ашиглаж химийн урвал явуулах гэж байгаа байдал:
Нэр сийлэгдэж, гадаргууг нь өнгөлсөн ишлэхэд бэлэн сүх:
Дараа ирж ишэлнэ гээд энэ сүхийг Сэкийнд орхиод авсан. Түүнээс хойш 4 жил залхуурч явсаар өнөөдөр л нэг юм иш хийх шив дэ.
Эхэлж зэвийг нь зүлгүүрээр арилгаж, гадаргууг нь өнгөлсөн. Хосоо царс (дуб) модон бэлдэц надад өгснийг бариул хэлбэрт оруулж ишилтэл яг 3 цаг ноцолдсон. Царс ч овоо хатуу юм байна. Бариулыг нь зүгээр шулуун хийчихгүй бас жаахан маяг оруулсан. Зүлгүүр хийгээд бөөн үртсэн дунд байсан болохоор хийх явцад зураг аваагүй. Ажил дууссан хойно хэдэн кадр дарлаа. Сүхээ ишэндээ углаад, шаантаг зоогоод, зүлгээд, бариулыг нь зориулалтын тосоор өнгөлсөн:

handiwork,
inactivity
07 May 2025
Сэлбэ. Үнэр
Golden Vill хотхоны харалдаах гүүрэн дээр зогсвол Сэлбэ голоос аймшгийн өмхий үнэртэнэ. Мөс хайлснаас хойш ийм байгаа. Уруудахлаар шавар шавхай нь багасаад, мод бургастай болж ирээд үнэргүй болж байна лэ. Арслантай гүүр хавьд бол юуч үнэртэхгүй.
05 May 2025
Subscribe to:
Comments (Atom)