25 March 2024

Крокус Сити Холл дахь халдлага

Элдэв зүйл нуршаад яахав. Ямар аймшиг болж өнгөрснийг дараах телеграм сувгаас харж болно:
1. https://t.me/+VG6TPDydJ_swNTRi - Что там в Москве?
2. https://t.me/breakingmash - Mash мэдээллийн суваг
3. https://t.me/ASupersharij - Анатолий Шарий, сурвалжлагч

22 March 2024

Самый лучший штурман Ралли

UPD 2024-03-22 13:53
Штурманы үгэнд бас орохгүй бол.

UPD 2024-03-22 11:54 
Зөв хэллэг ашиглахгүй бол ийм зүйл болно.
 

2024-03-18 03:31

21 March 2024

Черниковская хата - Спектакль окончен

UPD 2024-03-21 11:28
 
2021-09-08 00:24 
.: player ажиллахаа байж :.

Shit happens цувралаас

2024-03-14. Түс-тас, түмпэн-шанага. Байхгүй ээ, хүний машины бөөр цөмлөж орхисон. Яг 7 хоногийн өмнөх үйл явдал.
Өчигдөр даатгалын компани хохирогчид нөхөн төлбөрийг нь шилжүүлсэн.
Жолооч болоод 27 жил болж байна. Анх удаа жолоочийн хариуцлагын даатгалаар хохиролыг барагдуулж үзлээ. Чирэгдэл, хүнд сурталгүй үйлчилсэн Тэнгэр даатгалд баярлалаа.

18 March 2024

Эр хүн

Эр хүн байна гэдэг нь:
  • Зөв гэж үзэж байгаагаа хийх. Эргэн тойронд бүгд эсрэг хийж байсан ч хамаагүй
  • Охидыг хүндлэх. Охин 60 хол давсан, чамаас 2 дахин том, адсага шиг ааштай байсан ч хамаагүй хүндэл
  • Ойр дотны хүмүүсээ даах. Аав ээж, ах дүүс, ажилтнууд, гэрийн муур г.м. цөм чиний хариуцлагын асуудал. Даарч хөрсөн үү, өлсөж цангасан уу, тэдэнд юу хэрэгтэй байна гэдгийг чи л хариуцна. Тэр тусмаа муурыг
  • Амлалтандаа хүрэх. Амлалт амлалтдаа хүүхдэд амалсан бол заавал биелүүлэх. Ер нь орж гарч буй хүүхдийн алгыг дээш нь харуулж бай
  • Өөрийгөө мэдрэх. Юу хийж чадах, юу хийж барахгүйг мэдэж байх. Хэр хэмжээтэй алкоголь даахаа мэдэх. Ууж чаддаг байх, бас уухгүй байж чаддаг байх (энэ нь илүү хэцүү)
  • Хүн амьтан зовоохгүй, бусдад гай болохгүй байх. Харин эргээд чадлаараа бусдад тусалдаг байх
  • Хүүхэдтэй, ажилтай, зарчимтай байх. Шаналах бол чимээгүй, шийдэх бол хурдан, амьдрал дээр энгийн бай
  • Бусдыг дураар нь байлга. Хэнд ч өөрийн үзэл бодлоо тулгаад хэрэггүй. Тэр тусмаа цэргийн баяраар, тэр тусмаа ямар байх нь зөв гэдгийг ;-)
  • Тэгээд сүүлчийн шалгуур

Daniel Stranger & Timeless Symphony - Сансара (Баста)

17 March 2024

Баста - В разные стороны

UPD 2024-03-17 18:48 
Гоё үгтэй дуу.

2023-12-10 17:53

Ажлын ширээ

UPD 2024-03-17 13:10 
Гал зуухны өрөөнд сууж ажиллах үе бий.
Түүнчлэн өрөөндөө булантай болсон байгаа.
Зусланд хүү байхгүй бол ширээг нь эзгүйчилдэг.
Аавынд хааяа ажиллах үе ч бий.

2022-09-28 23:52
Чөлөөт уран бүтээлч статустай 5 дахь сарынхаа ард гарч байна. Байшин барихад авсан байсан цалингийн зээлийг 4-р сард төлж дуусгасан, орон сууцны зээлийг болохоор он дуустал хойшлуулчихсан. Түр ч болтугай зээлийн дарамтгүй сайхан л байна. Ер нь ингээд халтуурын ганц хоёр прог бичээд амьдраад байвал амьдраад л байх юм шиг байна, гэхдээ удаан тогтмол ажилгүй явахгүй л дэ мэдээж. За ажлын ширээнүүд гэсэн үндсэн сэдэвтээ оръё.
Зуслан дээр техникийн өрөөндөө сууж ажилладаг. 
Заримдаа зочны өрөөнд.
Хотын гэрт бол буландаа шигддэг.
Оффист ажилладаг байх үеийн зураг. Хамгийн сүүлд ийм ширээтэй байлаа.  

09 March 2024

Alien Ant Farm - Smooth Criminal

UPD 2024.03.09 23:36 
AAF нэгдэж хэдэн дуу дуулсан бололтой. YouTube санал болгохоор нь сонслоо, үзлээ, төдийлөн таалагдсангүй. Залуудаа бол бужигнуулж байсан юм.

UPD 2017.02.12 21:57 
Утасруу дуу хуулахаар mp3-ууд ухаж байтал энэ дуу гарч ирж байх юм. 

2010.05.10 16:49 
Гоё ч дуу, AAF ч давгүй дуулсан, клип нь ч тасархай. Саяхан л энэ клип гарсан шиг санагдах юм, тэгсэн бараг 10 жил өнгөрсөн байна.

08 March 2024

Chris de Burgh - Missing You

МУИС ба хулгай

Охин МУИС-д сурдаг юм. Оюутнуудын олон групп ФБ-д байдаг юм шиг байна лэ. Намар нэг хэсэг хулгай нилээн гарч. Бичиж буй пост болон зарим нэг коммент нь үнэн голоосоо үзэн ядалтаар амьсгалж байна дө.

Мартын 8-ны мэндчилгээ

UPD 2024.03.08 15:50
Баярын мэнд!

UPD 2023.03.08 15:30
Бүх бүсгүйчүүдэд баярын мэнд!

UPD 2022.03.08 14:50
Баярын мэнд!

UPD 2020.03.08 18:00
Эмэгтэй уншигч бүр өдөр болгон инээмсэглэг :)

UPD 2018.03.08 18:11
UPD 2017.03.08 18:05
Бүсгүйчүүддээ баярын мэнд! 
Редакци нь :) 

UPD 2016.03.08 11:57
Эмэгтэй уншигчиддаа баярын уламжлалт мэндчилгээ дэвшүүлье!

2015.03.08 11:25
Өмнөх жилүүдийн мэндчилгээ: 2009 болон 2010, 2011, 2012, 2013. 2014 онд нүүдэл суудал хийгээд мэдчилгээ дэвшүүлж амжаагүй юм байна. Хэдийгээр хуучин зураг тавигдсан ч гэлээ мэндчилгээ бол шинэ шүү, хэ-хэ. Ингээд: Бүх эмэгтэй уншигчиддаа мэнд дэвшүүлье!