11 February 2023

Клюшка

Шархадны хашаанд очилгүй удаж удаж нэг очсон чинь миний клюшка ийм болж хувирсан байдаг юм да.
Энэ яагаа вэ? гээд асуулаа. Ээжийн хэлэхнээ булан тохойд тавихад дэгээ нь саад болоод, тэгээд аж ахуйд хэрэглэхэд хүндрэлтэй байсан гэнэ. Тэгэхлээр нь аавд хэлээд саад болоод байсан хэсгийг хөрөөдүүлчихсэн чинь янзын гоё саваа мод болсон гэнэ. Мод их сайтай юмаа л гэж байна. Дотроо "Өө хөөрхий, за одоо яай гэхэв нэгэнт хөрөөдчихсөн юм бол" гэж бодоод гаднаа "Мод сайтай байх ёстой, аж ахуйд хэрэглэж болж байгаа бол яамай да" л гэсэн.

1 comment:

  1. Хааа, хуучны танил найзаа харсан юм шиг л боллоо...

    ReplyDelete