24 January 2021

Ушац

Мем хэмээх зүйл интернэт үүссэний дараа гарч ирсэн гэвэл эндүүрэл. Троллдох үзэгдэл ч гэсэн байсан нь зүйл. Зөвлөлтийн мем-ийн тухай нэг түүх ярьж өгье.
Михаил Лазаревич Ушац хэмээх еврей залуу 40-өөд онд Москвагийн архитектурын хүрээлэн (Московский архитектурный институт)-д элсэж гэнэ. Тэрбээр хошин зураг зурдаг зураач болж алдарт "Крокодил" сэтгүүлд ажилладаг болсон түүхтэй. 
Оюутан байхдаа мань эр хамаг эд зүйлс дээрээ өөрийн нэрээ бичдэг зуршилтай байж. Натураас зурах дадлагын хичээл дээр түрүүлж ирсэн оюутнууд ракурс хамгийн сайн байрлалуудыг эзэлдэг. Нэг орой Ушац хүрээлэнгийн коридороод явж байтал маргааш өглөө практикийн хичээл орох танхимд нь мольбертуудыг байрлуулсан байв. Найзын (юуны төлөө еврей билээ) толгой гялс ажиллаж хамгийн гоё байрлалын мольберт дээр Ушац гээд нэрээ биччихээд яваад өгч. Өглөө курсын ахлах ирээд тэрийг нь олж харчихаад тоглоом хийгээд бусад бүх мольберт дээр Ушац гэж бичжээ. Оюутнууд инээлдээд л өнгөрч. Гэвч Ушац гэдэг нэр энэ явдлаас хойш хүрээлэнгийн бүх эд хогшил дээр бичигдээд эхэлж: номын сангийн номнуудын авторууд дунд, хана, хаалга, ширээ сандал, 00-ийн суултуур дээр хүртэл. Удалгүй Ушацын нэр хүрээлэнгээс хальж ЗХУ даяар халдварлагдсан байдаг. 
Гадаадад хүртэл тааралддаг гэж байгаа, ккк. 
Архитекторуудын дунд "Это просто УшацЪ какой–то!" гэсэн хэллэг хүртэл бий болсон.
Найруулагчид ч гэсэн хошин шогийн мэдрэмжтэй улс болохоор энэхүү нэрийг олон газар мөнхөлсөн байдаг. Ушац жив!

No comments:

Post a Comment