31 December 2020
29 December 2020
Covid-19. Part 3
Өмнөх дугаарууд:
Хэрэв үйл явдлын товчоог ажиглавал нөхцөл байдал дордож байгаа нь ажиглагдана.
1. Эмнэлгүүд голомж болж эхэллээ
2. Хавсарсан онош нь ковид-оор нэг иргэн нас барлаа.
Энэ юуг хэлээд байна вэ гэвэл цаашид ч ондоо эмнэлэгт халдвар дэгдэх магадлал байна, суурь өвчтэй хэвтэж эмчлүүлж байсан хүмүүс тусвал хэцүүднээ гэсэн үг.
Сая автобусны жолоочоос илэрснийг зарлаж байна. Нийтийн тээвэр хамгийн сайхан вирус тараах орчин гэж бодож байгаа. Битүү агааржуулалтгүй орчинд халдвар авахад хангалттай хугацаанд хүмүүс цуг байна, хэн хаашаа зорчсоныг, цаашаа хэнтэй контакталсныг тогтоох боломжгүй. Хүйтэнд гадаа алхаж байхад маск зүүгээд бараг хэрэггүйг хэнч хэлэхгүй байгаа нь харамсалтай. Норсон маск хамгаалалт биш.
Засагаас авч буй арга хэмжээнүүд дандаа гал унтраах шинж чанартай байгаа, цаашид ч энэ чигээрээ үргэлжлэх байх:
Аз нь таарвал хумиж авна, чадахгүй бол энд тэнд голомт дэгдсээр байх болно.
Бүгдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе.
28 December 2020
In Inertia - Efflorescence
Индонезийн хамтлагийн цомгийг сонирхоно уу.
Labels:
music
26 December 2020
20 December 2020
14 December 2020
08 December 2020
Нэг түүх
Дэлхийн II дайнд бидний эсрэг тулалдаж байсан хэдий ч Япон болон Германыг би хүндэлдэг. Ямарч үндэстний түүхэнд хар хуудас бий, эдгээр улс буруу, бүр харгис бодлого хэрэгжүүлж байсныг нь хэзээ ч зөвтгөхгүй. Гэхдээ дайны дараа сүйрсэн улс орноо богино хугацаанд нурман дундаас босгож ирсэнийг нь үнэлэх хэрэгтэй. Хамаг үйлдвэрээ тонуулсан, эд хөрөнгөө зөөлгөсөн, ажллах хүч нь хомс, ялагч талуудад нөхөн төлбөр төлж байсан хэдий ч өндийсөн, хөгжсөн, одоо техник технологи, иргэдийнх нь амьдрал ахуй ямарыг бүгд мэднэ.
Нэг түүх ярьж өгье. Дайны дараа олон тооны олзны немцууд оросуудад ажиллаж байсан. Ажлыг хэзээ ч халтуурддаггүй, чин сэтгэлээсээ хийдэг нэг немцээс асууж гэнэ:
- Чи Германруугаа буцна шүү дэ. Энэ чиний ч эх орон биш. Яах гэж ингэж зүтгэж ажилладаг юм? гэхэд нөгөөх эр:
- Би Германруугаа немц хүн чигээрээ буцмаар байна гэжээ.
Labels:
history
05 December 2020
1997 оны кино
1997 онд герман зурагчны авсан фото зурагнууд ФБ-д өглөөнөөс хойш шэйрлэгдээд байгаа. Манай Жак шалбааганд ойсон Ард кинотеатрын зургийг эргүүлээд ямар кино дэлгэцнээ гарч байсныг олон түмэнд ил болголоо.
Сериалууд
Карантинд уйдаж байна уу? Хоёр орос сериал үзэж амжлаа.
Нэг.
Хоёр.
Labels:
movies
04 December 2020
03 December 2020
02 December 2020
Subscribe to:
Posts (Atom)