31 December 2020
29 December 2020
Covid-19. Part 3
Өмнөх дугаарууд:
Хэрэв үйл явдлын товчоог ажиглавал нөхцөл байдал дордож байгаа нь ажиглагдана.
1. Эмнэлгүүд голомж болж эхэллээ
2. Хавсарсан онош нь ковид-оор нэг иргэн нас барлаа.
Энэ юуг хэлээд байна вэ гэвэл цаашид ч ондоо эмнэлэгт халдвар дэгдэх магадлал байна, суурь өвчтэй хэвтэж эмчлүүлж байсан хүмүүс тусвал хэцүүднээ гэсэн үг.
Сая автобусны жолоочоос илэрснийг зарлаж байна. Нийтийн тээвэр хамгийн сайхан вирус тараах орчин гэж бодож байгаа. Битүү агааржуулалтгүй орчинд халдвар авахад хангалттай хугацаанд хүмүүс цуг байна, хэн хаашаа зорчсоныг, цаашаа хэнтэй контакталсныг тогтоох боломжгүй. Хүйтэнд гадаа алхаж байхад маск зүүгээд бараг хэрэггүйг хэнч хэлэхгүй байгаа нь харамсалтай. Норсон маск хамгаалалт биш.
Засагаас авч буй арга хэмжээнүүд дандаа гал унтраах шинж чанартай байгаа, цаашид ч энэ чигээрээ үргэлжлэх байх:
Аз нь таарвал хумиж авна, чадахгүй бол энд тэнд голомт дэгдсээр байх болно.
Бүгдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе.
28 December 2020
In Inertia - Efflorescence
Индонезийн хамтлагийн цомгийг сонирхоно уу.
Labels:
music
26 December 2020
20 December 2020
14 December 2020
08 December 2020
Нэг түүх
Дэлхийн II дайнд бидний эсрэг тулалдаж байсан хэдий ч Япон болон Германыг би хүндэлдэг. Ямарч үндэстний түүхэнд хар хуудас бий, эдгээр улс буруу, бүр харгис бодлого хэрэгжүүлж байсныг нь хэзээ ч зөвтгөхгүй. Гэхдээ дайны дараа сүйрсэн улс орноо богино хугацаанд нурман дундаас босгож ирсэнийг нь үнэлэх хэрэгтэй. Хамаг үйлдвэрээ тонуулсан, эд хөрөнгөө зөөлгөсөн, ажллах хүч нь хомс, ялагч талуудад нөхөн төлбөр төлж байсан хэдий ч өндийсөн, хөгжсөн, одоо техник технологи, иргэдийнх нь амьдрал ахуй ямарыг бүгд мэднэ.
Нэг түүх ярьж өгье. Дайны дараа олон тооны олзны немцууд оросуудад ажиллаж байсан. Ажлыг хэзээ ч халтуурддаггүй, чин сэтгэлээсээ хийдэг нэг немцээс асууж гэнэ:
- Чи Германруугаа буцна шүү дэ. Энэ чиний ч эх орон биш. Яах гэж ингэж зүтгэж ажилладаг юм? гэхэд нөгөөх эр:
- Би Германруугаа немц хүн чигээрээ буцмаар байна гэжээ.
Labels:
history
05 December 2020
1997 оны кино
1997 онд герман зурагчны авсан фото зурагнууд ФБ-д өглөөнөөс хойш шэйрлэгдээд байгаа. Манай Жак шалбааганд ойсон Ард кинотеатрын зургийг эргүүлээд ямар кино дэлгэцнээ гарч байсныг олон түмэнд ил болголоо.
Сериалууд
Карантинд уйдаж байна уу? Хоёр орос сериал үзэж амжлаа.
Нэг.
Хоёр.
Labels:
movies
04 December 2020
03 December 2020
02 December 2020
29 November 2020
26 November 2020
24 November 2020
23 November 2020
22 November 2020
20 November 2020
19 November 2020
Covid-19. Part 2
Цувралын өмнөх дугаар: https://ganzo79.blogspot.com/2020/02/blog-post.html
Энэ ярилцлагыг уншихыг зөвлөж байна: https://ikon.mn/opinion/21gy
Хяналт сул байснаас дотроо алдсан нь ойлгомжтой. Эмч зөв хэлж, 14 хоногийн тусгаарлалт хангалттай. Яахав, юмыг яаж мэдэхэв гээд гаргаад 7 хоног гэрт нь хөл хорионд байлгаж болох. Яагаад 19, 20 дахь хоног дээр илрээд байсан бэ гэвэл нөхдүүд 21 хоног нь дөхөөд ирэхлээр эцсийн шинжилгээг хийж байсан байх. Тэгээд сүүлд ирсэн хүмүүсээ гарах дөхөж байгаа хүмүүстэйгээ нэг өрөөнд оруулаад, эмнэлгийн палат шиг, юун тэр тусгаарлалт. Одоо хаашдаа чацагт болсон, хэнч хариуцлага хүлээхгүй, сувилалыг хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөх биз.
Цаашид яах вэ гэдэг чухал. Сайнаар төсөөлвөл - хумиад авна. Муугаар төсөөлвөл - тохиолдлууд нэмэгдсээр гаргуундаа гарна. Хэт сүржигнэж дөвчигнөхөө л байчихмаар байна. Мөн шийдвэрүүд нь тууштай, тооцоололтой байвал зүгээр байнаа, тэгэхгүй бол өдөр бүр хаврын тэнгэр шиг солигдож байх юм. Жишээ нь иргэдийг зусланруу нь явуулалдаа, юун тэр дүүрэг доторх зуслан бэ? Хэн албан бичиг аваад явж байх юм, тэрийг нь цагдаа уншаад шалгаж амжлаа юу? За тэр гар утасны апп-аар маршрут хадгалах, гэртээ хүн хоорондын зай барих г.м. бол инээдтэй л дуулдна лэ.
Хүн бүр ухамсраараа хөдөлгөөнөө багасгаад, гараа угаагаад, гол нь хоорондын зайгаа л барьчихвал хумигдчих зүйл.
18 November 2020
Мэр
Манай нийслэлийн засаг дарга Киев хотын захирагчтай улам адил санагдах боллоо.
Labels:
comparison
17 November 2020
16 November 2020
R.I.P.
14-ний өдөр Армен Джигарханян нас барсан байна.
Олон гоё дүр бүтээсэн дуртай жүжигчдийн нэг байсан. Кинонд ч олон дуу оруулсан, жишээ нь "Жил был пёс"-ын чоно.
R.I.P.
Labels:
event
14 November 2020
12 November 2020
11 November 2020
09 November 2020
07 November 2020
04 November 2020
02 November 2020
28 October 2020
22 October 2020
Цирк
Цирк цирк болж байнаа.
Яг бөхийн өргөө шиг барилгын төлөөх тэмцэл юмуу да.
Ерөнхийдөө циркийн тухай юу бодож явдаг вэ гэвэл:
Циркэд үзүүлбэр үзүүлэх гэж амьтан сургах нь харгислал. Амьтан үзэж хармаар байгаа бол Zoo-д оч. Харин цирк бол цэвэр шоу байх ёстой. Cirque du Soleil шиг.
20 October 2020
14 October 2020
Замын хөдөлгөөн зохицуулалт
Зүүн гар тийш эргэхийг хориглохоор түгжирхээ байна гэж хэн хаана хэлчихсэн юм бэ? Ямар баталгаа нотолгоо байнаа?
Баримттай л ярьцгаая:
1. Бөмбөгөрөөс баруун 4 замруу очоод зүүн эргэхгүй, наана нь Бөмбөгөрлүү ажлын цагаар бас эргэхгүй. Нэмэх нь (санаатай саботаж хийж буй мэт) ХИД-ийн зүүн талын замыг хойшоо ганц урсгалтай болгосон. Үр дүнд нь Баянхошуу, III-IV хороолол, 32-ын тойрог чиглэлээс Бөмбөгөр зүглэх урсгал Теди төвөөр эргэж таардаг.
2. Энхтайваны өргөн чөлөөгөөс ГЯЯ-аар урагшаа эргэхгүй, Цэцэг төвөөр урагшаа эргэхгүй, аль аль уулзвар дээр зүүн эргэхийг хориглосон. Одоо Төв шуудангийн уулзвараар урагшаа эргэх гэж зовдог болчихоод байна.
3. Төв музейн уулзварлуу хойноос орж ирээд зүүн эргэхгүй. Наагуур нь НҮБ-рүү зүүн эргээд зэлтэрийн гацаанд орно.
Туршилт хийдгээ л больчихмоор байна. Загварчлал, тооцоон дээр суурилсан бол тэрийгээ олон нийтэд дэлгэ. Асуудлын үр дүнтэй тэмцэх биш учир шалтгааныг нь олж арилгамаар байна ш дэ. Замын түгжрэл бол зам нарийнийх юмуу зам бага тавигдсаных биш. Зам нэмж бариад түгжрэлийг шийдсэн хот байдаггүй л байхгүй юу. Ерөөсөө машин нь олон болчихоод байна шүү дэ энэ хотод. Тэгш сондгойгоор хязгаарлана гэх шиг. Дебил үү? Нэг машинтай байсан айл хоёр машинтай л болно.
Labels:
damn it,
on the road
13 October 2020
Chess960
Энгийн шатар уйтгартай болсон. Chess960 (Fischer random chess ч гэдэг) хамаагүй сонирхолтой. Онлайнаар тоглоод үзээрэй, жишээ нь chess.com дээр.
Labels:
helpful hint,
internet,
sport
09 October 2020
07 October 2020
2020 оны хаалт
2020 оны аялал зугаалгын улирлыг Ёжикийн төрсөн өдрөөр салхинд гарч шорлого, хорхог хийж хаалаа. Ковидтой жилийн дурсгалын фото:
06 October 2020
05 October 2020
01 October 2020
Батжаргал ах
Танихгүй дугаараас дуудлага орж ирэв. Авсан чинь таг согтуу нөхөр. Хэн бэ, хэнтэй ярих гэсэн юм гэж асуусан чинь "танихгүй байна уу" гэж байснаа "тэгвэл больчихъёо" гээд утсаа таслав. Төд удалгүй нөгөө дугаараас sms ирлээ.
Нэг "дансаа" гэж бичих гэснээ больсон. Залгахаар нь аваад дугаар андуураад байна гэж хэлсэн боловч ойлгож буй шинж алга. Дараа дараачийн дуудлагыг нь аваагүй.
Labels:
phone
25 September 2020
24 September 2020
23 September 2020
21 September 2020
17 September 2020
Subscribe to:
Posts (Atom)