21 February 2019

Shit happens цувралаас

Өнөөдөр адал явдалтай учирч зөрчлийн тухай хуулиар торгууль төлж үзлээ. Хамгийн инээдтэй нь болсон үйл явдалд миний оролцоо минимум байсан юм.
Юу болж өнгөрөв гэхээр:
Emart-аас хүнсээ цуглуулчихаад зогсоолоос нь хөдлөх гэсэн чинь нэг машин ирээд яг урд хөндлөн зогсчихов. Би их гэрлээрээ хэд хэд дохилоо - хөдөлдөггүй ээ. Дохионы гэрлээ өглөө - нэмэр алга. Хажуугаар хүүхэд шуухадтай хүмүүс яваад байсан болохоор би сигналдаагүй юм, цочих байх гэж бодоод. Цонхоо нээгээд гаръяа гэж ориллоо. Теньтэй шилтэй - хэн байгаа нь харагдахгүй, тэгээд зам хааж зогсчихоод хөдөлдөггүй. Бууж очоод хаалгыг нь нээгээд "Чи холдолдоо, түрүүнээс хойш зөндөө дохилоо ш дэ!" гэсэн чинь нэг залуу юу юугуй зодохнээ. Сда чинь хүний хөрөнгө эвдлээ (хаалгаа хэлж байгаа юм), чамд миний машинд  хүрэх эрх байхгүй шүү гэж ирээд. Нэг л их ямаан омог. Бүүр бууж ирээд намайг заамдаад. Би "Тайван, тайван. Гараа авчихаарай!" гээд өөрийн гараа хоёр тийш болгов. Зогсоол дээр хүүхдийнхээ нүдэн дээр зодоон хийх л надад дутаж гэнэ. Дотроо болохоор "Зогсоол камертай, түрүүлж цохиж болохгүй - буруудна, цохидог л юм бол хөдлөе" гэж бодсон. Тэгсэн хүн эсэргүүцэхгүй болохоор бас цохихгүй байна лэ санаатай гар. Эхнэр нь харин ямар аймар хэл яриа нь хөгжсөн хүн байсан бэ, золтой л бариулчихсангүй. Намайг хүн зодох гэсэн, машин эвдсэн гэхнээ бараг. Тэгснээ машин гаргахгүй хөндлөн хааж зогсчихоод "Цагдаа дуудна! Чамайг гөлөг болгоноо" гэхээр нь миний инээд хүрээд "Юу дуртайгаа хий, камер шүүхээр хэн нь ямар үйлдэл хийсэн нь тодоорхой болно, өөрсдийгөө ороовоо" гэж хэлчихээд машиндаа суучихсан.
Бараг цаг болсны дараа цагдаа ирлээ. Нөгөө 2 маань хоорондоо уралдаад л ярьлаа, би ямар муу муухай хог шаар болох талаар. Дуусахаар нь би камерын бичлэг шүүмээр байна гэсэн. Тэгээд цагдаад "Камер шүүгээд би хэдэн минут дохиж зогссон, энэ хүн ямар ямар үйлдэл гаргасныг тэмдэглэж авахыг би өөрөөс чинь хүсч байна. Учир нь би хүн зодоогүй, харин энэ залуу бол завдсан. Хэнээс энэ асуудал үүссэнийг тогтооход таны бичсэн зүйлс болон камерын бичлэг баримт болно" гэлээ. Яг зөв шаардлага тавиад, баримтруу хөтлөөд ирэхээр өөр болж байгаа юм л да найзууд.
Дебилүүд Юм ойлгодоогүй гарууд цагдаа дуудахад л би зөрчлийн хуулиар аль аль нь торгууль төллөө л дө гэдгийгээ гадарласан. Гэхдээ яадаг юм, эцсийг нь харъя гэж бодсон юм шар хөдлөөд. Ямар хүнд гар хүрсэн биш, эд хөрөнгийг нь сүйтгэсэн биш. Харин тэнэг хүнээс "Чи тэнэг юмуу?" гэж асууж болдоггүй юм билээ, хэ-хэ. Хамгийн эмгэнэлтэй нь яг тэр хэсэг камерт бичигддэггүй бүс болж таарсан (WTF?!). Цагдаа хэлж байнаа: "За та хоёр эндээ учраа олох юмуу хэлтэс орж байцаалт өгөх юмуу? Хэлтэс орвол дор хаяж 2-3 цаг болж таарна, торгууль төлнө" гэхээр нь би хэллээ: "Нэгэнт цагаа алдсаных дуустал нь явъёо. Шийрэгнээд байх зүйл алга, уг нь камерын бичлэг байсан бол бүр ондоогоор ярих асуудал" гэлээ. Нөгөө хөлдүү гар залуу цагдааг буруу ойлгоод, эндээ эвлэрвэл торгууль төлөхгүй гэж бодсон юм шиг байгаа юм. Камерын хяналтын өрөөнөөс эргээд машинууд дээр ирээд хэлтэс явцгаая гэсэн чинь "За хөгшөөн, хэн хэн нь ажлаа алдаад яахав, ингээд салцгаах уу?" гэж байх юм. Хариуд нь:
- Би аль түрүүн л явцгаая гэсэн. Би чамайг биш чи намайг хааж зогсчихоод явуулахгүй цаг гаруй болж байна. Бас би биш чи цагдаа дуудсан. Нарийн ярих юм бол би биш чи буруутай энэ нөхцөл байдалд. Гэхдээ ингээд энэ асуудлаа хаая гээд гэмшиж байгаа бол би заваарч гэдийгээд яахав" гэлээ. За тэгээд цагдаа хууль гаргаж ирээд 52, 53 дахь зүйлийг уншаа л гэнэ. Би мэдэж байсан болохоор уншаагүй, 100k торгуулиа төлөөд явах гэсэн чинь эхнэр нь эргэж ноцоод. Бид нар энэ хүнд доромжлуулсан, зодуулсан, машин тэргээ эвдүүлсэн, энэ нофщ бүх торгуулийг төлөх ёстой гээд, хэ-хэ. Цааш нь: - Би цагдаа дуудчихаад цагдаад торгууль төлөх юмуу? Шударгос хаана байна? Ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ? Ингэж болдог юмуу?
Энэ хүнд та нэр эрүү үүсгэх ёстой г.м. логик сэтгэлгээтэй хүнээс гарамгүй зүйл зөндөө ярьсан. Энэ зүгээр л зах зух нь гээд бодчих. Гол нь намайг буруутгаж буй дээрх бүгд нь гүтгэлгэ. Тэгээд уурлаад нөхөртөө мөнгө өгөхгүй цагдаа нартай хэл ам хийгээд, хөөрхий нөхөр нь утас цохиж барьж байж дансандаа хэдэн цаас шилжүүлүүлсэн үү яасан, ATM-рүү явсан. Цагдаа нар "Бид хууль дүрмээ л баримтлаад ажлаа хийж яваа хүмүүс. Та хэлтэс орвол ор. Цагаа алдна, тэгээд эцсийн дүнд яг адилхан энэ торгуулийг төлөх болно" гэхээр ерөөсөө ойлгохгүй, эсвэл ойлгох чадамжгүй юмуу бүү мэд, тэс хөндлөн зүйл яриад эхнэр нь. Хажуугаар нь намайг харааж зүхэхээ мартахгүй байгаа юмаа бас тэр чинь. Уг нь гэмгүй байж байгаад 100-аар торгуульсан би л бухимдмаар юм. Тэгсэн эгч яг дэлбэрэхнээ. Тэрхүү шоу-г дуустал нь үзэх сонирхол байгаагүй болохоор яваад өгсөн. Дээрх хүмүүст жаахан ч гэсэн сургамж болсон байлгүй дэ - үйл хэрэг бүр чинь хариутай, хариуцлага хүлээх ёстой байдаг юм гэдгийг ойлгосон байх гэж найдахаас. Надад бол гутарч харамссан зүйл ер алга, цоглог байна.
Хэдэн өдрийн өмнө Макаревич ярилцлага өгөхдөө «Прости меня, но вообще 80 процентов населения Земли - идиоты. Надо это принять как данность» гэж хэлээд түмний хараалыг идсэн. Уг нь Эдгар По-гийн хэлсэн үг л дэ. Би тухайн үед идиотууд их нь их, гэхдээ арай 80% нь ч юу юм бэ гэж бодож байсан. Өнөөдрийн үйл явдлын дараа бодит тоо байж болох талтай юм хэмээн бодох боллоо.

2 comments:

  1. Зөрчлийн тухай хуулийн 5.2 юм байна шүү.

    ReplyDelete