04 December 2018

Хаски

Хэдэн өдрийн өмнө хойд хөршид нэг рэп дуучныг барьж хорьсон явдал гарсан. Концертыг нь хэд хэдэн хотод хориглож тасалдуулаад хамгийн сүүлд Краснодарт цуцлангуут найз гудманд машин дээр гарч дуулж байгаад цагдаад баригдаж хэв журмын зөрчил хэмээн 10 гаруй хоног хоригдсон.

Терроризм, хүчихийлэл сурталчилсан гэж бодит ял өгөх гэж баахан айлгах шиг болсон. За тэр нь дүүрч, гол нь уран бүтээлчид, дуучдын амыг таглах боллоо гэж олон түмэн зэвүүцэж эхэлсэн. Дээрх нөхөр Улаан-Үдээс гаралтай Хаски хэмээх никтэй рэпэр юм билээ. Би ийм гар байдгийг ч мэдэхгүй болохоор зарим дууг нь сонирхолоо. Хүлээж авахад хэцүүхэн л юм:


Найзыг дэмжиж түүний дууны мөрөөр нэрлэсэн «Я буду петь свою музыку» нэртэй концерт хүртэл зохион байгуулагдаад амжсан. Тэр дуу нь:

No comments:

Post a Comment