28 October 2018

Брисбэн. Дэлгүүрүүд

Brisbane-д хятадуудаар дүүрсэн дүүргүүд бий (no.1 нь Sunnybank). Тэнд зарлал, үнэ нь ханзаар дандаа давхар бичигдсэн байдаг. Түүнээс гадна Asian groceries цөөнгүй, ихэвчлэн солонгос, хятадууд, хааяа вьетнамууд ажиллуулж харагддаг. Ийм дэлгүүрт кимчи тэргүүтэй халуун ногоо авах гэж орно.
Мөн халуун соус, амтлагч зэргийг махны төрөлжсөн дэлгүүрээс олж болно.
Барааны хувьд хар мянган сонолт бий. Хотын төв дэлгүүр олонтой, дүүрэг болгонд худалдааны төв бий. 
Түүнээс гадна хотоос жаахан зайтайдуу DFO (Direct Factory Outlet)-ууд байдаг (Gold Coast-ын зүгт Harbour Town Outlet Shop гэж том төв бас бий). Outlet-уудын онцлог нь бараа нийлүүлэгчээсээ лангууд тавигдсан болохоор хямд. Хямд, гэхдээ сонголт төдийлөн өргөн биш.
Хамгийн хямд бараатай сүлжээ гэвэл K-mart ба Big W болж таарна. K-mart-аас үндсэндээ хүн 10-15$-т углааш, шорт, майк авчих бөгөөд ийм хувцастай Queensland мужид 7-8 сарын турш амьдарчих байх, хэ-хэ.
Дулаан уур амьсгалтай болохоор усны бандага, купальник хаа сайгүй зарагддаг. Хасах хэмрүү хэзээ ч ордоггүй, гэвч цасны куртка, цанын хэрэгсэл г.м нь бас зарагдаж л байдаг.
Хөгийн хөгийн юм их зарнаа...
Бичиг хэрэг, номын дэлгүүрүүдэд ч тэр:
Бичиг хэргийн хэрэгслийн хувьд Officeworks сүлжээ зүгээр.
Эмийн сангийн хувьд - Chemist warehouse.
Багаж тоног төхөөрөмж сонирходог бол Bunnings ба Total Tools. Автомашины сэлбэг хэрэгсэл, багаж бол Supercheap, Repco зүгээр.
Алкоголь зардаг сүлжээ гэвэл: BWS, 1st Choice, Dan Murphy's, Liquorland.
Хүнсний гол сүлжээнүүд нь Woolworths, Coles ба Aldi. 
Сэдвээс хазайгаад: зарим тохиолдолд зургийг бүтнээр нь биш хэсэгчлэн харж сурах хэрэгтэй.
За тэгээд хүсний захууд, төрөлжсөн (тухайлбал чулууны, арьс ширэн эдлэлийн г.м.) дэлгүүрүүд, сувенирын мухлагууд, хагас бүтэн сайнд гардаг худалдаа ба захууд г.м. наян юм бий. Тавилга гэхэд IKEA, Amart. Түүнээс гадна америкт байдаг Costco г.м. бие даасан агуулах дэлгүүрүүд байдаг. 
Дэлгүүрүүд нь аль ч хотод очсон адилхан, үнэ нь ч ижил. Харин бензин бол колонк болгон дээр өөр.

No comments:

Post a Comment