31 October 2018

Сүүлийн үеийн үйл явдал

Улс оронд өрнөж буй үйл явдлуудын талаар өөрийн бодлоо хуваалцъя.
1. Тэр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон бусад хөнгөлөлттэй зээл олгодог сангуудыг татан буулга. Шударгаар зээл олгох хэмжээнд хүртэл монгол хүн хөгжиж боловсроогүй бололтой. Эрхэм гишүүд нь ийм байхад юу ярих билээ. Хариуцлага тооцох юм дуулдсан, гэхдээ шуугиж байгаад намжина, харж л байгаарай.
2. Гишүүдийн 5 байна уу 8 тэрбумыг болих хэрэгтэй. Төсөвөөр шийдэгдэх асуудлыг нэг нөхөр өөрийн нэртэй холбох гэж ийм балай зүйл гаргаж ирээд байгаа юм. Орон нутагт тулгамдсан асуудал байгаа бол засаг нь шийдэх ёстой, гишүүн тэнд падлий.
3. Шатахуун. Орос нь байна уу хятад нь байна уу шатахуун оруулж ирэг, колонкоо байгуулаг. Тэгээд шатахууны үнийг чөлөөл. Америк нь байна уу япон нь байна уу хамаагүй - арилжааны банкны салбараа нээг. Нефть импортлогч хэдэн компани, арилжааны хэдэн банкид хэдэн жил цөлмүүлэх юм бэ? Хувалз, шимэгч шиг л байна шүү дэ үнэндээ.
4. Ерөнхийлөгч. УИХ тарлаа юу? Хэ-хэ. Тарахгүйг нь мэдсээр байж ийм шоу хэлбэртэй зүйл хийх хэрэг байсан ч юмуу. С1-ээр гарсан нэвтрүүлгийг нь нөхөж үзсэн, зарим дэвшүүлж буй асуудал нь уг нь зөв. Гэхдээ манайд нэг гоё үзэгдэл бий л дэ - яриа үйлдэл хоёр нь зөрдөг. Тод төлөөлөгч - буянгийн Жагаа.

The HU - Yuve Yuve Yu

Oxxxymiron - Последний звонок

Хойд хөршид терактууд ойр ойрхон гараад эхлэх чинь. Өнөөдөр өглөө Архангельскийн ФСБ-гийн байрны үүдэнд 17 настай анархист бөмбөг дэлбэлж. Хэдэн өдрийн өмнө Керчь хотын политехникийн коллежид 18 настай залуу дэлбэрэлт үйлдээд залгуулан баахан хүн буудаж хороосон. Энэ явдлын дараа Oxxxymiron-ы сургууль дахь аллагын сэдэвтэй дууг хориглох саналууд гарч эхэлсэн. Мөн дуун дээр сонирхогчдын эвлүүлсэн видео бичлэгүүдийг YouTube блоклоод байгаа.
Уг нь дуу болохоор аль 2009 онд зохиогдсон, 1999 онд АНУ-ын Columbine сургуульд болсон аллагын мөрөөр бичигдсэн түүхтэй. Сургуульдаа зэвсэгтэй ирээд олныг хороодог хэрэг тасрахаа байлаа. Аймшиг.

28 October 2018

Toyota Technical Tree

Программчлал. Төсөөлөл ба бодит байдал

Брисбэн. Дэлгүүрүүд

Brisbane-д хятадуудаар дүүрсэн дүүргүүд бий (no.1 нь Sunnybank). Тэнд зарлал, үнэ нь ханзаар дандаа давхар бичигдсэн байдаг. Түүнээс гадна Asian groceries цөөнгүй, ихэвчлэн солонгос, хятадууд, хааяа вьетнамууд ажиллуулж харагддаг. Ийм дэлгүүрт кимчи тэргүүтэй халуун ногоо авах гэж орно.
Мөн халуун соус, амтлагч зэргийг махны төрөлжсөн дэлгүүрээс олж болно.
Барааны хувьд хар мянган сонолт бий. Хотын төв дэлгүүр олонтой, дүүрэг болгонд худалдааны төв бий. 
Түүнээс гадна хотоос жаахан зайтайдуу DFO (Direct Factory Outlet)-ууд байдаг (Gold Coast-ын зүгт Harbour Town Outlet Shop гэж том төв бас бий). Outlet-уудын онцлог нь бараа нийлүүлэгчээсээ лангууд тавигдсан болохоор хямд. Хямд, гэхдээ сонголт төдийлөн өргөн биш.
Хамгийн хямд бараатай сүлжээ гэвэл K-mart ба Big W болж таарна. K-mart-аас үндсэндээ хүн 10-15$-т углааш, шорт, майк авчих бөгөөд ийм хувцастай Queensland мужид 7-8 сарын турш амьдарчих байх, хэ-хэ.
Дулаан уур амьсгалтай болохоор усны бандага, купальник хаа сайгүй зарагддаг. Хасах хэмрүү хэзээ ч ордоггүй, гэвч цасны куртка, цанын хэрэгсэл г.м нь бас зарагдаж л байдаг.
Хөгийн хөгийн юм их зарнаа...
Бичиг хэрэг, номын дэлгүүрүүдэд ч тэр:
Бичиг хэргийн хэрэгслийн хувьд Officeworks сүлжээ зүгээр.
Эмийн сангийн хувьд - Chemist warehouse.
Багаж тоног төхөөрөмж сонирходог бол Bunnings ба Total Tools. Автомашины сэлбэг хэрэгсэл, багаж бол Supercheap, Repco зүгээр.
Алкоголь зардаг сүлжээ гэвэл: BWS, 1st Choice, Dan Murphy's, Liquorland.
Хүнсний гол сүлжээнүүд нь Woolworths, Coles ба Aldi. 
Сэдвээс хазайгаад: зарим тохиолдолд зургийг бүтнээр нь биш хэсэгчлэн харж сурах хэрэгтэй.
За тэгээд хүсний захууд, төрөлжсөн (тухайлбал чулууны, арьс ширэн эдлэлийн г.м.) дэлгүүрүүд, сувенирын мухлагууд, хагас бүтэн сайнд гардаг худалдаа ба захууд г.м. наян юм бий. Тавилга гэхэд IKEA, Amart. Түүнээс гадна америкт байдаг Costco г.м. бие даасан агуулах дэлгүүрүүд байдаг. 
Дэлгүүрүүд нь аль ч хотод очсон адилхан, үнэ нь ч ижил. Харин бензин бол колонк болгон дээр өөр.

27 October 2018

Өргөө. Зураг

Nicition Live Club өөрийн FB-дээ Өргөө хамтлагийн тоглолтын зарыг тавих тоолонд инээх, өрөвдөх давхцсан мэдрэмж төрөх юм. Зарын формат нь хоёр хамтлагийн зургийг цуг оруулдаг бөгөөд Өргөөгөөс бусад хамтлагийн фото нь давгүй:
Харин энэ Өргөө хамтлаг гэж тогтмол нийтлэгддэг фото:
Хэдэн алкаш ч юмуу бомж ч юмуу гопникууд биш дэ. Бархас угаасаа кусвал кусчихаар царайтайг ч хэлэхүү, хэ-хэ. Тэр суулт, адидасын цамц... Ядаж байхад кадрт баруун талаас утас барьсан гар ордог нь ч юучивдээ.

26 October 2018

1400 Tonnen Drift

9 сарын эхээр Германд 1400 тонны тунель ухагч комплекс (ТПМК буюу Тоннелепроходческий механизированный комплекс гэдэг)-ыг тунель дотор эргүүлсэн байна. 

Ийм төхөөрөмжийг задалж угсархад, зөөвөрлөж гаргахад цаг, хөдөлмөр их шаардагддаг болохоор зарим тохиолдолд ухсан тунелийнх нь мухарт орхидог. Хэдэн жилийн дараа төлөвлөгөө ёсоор тунель цааш үргэлжлэх болонгуут техникийн үйлчилгээг нь хийгээд ажиллуулаад явдаг.

Урри. R.I.P.

Жүжигчин Николай Караченцов өөд болж. 

When you're overqualified for the job

22 October 2018

Холимог хуурга

Монгол варень ямарч варенийг дагуулахгүй. Жимс нь зэрлэг болоод тэр байх. Ганц л дутагдал бий - таглаа. Чихэртэй нь барьцалдуулаад битүүмжилж орхих юм нөхдүүд.
Эх орны бүтээгдэхүүн болгон сайн бишээ бас. Монголд үйлдвэрлэсэн сидр гэсэн бичигтэй зүйл зарж байхаар нь сонирхоод авсан, амсаад харамссан, хийсэн нөхдийг нь хараасан. Бөөн будаг, бөөн чихэр, бөөн спирт. Сидр гэж даапалсан байлгүй дэ.
Сэлбийн гол. Ингээд труба дээгүүр гараарай!
Ер нь хашаа хашлага улам их нэмэгдээд байх шиг. Зарим тохиолдолд зөв, зарим тохиолдолд буруу юм. Жишээ нь: автомашины зогсоол дээр үзээрийн труба зоож гинжлэх нь хаанахын ямар ёс вэ? Явган хүний зам дээр зоодог болсон байна лэ болоогүй, машин нь яваад байдаг болохоор.
Мишээл экспо, худалдагчийн ширээ.
13-р хорооллын доктор авто-сүлжээ. Хөөсөнцөр тахианд бөглөөнүүд зоосон байгаа юм. Засварчид нь л ингэсэн дэ, хэ-хэ.
Санаатай И-г N-ээр орлуулдаг бүлэг этгээд байх шигээ.
УДЭТ-ын гурван давхарт Их түүхийн гэрч илчит сайхан монгол зоог ажилладаг болж. Урлагийг үүнээс илүү доош яаж ч хийх билээ. Авъяас юм да бас.
Намар цаг өнгөний хувьд гоё улирал байгаа юм. Гэвч хог, шороо тоос нь дүр төрх их гутааж байна. Манайх гялгар уутны хэрэглээнээсээ татгалзаж эхлэх нь зөв юм шиг.
Яг хичээл эхэлсэн - 1-р сургууль барилгын ажлаа зэргэцүүлэн эхлүүлж биеийн тамирын заалаа нураах шив дэ. Дулаахан байхад хүүхдүүдээ сургуулийн хашаа тойруулж гүйлгэж байв. Одоо танхимд тамирын хичээл орж байгаа, ихэвчлэн гарны дасгал хийлгэдэг. Гайхамшиг үргэлжилсээр.
Худалдаа хөгжлийн банкны барилгын ажил хавь орчны хүмүүсийг солиоруулах дөхөж байгаа байх. Дуу чимээ нь тасархай.
Би гайхаад байдаг юм - яагаад манайд боломжийн электрон самбар хийж чаддаггүй юм бол гэж. Үг үсэг нь хэзээ ч бүрэн бүтэн гардаггүй. Гарахлаараа хятад алимны хайрцган дээрх кирилл үсэг шиг зүйл гардаг.
Будааны шилдэг савалгаа.
Өчигдөрийн фото. Их дэлгүүрийн өмнөх самбар дээр windows-ийн лиценз нэхсэн цонх гараад ирж.

Тасалбарууд

Ээлжит цуглуулга.

21 October 2018

Home

Yann Arthus-Bertrand-ын бүтээл.

Санаж байгаа бол урд нь өөр нэг баримтат кино нийтлэгдэж байсан. 

Oh Sheep!

15 October 2018

14 October 2018

Өмнөговь. Аялалын тойм

Замд соёл иргэншлийн ч мөр таарлаа:
Хүй нэгдлийн ч ул мөрийг харлаа:
Эхний зогсоол - Ёлын ам:
Ёлын амд хоноглож чөмгөө царцаасан (уг нь хоноглох хориотой юм билээ). Машины датчик -11C зааж байна лэ. Гал түлэх хориотой, хориглоогүй байсан ч түлэх юуч байхгүй газар. Машинд унтаж байхад хамар, чих даараад амнаас уур гараад байгаа юм чинь. Би бас боломжийн - машинд, манай хэд зуны майханд хоноцгоосон. Өглөө боссон - бүх ус тэс хөлдсөн байв.
Дараачийн өдөр нь Гурвантэсийн нутагт хоноглосон:
Салхигүй дулаахан үдэш таарсан. Заг ёстой янзын юм билээ, цогшоод унтарнаа нэг байхгүй. Илчтэй гэж жигтэй, ойртохыг аргагүй:
Сумын төвд буцаж очихдоо заг түлэх хориотойг мэдсэн. Хэнч анхааруулаагүй, сануулга ч хаана ч байгаагүй л дэ. Дандаа хориотой зүйл хийгээд яваад байна гэж юу байхав. Унаж өгөршсөн заг түүж түлсэн, юу гэж зүгээр ургаж буй модыг шатаах билээ, солиорсон биш. Өглөө нь Хэрмэн цавд ирцгээв:
Ийшээ хүн зорьж л очно уу гэхээс биш айл амьтан, мал хуй юуч байхгүй, ус мөн адил таарахгүй, зам нь муу, сумаасаа хол газар:
Зун бол зүглэлтгүй - халаад алдаг гэсэн. Ганц машинтай ч ер нь зүглээд хэрэггүй, эвдэрвэл тэгээд л дуусаа. Марс гаригийн тухай кино үзэж байгаа мэт санагдсан: 
Сонин хэлбэр дүрстэй чулуужсан зүйлс олон:
Коралл (буюу шүр) чулуужиж.
Боломжтой бол ирээд үзчихэд илүүдэхгүй л байх - Монгол орны маань гайхашигт газруудын нэг шүү дэ:
Баянбүрдэд нь ус алга байна лэ, уг нь байдаг гэсэн.
Энд Сэк дрон хөөргөж зураг, бичлэг хийсэн (нэг завандаа толилуулнаа):
Уламжлалт кадр - редакци пиво уунгаа "хойд насандаа хонин гүрвэл болж л говьд төрддөггүй юм шүү" хэмээн бодож байна:
Говьд нар жаргах үеэр:
Энэ удаад заг байхгүй газар хоноглосон. Тиймээс харгана жаахан түлж гааз дээр хоол ундаа хийж идчихээд Далайдаа төрсөн өдрийнх нь бэлгийг гардуулж баяр хүргээд амарцгаасан:
Сэврэй, Булган сумаар дайраад Хонгорын элс дээр ирлээ:
Элсэн овооны хяраар хөл нүцгэн алхах янзын - наран талынх нь элс халуун, сүүдэр талынх нь хүв хүйтэн.
Бас л их элс байна лэ шүү, овоо хэдэн км үргэлжилсэн:
Хонгорын элсэнд амьд амьтнаас хар цох, хон хэрээ хоёр л таарах шив дэ:
Баян заг:
Баян заг нь Хэрмэн цавын жижигсэгсэн хувилбар:
Ялгаатай нь устай бөгөөд заган ойтой (тээр цаана харагдаж байна):
Говь гурван сайхан:
Сайхан аялаад ирсэн. Гагцхүү хугацаа давчуу - их л довтолгож явсан аялал байлаа. Төлөвлөснөөс Нэмэгтийг үзэж амжсангүй дэ. Дараа дараа жилийн аялалуудыг тавиухан төлөвлөхгүй бол ядраад ирж байна. Манай багийн гэрэл зурагчин тодорхой шалтгааны улмаас энэ удаад аялалд явж чадаагүй болохоор фото-зурагнууд жаахан тийм байдаг.
Миний хувьд ойрын үед зав зай их муу болоод байна, тиймээс пост цөөхөн нийтэгдэж байгаа юм шүү.