20 May 2018

Barnacles Dolphin Centre

2018.05.13. Tin Can Bay. Barnacles Dolphin Centre
Зочид буудлын ажилтан өвгөний "Өглөө 07:00 гээд очихгүй бол болохгүй" гэсэн зөвөлгөөг дагаж эрт ирцээв. Хүн ард багагүй цуглаж.
Хотон шувууд ч гэсэн.
Мэдээллийн самбар.
Ус өглөөдөө давалгаагүй, толигор байв.
Төд удадгүй сэлүүр цухуйв. Энэ өглөө нийт 4 дельфин сэлж ирсэн.
7 цагаас хүмүүсийг усанд зогсоож дельфиныг ойрхоноос харуулж эхэлдэг юм билээ. Төвийн ажилтнууд зааварчилгаа өгнө, жишээ нь: дельфинд хүрч болохгүй, дельфин өөрөө таньд хүрвэл хүрнэ биз, илэх гэж оролдоод хэрэггүй г.м.
Харин дельфинууд нь тэвчээртэй нь аргагүй хүлээцгээнэ. Өглөө болгон үнэгүй хоол цохьсоор байгаад тэр нь бүр дадал болчихсон архаг нөхдүүд байх шиг байна лэ.
Хүнээс айж эмээхээ бол больж энэ амьтад. Нэг удаа хооллохоор усанд зогсож байсан хүний өмдийг шувталсан гэж байгаа.
Хоол тараахыг зөвхөн дельфинууд хүлээдэг гэвэл эндүүрэл. Хүмүүсийн гарнаас дельфинд өгөх гэсэн загасыг нь шүүрээд сурчихсан шувууд бас олон.
Тиймээс загаснуудыг жижиг хувинд хийдэг юм билээ. Хэрэв группээр зорчиж буй бол хувингуудыг нь давхарлана.
Яг хооллох процесс нь бол хурдан. Загасаа аваад шувуунд шүүрүүлэхгүйн тулд хурдхан шиг усанд хийнэ. Дельфин ойртоод ирэхлээх загасаа аажуухан гулсуулаад (юу л бичээд байна да цус гэж, ха-ха) тавихлаар дельфин түүнийг нь үмхэчихнэ.
За тэгээд усанд удаан зогссон охидуудаа дулаацуулж аваад, буудлаас хэдэн цүнхээ авч арлуугаа чулуудчихаад Gympie-руу хөдөлцгөөсөн.
Бичлэг:

No comments:

Post a Comment