12 March 2018

Фото цуглуулга. Brisbane

Австралид гудамж талбайд хөгжлийн бэрхшээлтэй хүн олон тааралддаг. Тэргэнцэртэй, дауны синдромтой, үйлдвэрийн ослоор хөл гар нь байхгүй болсон улс зөндөө. Тэдгээрийг нийгэм нь тусгаарлаж түлхээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь эрүүлээсээ ялгаагүй бүрэн дүүрэн амьдралтайг харуулж буй мэт. Дайн дажин болоогүй бол аль ч улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх нь эзлэх хувь ойролцоо байдаг гэж дуулсан. Би боддог юм, манайд ч гэсэн зөндөө бий, гагцхүү ялгаа нь тэдгээр хүмүүс нийгмээс бүрэн тусгаарлагдсан гэж. Сэтгэл санаагаар ч тэр, бие бялдарын хувьд ч тэр. Тэргэнцэртэй хүн гэрээсээ бие дааж гараад салхилж чадахгүй шүү дэ үнэндээ манайд бол.
Сул дорой давхаргаа (хүүхэд хөгшид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ) аль зэрэг халамжилж буйгаар нь тухайн нийгмийн хүнлэг чанар болон хөгжлийг нь тодорхойлж болдог юм гэнэ лэ. Австрали нилээн дээгүүр жагсах байх шүү. Энд бүх нөхцлөөр нь хангаж өгдөг: пандус, лифт, нийтийн тээвэр, 00, тэмдэг тэмдэглэгээ г.м. бүгд тусгайлан зориулагдсан. Наад захын жишээ: бариул дээр товгорууд байгаа биз? Хараа муу хүн бариулаас барьж яваад товгор таарангуут гараа явуулж самбарт хүрнэ. Самбар дээр Брайлийн шрифтээр мэдээлэл бичээстэй. Тэгээд энэ нь тэргэцэртэй хүн хүрэхээр өндөрт.
Гудамж дахь щит-уудыг уран бүтээлчдийн мэдэлд бүрэн өгсөн юм шиг байгаа юм. Учир нь би зураггүйг бараг олж хараагүй гэхэд хилсдэхгүй.
Эрдэм.
Хөөрхөн түлхүүрний оосор.
Маш гоё лого.
Дуулаагүй ч гэлээ караокедоод амжсаан бас.
Суки.
Officeworks гэж бичиг хэргийн дэлгүүрийн том сүлжээ бий. Хүүхдүүдийн хичээлийн хэрэгслийг авдаг юм. Зөвхөн үзэг цаас гэлтгүй компьютер, принтер, гар утас г.м. цахилгаан бараа бас зарагдна. The Good Guys гээд бас цахилгаан барааны сүлжээ дэлгүүр байдаг. Тэгсэн Officeworks-ын үүдний самбарт Good Guys-ын сэтгүүл хадаатай байв. Овоо гарууд вэ, өрсөлдөгчийнхөө самбар дээр сурталчилгаагаа хадчихдаг юм байхдаа гээд гайхаад харсан чинь үгүй юмаа. Officeworks Good Guys-ын сэтгүүлийг өлгөөд ижил бараа ямар үнээр зарж байгаагаа Our price гээд нааж. Дараа нь бас JB Hi-Fi гэдэг сүлжээний сэтгүүлээр сор залсан байсан.
Хотод могойноос сэрэмжлүүлсэн самбар хааяа нэг таарна.
Запас дугуй.
University of Queensland-ын номын сан дахь плакат.
Bottle shop-д олж харсан гоё дизайнтай лааз.
За тэгээд төгсгөлд нь уламжлал ёсоор хамгийн өөдгүй зураг.

No comments:

Post a Comment