30 October 2017

Restoration

XVI-XVIII зуунд фасадыг нь чимэглэсэн Испанид орших Саламанкийн сүм.
Гайхалтай олон баримал сүмийн ханыг чимдэг боловч дотор нь хэд хэдэн гоё бүтээл бий. Жишээ нь:
Сайн харагдахгүй байна уу? Томруулвал... та-дам!
1992 онд сүмийг сэргээн засварласан байдаг. Барималчид өөрийн гарын үсгийг үлдээсэн нь энэ, хэ-хэ. Түүнээс биш сансрын нисгэгч энд хаанаас гараад ирэв гэж. Мөн мөхөөлдөс идэж байгаа луу байдаг гэсэн.
Харин энэ Москвагийн Белорусская (кольцевая) метроны буудалд саяхан үүссэн бүтээл. 

Зарим нь сэдвийг өлгөн авч наалтууд хүртэл хийж.

No comments:

Post a Comment