15 September 2017

Ургийн баяр

Аль 3 жилийн өмнө оруулах гэж байгаад орхигдсон пост байна.
Эхийн тал 14 онд ургийн баяраа хийсэн юм. Хот хөдөөгөөс олон хүн цугласан гэж жигтэй. Би мэдээж эцгийнхээ ургийн нэрийг авсан яваа, гэхдээ баярт уригдалгүй яахав.
Нагац ах чамгүй хугацаа зарцуулж ургийнхнаасаа мэдээлэл цуглуулж, архив номын сангаар хүртэл явж ном гаргасан.
Сайн ноён хан аймгийн Эрдэнэ засгийн хошуунд ээжийн талын өвөг эцэг маань аж төрж байсан.
Ургийн модыг блок схем шиг тэмдэглэгээ ашиглаж хийсэн байв.
Хамгийн доод мөрөнд миний өвөө эмээ хоёр бий.
Түүх унших сонирхолтой. 
Эцгийн талд бас ургийн мод, ургийн ном гэж бий. Авга ах тээр жил гаргасан юм. Тэгж байгаад танилцууламз. Ер нь удам судараа мэдэж явах нь зөв. Би жишээ нь хоёр талаасаа харц малчин гаралтай нөхөр байгаа юм. Аавын тал тэр чигээрээ адуучид, Ламын гэгээний адуун дээр л хэдэн үе удмаараа байсан юм билээ. Хэрэвзээ эцэг эх хот суурин бараадаагүй бол би гэдэг хүн Их Богд хавьцаа л аж төрж байхсан болов уу.

No comments:

Post a Comment