2017.08.06. Brisbane Planetarium.
Дотор нь үзмэр бага, ханаар нь галактик, од гаригс, нарны системийн тухай мэдээлэл байршина.
Хүүхдүүдээ дагуулж ирсэн эцэг эхчүүд олон. Зарим ээжүүд битүү шивээстэй. Шивээсийн урлаг халуун дулаан уур амьсгалтай газар илүү олныг хамардаг болов уу. Жилийн дөрвөн улиралд бие нь ил байхад хувцас хунар биш шивээсээр гангараад.
Бид We Are Aliens гэдэг үзүүлбэр сонгов. Дотор нь бичлэг хийж фото-зураг авах хориотой болохоор үзүүлж харуулах юм алга, танилцуулгыг нь youtube-с тавилаа. Хагас бөмбөрцөг гадаргад нарийвчлал сайн проекторын тусламжтайгаар гоё үзүүлбэр бүтээж болж байна. Бараг 20 жилийн өмнө л Найрамдал зуслангийн планетарий орж байсан юм байна миний хувьд.
Планетарийгаас гарч ирээд зам гарахад Botanic Garden-д орчихно. Миний мэдэхийн 2 ботаник цэцэрлэг Брисбэнд бий. Нэг дахь нь хотын төвд, 2 дахь нь энэ (Mt Coot-tha дахь). Өнөөдөр орсон нь судалгаа шинжилгээний хүрээлэн болохоор талбай нь том, гэхдээ олонд хаалттай.

No comments:
Post a Comment