Show must go ooo-oo-o-on...
Арай гэж УИХ ба Нийслэл, орон нутгийн ИТХ-ын сонгууль дууссан чинь сум, дүүргийнх залгаад боллоо л до.
Сонгуулийн үеэр зурагт радио, сонин хэвлэл, интернэт хүртэл үзэж сонсох, унших аргагүй болдог. Учир нь сэтгүүлчид, иргэд туйлширах нь туйлширч, худалдагдах нь худалдагддаг.
Хэнч үнэн бодит байдлыг бодож дүгнэхийг хүсдэггүй. Нэр дэвшигчид чухам юу бодож сонгуульд оролцдогийг таашгүй. Улс төр бол бохир тоглоом, хол байх хэрэгтэй гэж хувьдаа би үздэг.
Иргэд шударгаар саналаа өгөх нь их чухал.
Эрх баригч хоёр нам болохоор сонгуулиа заавал өгөөрэй гэдэг нь цаагуураа биднийг дэмжээрэй гэдэгтэй агаар нэг. Ирц хүрэхгүй бол хэцүүднэ, угаасаа аль нэг нь л гарна, тиймээс иргэд саналаа өгч л байвал сайн.
Дандаа л тийм байсан.
Иргэд болохоор болдогсон бол ингэж өгчих юмсан гэж дотроо боддог.
Нэгэн түүх: 1947 онд санал өгөх цаасан дээр "Комедия" гэж бичсэн хүнийг КГБ хайсаар байгаад бичгийн хэвээр нь олсон байдаг. Бурылов гэдэг энэ хүн зоригтой л нөхөр байж.
УИХ-ын сонгуулиар ялагдагсад олноороо гадагш гарцгаасан биз? Албан тушаалтай, эрх мэдэлтэй бол - Монгол, буугаад ажил хөдөлмөр эрхлээд ард түмэнтэй холилдох болохоор - уучлаарай, ном эрдэм гадаад явж сурлаа. Сайхан л нүүдлийн шувууд шиг юм.

No comments:
Post a Comment