Хэдэн өдрийн өмнө Sunshine Coast-д ажилласан юм. Энд ажил их эрт эхэлдэг, 6-7 бол хэвийн цаг. 2 долоо хоногийн өмнө онлайнаар тест бөглөөд, утсаар асуултанд хариулж байж барилга дээр ажиллах зөвшөөрөл буюу white card гэдэг зүйл авсан. ABN буюу Australian Business Number өнөөдөр шуудангаар ирсэн байна. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл юмуу да (хувиараа хөдөлмөр эрхэлж буй бол авах ёстой). Бас TFN (Tax File Number) авч татвар төлөгч болсон. Ер нь онлайнаар ажил амжуулаад байх боломж байх шиг, жишээ нь: машин нэр дээр шилжүүлэхээр Transport and Road Department орсон хойноо онлайнаар хийж болох байсныг мэдсэн. Мэргэжлээрээ ажилд ороочуу үгүйч үү, тэр болтол цагийн ажил хийж байгаа. Магадлал бага л гээд байгаа хүмүүс, apply хийж амжаагүй л явна. За тэрч яахав, хадуурах гэж байна, үндсэн сэдэврүүгээ оръё.
Энэ өдөр өглөө 3:30-д босоод, нэг украин нөхрийг Oxley гэдэг газрын мухраас аваад Sunshine Coast-руу давхисан (100 гаруй км, 6:30-аас ажил эхлэх байсан юм). Хот хоорондын хурдны зам дээр дайруулж үхсэн амьтан их байдаг юм байна. Ямар амьтан байсныг нь таньж мэдэх аргагүй болтол нь нялгадчихсан. Торгууль бичүүлэх сонирхол бага байгаа тул жолооны ард зураг авах байтугай гар утсаар ч ярихгүй байгаа. Бүс бол байнга зүүгээстэй. Ажлаа 3 гэхэд амжуулчихаад ойрхон далай байх ёстой гээд газрын зураг харж байгаад давхиад очив. Тэр зүүн талд буй гурван ижил байрнуудын дунд машинаа хаячихаад улаан цэг хавьцаа далайн эрэг дээр гарч ирсэн.
Баруун тийш камер эргүүлэх гэхээр хагас нүцгэн украин гар кадрт орчих гээд, 90 градусын хязгаарт л бичлэг хийсэн.

sain tatdag duran bna, yamar duran be?
ReplyDeletehttp://ganzo79.blogspot.com.au/2011/02/powershot-sx30-is.html
Delete