31 December 2015

Enjoykin - Дорогие Юные Друзья


Сургамжийн пост

Монголчууд биднийг өнөөдөр юу нэгтгэж байна? Түүх, хэл, улс гурав л байх шиг. За яахав, соёлыг дээрх гурав дээр нэмж болох юм. Харин юугаараа бид салж сарниж байна? Улс төрийн үзэл баримтлал буюу нам, шашин шүтлэгэ буюу лам, орон нутаг буюу дов жалгын үзэл. Бас нэмэх нь: бэл бэнчин, хөрөнгийн хэмжээ г.м. цааш тоочвол урт үргэлжилнэ. 
Хамгийн өргөн дэлгэрснийхээ хувьд шарын шашин тодорхой хариуцлага авч буяны үйл хийж бусдад үлгэр дуурайлал болоосой гэж би дотроо боддог. Буяны үйл гэдэгт уул овоо тахиж, суварга шүтээн босгохыг хэлэхгүй. Орон гэргүй ядруу нэгнийгээ дэмжээсэй, амьдралын замд хальтирч шорон оронд эрх чөлөөгөө хасуулсанд нь ном түгээж сэтгэлийн дэм хайрлаасай, хэцүү гэр бүлд өсч торниж байгаа хүүхдүүдийн сурч боловсрох боломжийг хангах тал дээр анхаарч ажиллаасай, сүм дуганыхаа дэргэд харж халамжлах хүнгүй болсон настай хүмүүсийг асардаг төв нээгээсэй, халамжийн ясли цэцэрлэгт тусламж хандив цуглуулаасай г.м-ийг ойлгож байна. Харамсалтай нь лам болон бөө нар маань хэн тусламж хандив үзүүлэх чадамжтай байна, тэр хэсэгтэй тулж ажиллачихаад, тусламж зайлшгүй хэрэгтэй хэсгийг үнсэнд хаясан шалз шиг орхичихож байгаа юм. Энэ тал дээр христийн нөхдүүд арай өөр арга барилаар ажилладаг болохоор гэр хороололд хүрээгээ тэлээд байгаа юм. Буруу зүйл энд байхгүй, зүгээр нэг шашин хийж болж буй зүйлийг яагаад нөгөөх нь хийж болдоггүй юм, тэр тусмаа нөөц нь байхад гэдэг асуудал л босно. Гэхдээ бурууг шашин юмуу төрд тохно гэж юу байхав, гол буруу өөрсдөд минь бий. 
Монголчууд биднийг гарцаагүй нэгтэж чаддаг ганц зүйл бол дайсан. Маргааш бодит дайсан аюул заналхийлэл учруулдаг л юм бол монголчууд бүгд нэг юм шиг босч чадна гэдэгт итгэдэг. Баталгаатай. Тэрнээс наана энх цагт нэгдэх нь магадлал бага. Үүнийг улстөрчид овжин ашиглаж бидэнд "дайсан" шургуулах гэж янз бүрээр оролддог. Дайсан нь хэнч, эсвэл юуч байж болно: хятадууд, оросууд, америк нөхөд, МАН, АН, Намбарын хүү, хар машин, уул уурхайн компани, босоо Ганбаа, жүдоч Женко г.м. Дайсан эдгээрийн дунд нуугдсан ч байж мэдэх, гэхдээ яагаад ч гол дайсан бол биш. Гол дайсан маань бидний үнэт зүйлээ ойлгохоо байсан явдал юм. 
Амжилттай карьер, хангалттай мөнгө, гадаадад амрах боломж, тансаг машин, сүүлийн загварын утас тэргүүтэй тоног төхөөрөмж - энэ бол өнөөдөр олонхийн маань хүсч тэмүүлж буй зүйлс. Ихэнх маань нэгдүгээрт ийм зорилго зорилт өмнөө тавьсан байна гэсэн үг. Материаллаг эд баялаг гарт баригдаж бие махбодид мэдрэгддэг нь сайхан юм да. Харин мораль бол эвгүй байдалд оруулж, тав тух алдагдуулдаг дутагдалтай. Гэхдээ үнэт зүйлийнхээ байрыг солих нь буруу гэдгийг ойлгох хэрэгтэй. Жийптэй эр, шубтэй эм болох гэж тэмүүлэх нь инээдтэй явдал шүү дэ, найзуудаа. 
Хааяа би боддог юм - над шиг "хөлдүүвтэр" гар зүйл төрлийнхөө хувьд ховордсоор бараг устаж үгүй болж байгаа байх гэж. Ядаж байхад эргэн тойронд маань ихэвчлэн надтайгаа таарсан палентологийн олдвор (уучлаарай анд найз, ахан дүүс маань, хэ-хэ). Гэхдээ хэн нэгнээс хараат бус, өөрийнхөөрөө байгаад нь би эдгээр хүмүүсээр бахархдаг. Эцэг эх, ах дүүс, анд найзууд минь бүгд сайн, эрүүл энх явна. Хэзээд дэргэд маань түшээд авах хүмүүс байгааг мэдрэх шиг сайхан зүйл энэ хорвоод цөөхөн. Бат артай л гэсэн үг. Надад илүү харж билүү долоох шаардлага ч үндсэндээ байхгүй байгаа юм. Хүн аз жаргалтай амьдрахад нь нээх их юм хэрэггүй гэдгийг ойлгох л юм бол тэрбээр жинхэнэ утгаараа аз жаргалтай байж чадна. 
Харамсалтай нь өнөөдөр маркетинг эрчээ авч хүн өөрийн статусыг эд материалаар батлах ёстой гэсэн бичигдээгүй хууль нийгэмд үйлчилж байна. Энэ хуулиар чи байнга ямар нэг зүйлээр дутуу дулимаг байх ёстой болж таарна. Тэр нь мөнгө, эд хөрөнгө, секс, интернэт, өөр юуч байдаг юм, хамаагүй. Сурталчилгаанд маш их мөнгө эргэлддэг. Энэ мөнгө улам их хөрөнгө татах зорилготой ажиллаж байгааг ойлго. Хэн нэгний үс хагтай бол, эсвэл машин нь хуучин загварынх бол тэрбээр автоматаар looser болж харагддаг нийгэм болчихсон нь эмгэнэл. Надад яагаад ч юм тослог толгой, сэг машинтай ч гэлээ сайн хүн зөндөө л таарч байсан. Зогсоо зайгүй баян хангалуун амьдралын жишээгээр бөмбөгдөөд ирэхлээр хүн өөрийн эрхгүй "би 3,14z яаж амьдраад байгаа юм бэ?" гэж бодоод мөнгө хөөдөг. Тэгж бодох хэрэггүй - хүнд нэг хувь бий, худагт нэг ус бий. Өөрийнхөөрөө л бай. Дийлэхгүй өрөнд орж шинэ гар утас, эсвэл машин аваад хэрэггүй. Төлбөрийг нь төлөх гэж морь нохой шиг зүтгэнэ шүү дэ. Дараа нь эргээд харахлаар гэр бүлдээ ч олигтой цаг зав гаргаагүй, эцэг эхээ ч цөөхөн эргэж тойрсон, найз нөхдөөсөө ч холдсон байх вий. Брэнд хувцас, ганган гаджетгүй байлаа гээд хэнч үхэхгүй. Найз Д хэлсэн үг үнэн: "Намайг приус унаад явж байна гээд хэнч машинаас чирж гаргаад зодоогүй л байна" гэж :)
Энэ бүхнийг яах гээд дахин дахин бичээд байгаа юм бэ гэвэл - бидний үнэт зүйл (моральные ценности) өөр болчихоод байна. Одоо нэгд тавигдаад буй материаллаг эд баялаг бол үнэн хэрэг дээрээ хоёр буюу түүнээс хойш эрэмблэгдэх асуудал. Баахан мөнгөн дэвсгэрттэй зураг шэйр хийгээд ч юмуу лайклаад жаргалаа юу? Эсвэл гэнэт баяжих юм уу? Миний бодлоор хүн юуны түрүүнд найз нөхөрлөл, хайр, энэрэнгүй сэтгэлийг үнэлж сурах хэрэгтэй юм шиг. Тэгээд чадлынхаа хэрээр шударга бай. Тус болох боломжтой л бол таних танихгүй нь хамаагүй, хүнд тусалж байх хэрэгтэй. Мэдлэгээ бусдад харамгүй түгээ, авсанд мэдлэгээ чирээд орох нь зөв сонголт биш. Худал хэлж, хулгай хийж болохгүй гэдгийг үр хүүхэддээ хар багаас нь ойлгуул. Уг нь энгийн л зүйлс. 
Эцэст нь: хүн болгон өөрөө өөрийнхөө аз жаргалын эзэн нь байдаг. Ирж буй 2016 он уншигч та бүхэнд үр бүтээл, өндөр амжилт авчирсан жил байна гэдэгт итгэлтэй байна.

Таавар

UPD 2015.12.31 00:14
Бараг зөв хариулт ирж. Хүнстэй холбоотой л до. Хар икра (түрс) зарагдахаа байсан байгаа юм. 
Цэрэгтэй хариулт ч гэсэн логикийн хувьд уг нь бол зөв. Гэхдээ тухайн үед оросууд олон дайн зэрэг хийгээд ямарч цэрэггүй болсон байхад нь бослого дэгдсэн байдаг.
Би уг нь блогийг арай дөмөгхөн сэтгэдэг хүмүүс уншаад санаа оноогоо хуваалцаасай гэж боддог. Буруу ч бай, зөв ч бай таамаг дэвшүүлэх хэрэгтэй. Онигоонд орсон ч хамаагүй, дүлий дөмбө оргисноос дээр. Тэгэхэд хоёрхон хүн л хариулт бичиж. Энэ хоёр уншигчид том respect.
Төгсгөлд нь: А.С.Пушкины "История Пугачева"-г уншихыг зөвлөж байна. Ихийг мэдэж авна. Бидний мах цусны тасархай халимагуудын тухай ч сонирхолтой мэдээлэл бий.

2015.12.28 18:14
Түүхтэй холбоотой бодлого:
Оросын хаант засаг бослого эрчээ авч Пугачев Ижил мөрөнд хүрснийг ард олноос хичээнгүйлэн нууцалж байв. Гэхдээ нийслэлд байсан германы элч дам шинж тэмдгээр энэ тухай гадарласан байдаг. Түүнд ямарч мэдээлэгч байгаагүй, тэр хотоос ч гараагүй мөртлөө яаж ингэж мэдэж чадав?

29 December 2015

Шизофреникууд

Федор Достоевский шизофреник байсан. Винсент Ван Гог мөн адил. Оросын алдартай зураач Врубель - шизотой. Михаил Булгаков шизофреник, дээрээс нь улаан морфинчин. "Мастер и Маргарита"-гийн гар бичмэлээс морфины ул мөр олдсоор байгаа шүү дэ. Эрүүл бус өнцгөөс харж туурвисан бүтээл агуу байх тохиолдол олон юм да. Гоголь болохоор хий юм хардаг, сонсдог, өөрийг нь амьдаар нь оршуулчих вий гэдгээс үхнэлцгээ хагартал айдаг. Сайн ярих юм бол Эйнштейн хүртэл маниакально-депрессивный психоз гэсэн онош тавиулж байсан. Миний мэдэж байгаа нь л энэ болохоос биш Ницше, Джон Нэш г.м. цааш үргэлжлүүлвэл урт жагсаалт гарна.

28 December 2015

Stormscapes 3

Өнгө, дүрс, хөдөлгөөний гайхамшиг.

27 December 2015

Фото-цуглуулга

Дамбадаржаа. Мод тарьцгаая. 
Монгол цэргийн музейн лого.
Бөөрөндөө монголын дугуйн холбоо, урдаа хуушуур гэсэн бичигтэй машин.
Украины туг шиг болсон чихэвч.
Dunlop гэхлээр машины дугуй л хамгийн түрүүнд бодогддог. Тэгсэн тос гараад ирэв.
Хүүхэд бэлэгнээсээ резинэн чихэр өгөв. Дунд нь ийм хэлбэртэй чихэр байх юм. Юу гэж ойлгохов?

Insect Bite


26 December 2015

The Revenant

Бас л зэрлэг кино байна шүү.

Бугуйн цагны сонин сурталчилгаа

UPD 2015.12.26 17:37
Учир нь бараг тайлагдчих шиг боллоо. Манай нөхдүүд ирсэн зургийг flip хийж орхисон бололтой. Эх хувилбар ийм байсан байх:
2015.12.26 13:48
Наран-д зарагдаж буй цагны сурталчилгаа.
TAGHeuer ч тэр, Tissot ч тэр сайн цаг хийдэг. Сурталчилгаа нь Наран-д цаанаасаа ирдэг болов уу гэж таамаглаж байна. Ийм ийм плакат өлгө, эдгээр зурагнуудыг ашигла гэж. 
Сонирхолтой нь - бугуйндаа цагаа дандаа буруу харуулж зүүсэн байгаа юм (тэр монголоор ойлгомжгүй зүйл бичсэнийг нь тооцсонгүй). Зүүн гаран дахь цагны баадуу урд талруугаа харна. Эсрэгээр, баруун гаранд цагаа зүүсэн бол баадуу нь шуу талдаа байх ёстой. Сурталчилгааг харах хүнд цагийг зөв өнцгөөс толилуулах гэж санаатай эргүүлдэг байж болох талтай ч ингэх шаардлага байхгүй гэж үзэж байна.

Timedrift II


Бурхан чамтай хамт

Орос хэлний "спасибо" нь "спаси Бог" буюу бурхан авраг, бурхан өршөөг гэдгийн нэг хэлбэр юм. Англи хэлний good–bye болохоор God be with you гэдгээс үүсэлтэй. Испани хэлний adios, франц хэлний adieu болон португалийн adeus яг ижилхэн.

25 December 2015

Банк дээрэмдэлт

Ах дүү хоёр Худалдаа хөгжлийн банкыг дээрэмдсэн хэрэг саяхан гарсан. Өмнө нь Сандэй плазагаас нэг дээрэмчин мөнгө авч гараад, хөөгдөж байхдаа хаяад зугатсан. Одоо болтол баригдаагүй. Гэхдээ тэр нөхөр тайван унтаж чадахгүй байгаа л да.
Хүмүүс ах дүү хоёр баригдсанд харамсах аястай байгаа: - Ёстой азгүй гарууд, мөнгө авч гарчихаад баригдчихаж байгаа юм да. Ямар сайн байхав, хөөрхий, банкны өрөнд баригдаад л ийм хэрэг хийж байгаа шүү дэ. Нэг айлын хоёр хүү 10-аас дээш жилээр таслагдах нь г.м.-ийг олон ч дууллаа, олон ч уншлаа. Мэдээж хэрэг, нэг айлын хоёр хүү шоронд орно гэдэг харамсалтай. Аав ээжийг нь л өрөвдөх юм. 
Ер нь бол ийм зүйлийг хэзээч өөгшүүлж, өмөөрч болохгүй. Банкаас мөнгө аваад гарч байна гэдэг чинь харуул хамгаалалт тааруугийн илрэл. Нэг нь аваад гарч чадсан юм, нөгөөх нь авч гарах гэж оролдох л болно. Өнөөдөр хий буудаж байна, маргааш ажлаа хийж байсан гэмгүй хүнийг буудаад алчихна л гэсэн үг. Банк дээрэмдэж болж байхад ББСБ-ыг бол амархан гээд дайрахыг үгүйсгэхгүй шүү дэ. Тиймээс цагдаа нар шуурхай ажиллаж 24 цагийн дотор хэргийг илрүүлсэнд би хувьдаа баяртай байгаа. Монголын цагдаа ажлаа хийж чаддаг, хулгайч дээрэмчин эрт орой хэзээ нэгэн цагт баригдна гэсэн сигнал нийгэмд өгч байна шүү дэ. Товчхондоо - хулгайчид гишгэх газаргүй гэдгийг л харуулсан.
Цаашлаад гадаадад гардаг хамаг бүтэхгүй болохгүй гэмт хэрэг манайд гарах л болно (эхнээсээ гараад эхэлчихсэн дэ). Толгой нь буруу зүйлдээ сайн ажилладаг хүмүүс аль ч нийгэмд байдгаас хойш яах ч арга байхгүй. Тиймээс бэлтгэлтэй л байх нь зөв. Миний бодлоор, манайд удахгүй ATM ачиж алга болдог хулгайн хэрэг гарах байх:

Single photo

Манай Баян-Өлгийн казах хуримын зураг шагнал хүртэж.
Faces, People, Encounters ангилалд түрүүлж. 
Дэлгэрэнгүй: http://www.tpoty.com/

More Stuff


30 мөнгөн зоос

Франц, Ланлевилларе дахь Гэгээн Себастьяны сүм. XV зууны фреска. Иуда мөнгөө тоолж авч байгааг дүрсэлж:
Өнөөдрийн ханшаар Иуда Христийг худалдсан 30 мөнгөн зоос хэд орчим доллар болох вэ? Тодорхой хариулахад бэрх л дэ. Эртний мөнгийг өнөөгийн валютын захтай жиших боломж бага, гэхдээ худалдан авах чадамжаар нь барагцаалж харьцуулж болно. Тухайлбал: зоосонд агуулагдаж байсан үнэт металлын хэмжээг тооцож болох юм. 1 зоосонд 15 орчим грамм мөнгө байсан гэхлээр нийтдээ 450 грамм. Одоогийн ханшаар 200 орчим доллар юмуу да. Өөр нэг жишиж болох арга - хөдөлмөрийн хөлсөөр. Тухайн үед хамгийн муу хар бор ажил хийдэг хүн өдөрт 1/4 мөнгөн зоосны хөлс авдаг байсан. Израилд одоо өдрийн цалингийн доод хэмжээ 200 шекель буюу 50 ногоон. Ингэж тооцвол 30 мөнгөн зоос нь 6000 ам. доллар болж байгаа юм.
Анд нөхдөө $6000-оос бага мөнгөөр бол сэтгэл санааны хямрал амсалгүй худалдчихаж болох л юм байна, Христээс илүү үнэ хүрнэ гэж юу байхав, хэ-хэ.

24 December 2015

The Fly


Дугуй хээ

Дугуй хээ маш олон үндэстэн ястны соёлд таардаг. Дугуй дүрс эрт үед хаана ч байсан нарыг бэлэгддэг байсан болохоор тэр болов уу. Тойрогт эхлэл төгсгөл гэж үгүй. Түүний бүх цэг төвөөсөө ижил зайнд алслагдсан. Тойргийн төв нь орон зай, цаг хугацаанд хязгааргүй эргэх хөдөлгөөний эх үүсвэр юм. Дугуй дүрсийг тэнгэр, квадратыг газар гэж тайлж унших нь ч бий. 
Манай үндэсний дугуй хээ надад таалагддаг гэж жигтэй:
Авдар сав, дээл торго дээр дугуй хээ чамин харагдна гэж ванлий:
Кельтийн орнаментаас илүү гарна уу л гэхээс дутахгүй:
 Хичнээн сайхан (нэг хээн дээр нь элетрон цагны циферблат байна):
Энгэр дээрээ ийм хээтэй футболка таарвал би эргэлзэлгүй худалдаж авна:

Офицероо нухах

Дайны сэдвээр үргэлжлүүлье.
M26 - америкийн хамгаалалтын гар бөмбөг (гранат).
Вьетнамын дайн үед фрэггинг гэдэг ойлголт бий болсон. Удирдлага болох офицер бие бүрэлдэхүүнээ цэрэг ахлагч нар нь санаатай хороохыг хэлж байгаа юм. Алуулах шалтгаан мундахгүй л дэ: таалагдахгүй, гэмт гэж үзэхээр ганц тушаал өгөхөд л хангалттай. Ийм гэмт хэрэг азгүй тохиолдол юмуу байлдааны хохирол гэж бүртгэгдээд явдаг. Гранатаар алдаг нь хэн хийснийг нь үндсэндээ тогтоох ямарч боломжгүй болгочихож байгаа юм. Вьетнамын дайны үеэр офицероо алсан нь батлагдсан 230 тохиолдол байдаг. 1400 офицерын үхэлд ямарч тайлбар өгч чадаагүй.
Офицероо нухах үзэгдэл дайны үед их гардаг нь үнэн. Наад захын жишээ: Брестийн цайзыг хамгаалж байсан офецерууд кителиэ тайлж байлдагч өмсгөл өмсөж байв. Украинаас татагдсан цэрэг олонтой, тэдгээр нь коммунистуудыг үзэн яддаг, офицер араасаа буудуулж алагдсан тохиолдол цөөнгүй гарч байсан юм.

23 December 2015

Нисгэгчийг хороох

Сарын өмнө туркууд оросын бөмбөгдөгчийг сөнөөж, шүхэртэй үсэрсэн нисгэгчдийн нэгийг нь босогчид агаарт буудан хороосон. Энэ үйл явдлын тухай постууд: нэг, хоёр.
Парашютаар амь аврагдаж буй нисгэгчийг алах нь яаж ч бодсон муухай үзэгдэл. Босогчдын хийсэн бичлэг:

Гэхдээ өөрийгөө босогчийн оронд тавьж үзвэл асуудал өөр болно. Оросын онгоц хот тосгоныг нь бөмбөгдсөн үү? Бөмбөгдсөн (хүмүүнлэгийн тусламж шүхрээр буулгаагүй нь тодорхой). Гэмгүй энгийн иргэд ийм бөмбөгдөлтөд нирвэгдэж байгаа нь ойлгомжтой. Хамаатан садан, эцэг эх, үр хүүхдээ алуулсан зэвсэг барьсан хүн агаарт буй нисгэгч байтугайг буудна.

Нэг түүх ярьж өгье: оросууд сирийн дайн оролцохоос өмнө хамгийн сүүлд Гүржтэй 5 өдөр дайтсан байдаг. Ингэхдээ 6 онгоцоо алдсанаас 4-ийг нь өөрсдөө андуурч сөнөөсөн. Мэдээгээр нь болохоор гүржийн онгоцыг өмнөд осетийн дайчид устгалаа л гээд байдаг:

Албаны суваг болохоор ноцтой зүйл дээрх бичлэгт байхгүй. Бодит байдал дээр юу болж байсныг сонирховол:

Оросын армийн цуваагаас хэдхэн зуун метрийн зайнд (сүүлд нь 300м болж таарсан) сөнөсөн онгоцноос үсэрсэн нисгэгч шүхэртэйгээ газардаж байгаа. Цуваа зогсоод цэргүүд сайхан буудаж өгч байгаа биз? Босогчид ч юмуу террористууд биш армийнхан шүү дэ. Юун тэр Женевийн конвенци - дайсан үхэх ёстой. Явган алхаж очоод олзонд авах болмжтой байхад л галлаад байгаа юм. Азаар долийж солийсон гарууд буудсан болохоор нисгэгчийг оноогүй юм билээ. Онгоц нь өөрсдийнх нь, нисгэгч - дэд хурандаа цолтой Олег Теребунский болж таарсан. Ус уух тавилантай нэгэн юм гэхээс өөр юу гэхэв. Энэ нисгэгчийн тухай нэвтрүүлэг ч бий: http://www.vesti.ru/videos/show/vid/294126/cid/320/
Нэвтрүүлэгт нисгэгчид өөрийг нь шүхэртэй бууж байхад нь оросууд нь андуураад буудаж буй хэсгийг харуулдаг. Нисгэгч кадруудыг хараад тэсэлгүй уйлахаар гадагшаа гарч байгаа. Тийм болохоор дайн бол дайн - дүрэм журам, янз бүрийн конвенци хэрэгжихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Байр, орон сууцны талаар

Зарим газар байр зарахдаа дотоод заслыг нь гүйцэтгэлгүй захиалагчид хүлээлгэн өгөх боломж нээлттэй байдаг. Цулгай бетонон хана л угтна гэсэн үг. Мэдээж халаалт нь шийдэгдсэн, сан нь угсрагдсан. Энэ аргын давуу тал нь: байрны метр квадратын өртөг хавьгүй хямд тусна. Дотоод заслын зардал хасагдна гэсэн үг шүү дэ. Тэгээд захиалагчид нь тодорхой хугацаанд багтаж байрныхаа дотоод заслыг өөрийн хүссэнээр хийж гүйцэтгэдэг. Дараа нь нийтийн эзэмшлийн талбайгаа компани нь засч тохижуулаад, комисс нь хүлээж аваад, оршин суугчид нь нүүж ороод бүгд happy. 
Манайд байгууллагын захиалгаар барьж буй барилгад хэрэглэж болох ч юм шиг. Байгууллагын захиалгаар гэхлээр бүх байрны эзэн нь тодорхой гэсэн үг. Тэгэхгүй бол эзэнгүй өрөөнүүдийн заслыг компани хийж таарна (засал дуусаагүй байрыг комисс хүлээж авахгүй шүү дэ). Мөн хэсэг бүлэг хариуцлагагүй нөхөд байр саваа цаг хугацаанд нь засч тохижуулаагүй бол бусаддаа лай болно. Болдоггүй болоод л манайд практик хэрэглээ олоогүй байлгүй дэ, энэ арга.
Гэрийн дэргэд нэг байр байдаг юм. 2 орцтой: нэгнийх нь гадна дотно засал нь хийгдээд хүмүүс нь орчихсон, нөгөөх - дотор засал байхгүй, гаднах нь хагас хугас. Ийм байрыг улсын комисс хүлээж аваагүй нь тодорхой. Гэхдээ захиалга өгсөн иргэд аргагүй нь эрхэнд орчихсон аж төрөөд бараг жил боллоо. Хоёр дахь орц нь хавар баригдаж дуусах байх гэж найдахаас. Би тэгээд боддог юм - үхсэн, ингэж зэлтэрийн гацаанд байснаас дулаанаа авсан л бол захиалагчдын хувьд ороод тохижсон нь дээр шүү дэ гэж. Дотор заслаа хийгээд ор гээд м2-ынх нь үнийг буулгавал олон хүн зөвшөөрнө дө. Ямартаа ч захиалагчид их бага сонголт байх хэрэгтэй. Тэгэхгүй бол манайх яадаг билээ? 5 төрлийн обой дэлгэчихээд "Ахаа, ирж обойныхоо сонголтыг хийгээрэй" гэнэ. Өрөө нь болохоор том, 2 жижиг, гал зуух, нэмэх нь коридор гээд яг 5 болж байгаа юм. ө.х. обойн сонголт нь ямар обой наалгуулах вэ гэдэг асуудал биш, байгаа обойнуудыг алийг нь аль өрөөнд наах тухай л асуудал болж хувирдаг. Энэ бол хэрэглэгчээр даапаалж буй хэрэг шүү дэ нарийндаа бол. Тэгээд "би ерөөсөө өөрөө обойгоо аваад ирье" гэхлээд, "тэг, тэг, гэхдээ үлдэгдэл төлбөрөөс тань юуч хасагдахгүй ш дэ" гэдэг. Плитаны, шалны, сантехникийн сонголт - яг адилхан.
Удаах асуудал: байр шинээр барьсан бол балконуудыг нь ижил байлгах хэрэгтэй. Гайгүй юм баригддаг, хэдэн сарын дараа харна - цыганууд амьдарч буй мэт. Хүн болгон балкондоо өөрт таалагдах хаалтыг хийхэд л байрны фасад бүрэн бузарлагдаж дуусдаг. Анхнаас нь нэгдсэн журмаар  хаалт хийсэн байрнууд арай дээр (гэхдээ балконы хаалт хэрэгтэй боловч хогийн л зүйл байгаа юм).
Байр, орон сууцтай холбоотой бас нэг асуудал: цэргийнхэнд зориулж яам нь байр барьжээ. Монгол цэргийн музейн зүүн талд байгаа, хараарай. Гурван байрыг хэдэн ч жил барьсан юм, бүү мэд. Лав 3 жил бол болсон. Төсөв өртөг нь ч анх тооцоолсноосоо хэд дахин давсан гэлээ, бүтэхгүй л юм дуулдсан. Энэ намар барилгын цэргээр балбууласаар ямартаа ч ажлаа дуусгаж, хөөрхий армийнхан удаан хүлээснийхээ эцэст байрандаа орсон. Хамгийн зэрлэг нь - тус гурван байр нэгдсэн дулаанд холбогдоогүй. Нэг байшингийнх нь ханыг дагаад нам даралтат зуухны яндан байгаа. 
Яагаад эх орноо хамгаалах үүрэгтэй цэргийнхэн маань гоё байранд амьдарч болдоггүй юм? Яагаад улс нь барьж өгсөн гэхлээр, уучлаарай, (_|_) юм болчихдог юм? Утаатай тэмцэж буй гэх, хотынхоо төвд нам даралтын зуухаар орон сууц халаах чинь зөв үү? Хэн гэдэг мудак холбогдох байгууллагаас нь зөвшөөрөл авалгүй барилгын ажил эхлүүлэв? г.м. асуудлууд төрж байна.

22 December 2015

Тушаал зөрчигч

Петр хаан Нарва-д шведүүдэд ялагдсаныхаа дараа зарлиг гаргасан байдаг - зөвхөн 7 болон түүнээс их дахин давсан хүчтэй бол шведүүдтэй тулалдаж болно гэж. Шереметев оросын баатар болж фельдмаршалын өргөмжлөл авахдаа хоёр удаа дээрх тушаалыг зөрчиж 4 дахин их цэрэгтэй шведүүдийг ялсан байдаг.

21 December 2015

Хойд Солонгос плакатууд

Файлуудаа цэгцэлж байсан чинь North Korean posters нэртэй хавтас гараад ирлээ. Америкийг үнэндээ л буулгаж байна.

20 December 2015

Собачье сердце. Разруха

Өнөөдөр Булгаковын "Собачье сердце"-г дахин үзлээ. Преображенский яг үнэнийг хэлж байгаа юм шүү:

BW. Фото түүх өгүүлнэ

1982 он. Зүүн Германы Штази-гийн архив, панк нөхрийн хувийн хэрэг дахь фото.
1989. Хиллсборо дахь эмгэнэл. Английн цомын хагас шигшээ тоглолтын үеэр 96 хүн амиа алдаж, 766 хүн бэртгэж гэмтсэн.
1886 оны ховор фото. Джеронимо-гийн бууж өгөөгүй дайчид.
1977 он. Бруклины блэкаутын үеэрх тонуул.
1942. Францууд өөрсдийн тэнгисийн хүчинг Тулонд устгаж буй байдал.
1973. Вьетнамын олзонд байсан АНУ-ын зэвсэгт хүчний цэрэг офицерууд нутаг буцаж байна.
1979 он, Иран. Исламын хувьсгалын үеэр бүсгүйчүүд хиджаб зүүхийн эсрэг жагсаж байна.

RussMat

UPD 2015.12.20 10:55
За ингээд нэг сар үргэлжилсэн туршилтаа өндөрлөе дө :( Цуг байлцсан хүн болгонд баярлалаа. Сүүлийн хэдэн өдөр зав тааруу, үг хэллэг оруулахаа мартчихсан явсан. Нөхөж оруулсаар ямартаа ч нэг сарыг нь дүүргэлээ:
Цаг зав гардаг юм бол хэсэг хугацааны дараа үргэлжлүүлж болох л юм. Өнгө зүсийг нь засч, утсан дээр мэдээлэл нь хадгалагддаг, үг хайдаг болгоно до тэгж байгаад гэж бодож явсаар сарын хугацаа өнгөрч. Худлаа юм байна, нэг хэсэгтээ. Үг хэллэгний хувьд гэвэл - цааш өлхөн хэдэн жил нийтлэгдчих запас бол байгаа.

UPD 2015.11.27 23:22
Зургаахан хүн л коммент үлдээсэн байх шив. Би бол үнэнчээр өдөр болгон шинэ үг, хэллэг оруулж байгаа.
Зургаан хүний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд субботник хийгээд байх чинь бас жаахан чамлахаар үзүүлэлт шүү дэ үнэндээ, найзуудаа. Татаж авсан боловч коммент үлдээгээгүй бол муу л байна. Үнэхээр энэ зургаан хүн л татаж авсан, хэрэглэж байгаа бол одоо яахав дэ, цааш нь хөгжүүлэхгүй, гэхдээ унтраачихгүй байлгаж байхаас. 

UPD 2015.11.21 23:35
Өнөөдөр жижиг өөрчлөлтүүд орууллаа. Үүнд:
1. Icon-ы арыг цагаанаар будсан. Цулгай биш дэлгэц дээр тэмдэг харагдахгүй байна лэ. Яахав windows-ын орчин дахь icon нь (_|_) болсон л до, хэ-хэ. Гэхдээ яахав, дараа нь сайжруулчихна.
2. Splash screen нэмсэн. Одоо програм ачаалагдахад ийм дэлгэц гарч байх болно.
3. Толь ачаалагдах үед ProgressBar гүйнэ.
4. Үг хэллэгүүд шууд ачаалагдахгүй, refresh товчийг дарсны дараа ачаалагддаг болгов. Тэгэхгүй бол цаашлах тусам асах гэж дүлээд алга болдог болох шинжтэй. Учрыг нь доор тайлбарласан байгаа.
5. Шрифтийг томсгож багасгах боломжийг нэмэв.
Эдгээр нь үнэн хэрэг дээрээ үл ялих жижиг сайжруулалтууд юм.

Шинэ хувилбарыг татаж авах линкүүд:
Apk файл: https://dl.dropboxusercontent.com/u/109924108/RussMat2.apk
Windows-ын Exe: https://dl.dropboxusercontent.com/u/109924108/RussMat2.exe
 
Энэ app-ыг би зав чөлөөгөөрөө зугаа маягаар хийсэн болохоор төгс бүтээгдэхүүн бол мэдээж биш. Код нь ердөө 200 хүрэхгүй мөр байгаа. Одоо ажиллаж байгаа схем нь байж болох хамгийн хялбар хувилбар: ачаалагдлаа, интернэтийн холболт байхгүй бол алдаа заагаад зогсчихно, байвал XML хэлбэртэй файл татаж авангуутаа жагсаалт хэлбэрт оруулаад дэлгэцэнд харуулчихаж байгаа юм. Уг нь бол холболт байсан байгаагүй өмнө нь татсан үгнүүд нь өгөгдлийн сангаасаа ачаалагдаад харагдаж байх ёстой юм. Тэгээд хамгийн сүүлд татагдсан үгнээс хойшхийг нь нэмж байх зарчмаар ажиллах нь зөв. Тэгэхгүй бол үгсийн сан нэмэгдэхийн хэрээр програм удаан ачаалагддаг болох нь тодорхой, дамжигдах Kb нь нэмэгднэ шүү дэ. Цаашлаад эрэмбэлдэг, хайдаг, зураг дүрс, дуу бичлэг оруулдаг болгох ч боломж нээлттэй.
Зав гарвал боломжийн болгохыг хичээнэ, гэхдээ юу ч амлаж бол чадахгүй. Нөгөө талаас, ашиглаж буй хүний тоо нь хоёрын хооронд бага бол цааш хөгжүүлэх нь цагийн гарз юм л да.
Одоо уншигчидаас асуух зүйл:
1. Татаж авснаа мэдэгдэх хэрэгтэй байдаг. Комментод +1 гээд бичээд үлдээчихэд хангалттай. Мөн өөрт чинь санаа оноо байвал дуртайяа сонсоё. Хэн нэгэнд нь гоё санаа байгаа ч юм билүү.
2. Android хувилбар татсан уу, Windows-ынхийг нь авсан уу гэдгээ бас мэдэгдвэл сайн байна. Мөн Apple-ийн төхөөрөмж ашигладаг бол мэдэгднэ үү. Ipsw файл ойрын үед бэлдэх үү байх уу гэдгээ шийдье. 
Одоогийн байдлаар бол өөрийн утас, tablet хоёр дээр (2-юулаа android-той) хальт туршсан болоод л нийтэлчихэж байгаа юм. Өөр төхөөрөмж дээр янз бүрийн авир гарсан бол, эсвэл хэвийн бус ажиллавал мэдэгдэх нь зөв. Алдааг нь арилгая.
Нилээн хэдэн хүн хэрэглээд эхэлсэн бол дээр дурьдсан шиг өгөгдлийн санд бичиж барьдаг болгоё. Тэгээд цаашаагаа Play store-д байршуулсан ч болно. Одоо бол ерөөсөө тест л явагдаад байгаа гэж ойлгоорой. Анхаарал хандуулсанд баярлалаа гэж шальчигнаад ч яахав.

2015.11.17 07:29
Гар утасны жижиг app бичсэн. Орос хэлний толь гэж ойлгож болно. Гэхдээ ямарч: - Меня зовут Вася Пупкин г.м. сурах бичгийн форматгүй. Зөвхөн трэш болон хардкор.
Ихэвчлэн өдөр тутмын ярианд хэрэглэгддэг үг хэллэг, зарим тохиолдолд хараал нийтлэгдэх болно.
Аpp-ын нэр RussMat (Русский мат). Icon нь "Ученик" (Сурагч) гэдэг тэмдэг.
Ажиллагаа нь маш энгийн: үг юмуу хэллэг дээр дарахад тайлбар нь нээгднэ. Интернэт зайлшгүй шаардлагатай. Тэр дээр буй Ленины хэлсэн үгний хувьд: хувьсгал хусах гэсэн юм биш, стандарт биш замаар орос хэл сурч болноо гэсэн агуулга тээж буй юм. Өдөр бүр, эсвэл өнжөөд нэг шинэ үг, хэллэг оруулж байхыг хичээнэ.
Одоо муу мэдээ. Надад apple-ийн төхөөрөмж гар дээр алга, тиймээс ipa файл бэлдэж чадсангүй. Эмулятор угсархаас лазагнаад байна. Чадсан ч гэлээ jailbreak хийгдээгүй утсан дээр суухгүй. AppStore-д байрлуулна гэхлээр зардалтай.
Сайн мэдээ: Android-ын хувьд ямарч асуудалгүй. Apk файлыг нь татаж авч суулгаад болоо.
Apk татах dropbox линк: https://dl.dropboxusercontent.com/u/109924108/RussMat.apk
Windows-ын хувилбар:https://dl.dropboxusercontent.com/u/109924108/RussMat.exe
Учиться, учиться и еще раз учиться.

18 December 2015

Хэрэглээг зохиомлоор нэмэх

Хэрэглээг зохиомлоор нэмэх аргыг шүдний оо-г жишээ болгон авч үзье.
Шүд угаах процесс хөндлөнгийн хүнд төдийлөн сайхан харагддаггүй. Кинонд гол дүрийг шүдээ угааж буйгаар дүрслэх шаардлага гарвал жүжигчид нь оо хэрэглэдэггүй гэдэг (хэрэглэвэл хөөс сахраад ямар олиг байхав дэ). Сурталчилгаанд ч гэсэн - эсвэл сойз дээр оо түрхэж буйг харуулна, эсвэл шүдээ угаасны дараах гялалзсан инээмсэглэлтэй хүн гардаг. Өнөөдөр ихэнх хүн оогоо түрхэхдээ сурталчилгаанд харуулдаг хэмжээгээр шахдаг. Үнэн хэрэг дээр амны ариун цэврийг сахихад хамаагүй бага хэмжээний оо шаардлагатай байдаг. Тодруулвал - хумсны толионы тал хэртэй байхад л болоод явчихна. Хэрэв хүмүүс оогоо зохистой хэмжээнд хэрэглээд эхэлвэл борлуулалт нь 3-4 дахин буурна, тиймээс үйлдвэрлэгчид энэ тухай чимээгүйхэн байхыг хичээдэг. 
Хэрэглээний нормыг сурталчилгаагаар нэмэгдүүлж болох юм байна гэдгийг эм үйлдвэрлэгчид анх санаачилсан юм шиг байгаа юм. Жишээ нь: 1958 оны алка-зельцерийн сурталчилгаанд ямарч таблетка харагдахгүй, зүгээр л эмтэй стакан харуулна. Тэгсэн 60 оны сурталчилгаанд таблетка гараад ирнэ. Улмаар 1961 оныход 2 таблеткийг усанд найруулна. За тэгээд цаашаагаа аспирин дандаа хосоороо дүрслэгддэг болсон. Аспирин нэрээ өөрчилж упсарин болсон ч "хаа ч явсан цуг гэж мэдээрэй" гэдэг шиг хосоороо. Бохь хүртэл хоёрыг зажлахгүй бол болохгүй болсон хорвоо. Харин оо үйлдвэрлэгчид улам даварч зүгээр нэг сойзыг дүүргээд зогсохгүй 2 давхар түрхүүлэхээр зүтгэж байна. Наймын тоо зуруулчих юм байна л да:
Амаараа дүүрэн оо шахсан ч болно л до, хэрэглэгчийн дур. Оо хэмнэлээ гээд гэрийн санхүү сайжирна ч гэж юу байхав. Гэхдээ илүү хэрэглээг шахаж буй арга нь өөрөө хульхидалд болохоор би ийм төрлийн сурталчилгаанд дургуй байдаг юм.
За тэгээд төгсгөлд нь 1922 онд манайд дарагдсан ганц зураг:
Энэ бол Colgate-ийн маш зөв сурталчилгаа гэж хэлэх байна.

16 December 2015

Tengger Cavalry - Mantra

I Love Science

I Love Science нэртэй цуврал.
Хими, биологи, математик, физик.
Тэгээд Атар талх.