31 August 2015

Про взлеты и падения


Maestri d'arte Ceramica


Ялах ба ялагдахын цаад шалтгаан

Жижиг мөргөлдөөнд ганц удаа ялагдахад хүргэсэн учир шалтгаан олон байж болно: удирдлагын буруу шийдвэр, тагнуулын мэдээллийн алдаа, гэнэтийн үйл явдал г.м. Харин ялагдал нь дэс дараалалтай, тогтмол шинжтэй болоод ирвэл гол шалтгаан нь бие бүрэлдэхүүнд байгаагийн шинж. Хэдийгээр Наполеон хонин сүрэг толгойлсон арслан арслангийн сүрэг толгойлсон хонийг ялдаг тухай өгүүлсэн байдаг ч амьдрал дээр өнөөдөр энэ нь биелэхэд бэрх.
Одоо цагт дайн явуулах арга барил хялбар болсон мэт ойлгох нь буруу. Дайсанруугаа буудаж л байвал болох нь тэр гэвэл эндүүрэл. Тодорхой жишээ: Иракийн армийг америкууд бэлтгээд удаж байна. Америкчууд дайны талаар ихийг мэддэг туршлагатай улс. Бэлтгээд зогсохгүй зэвсэг, техник тоног төхөөрөмжөөр хангаж байгаа. Амбасын үеийн акталсан бараагаа шахахгүй байгааг ойлгох хэрэгтэй. Тэгсэн хэрнээ иракийн арми исламын улсад хиар цохиулсаар л байна. Яагаад? Иракт өнөөдөр ажилгүйдлийн түвшин албан ёсоор 16%. Жинхэнээсээ бол үүнээс ч өндөр байгаа нь ойлгомжтой. Зэвсэгт хүчнийх нь бие бүрэлдэхүүн 150 мянга гэсэн тоо байна. Цагдаа сэргийлэх, хамгаалалтын алба, бусад хүчнийхнийг арми дээр нь нэмэхлээр (зарим эх сурвалжид итгэвэл) бараг саяруу дөхөхөөр. Эндээс бэлтгэл сургуульд хамрагдаж, техник тоног төхөөрөмж, буу зэвсэг нь жигдэрсэн, тулалдахад бэлэн гэж тооцдог нь 135 мянга. Тооцдог нь ийм байдаг юм байна. Тулалдахад бэлэн нь тэгээд яг хэд юм бэ? гэвэл хэнч хариулж чадахгүй.
Иракт өнөөдөр цэргийн алба хаах нь тогтмол цалинтай залгаж, халамжид хамрагдах нөхцөл болчихсон. Ажил олдохгүй цагт амьдрал дээр хоолоо олж чадахаа байсан бүхэн арми руу зүтгэдэг. Ийм хүмүүс алба хаахад бэлэн, гэхдээ тулалдахад, тэр тусмаа амиа алдахад бэлэн бус байдаг нь жам. Иракийн шинэ арми парад, жагсаал цуглаан дээр янзын сайхан алхаад байсан - байлдаан эхлээд, эвгүйцээд ирсэн чинь 90 мянган хүн тэр дороо оргоод тараад үгүй болсон. Үндсэндээ бүх арми нь сарниад алга болсон гэсэн үг. Бас алагдсан, шархадсан, олзлогдсон тоймгүй олон хүн хажуугаар нь байгаа шүү дэ. Шилдэг армийн мэргэжилтнүүдээр бэлтгэгдсэн, хамгийн сүүлийн үеийн буу зэвсэг, техник унаа хөлөглөсөн арми калаш барьсан алдах юмгүй хэдэн улангассан фанатикуудад бут цохиулсан түүх энэ. Нөгөө америкийн шинэ зэвсэг техник одоо исламын улсын гарт орчихоод байж байгаа. 
Дайтахыг хүсээгүй хүнийг хүчээр дайтуулна гэж байдаггүй юм. Тулалдаанд хүчээр оруулж бол болно, гэхдээ эцсийн дүнд тэрбээр эсвэл үхнэ, эсвэл олзлогдно, эсвэл боломж гардаг л юм бол оргож зайлна.
Украинд нөхцөл байдал яг адилхан. Хүчээр цэрэг татлага явуулж армид ямарч хамааралгүй эрчүүдийг эрчимжүүлсэн сургалтанд хамруулсан болоод Донецк, Луганскруу томилж орхидог. Эцсийн дүнд бүслэлтэнд орж барьж алингаа алдаад бөөн хохирол амсаад дуусдаг. Эмнэлэгт мэргэшсэн боловсон хүчин дутлаа гэхлээр гудамжинд яваа хүнийг курст суулгангуутаа эмнэлэгт ажиллуулаад эхэлвэл юу болох вэ? Эсвэл хэн дуртай нь сургуульд хичээл ном заагаад эхэлвэл сайн үр дүнд хүрэх үү? Үүнтэй л адил. Армид хүчээр татаж болно, армид цалин мөнгө, шан харамж амлаад элсүүлж болно, гэхдээ ийм арми хэзээ ч өндөр чадамжтай байхгүй. Муу бэлтгэлгэй, хоцрогдсон зэвсэгтэй, хөл нүцгэн шахуу ч юуны төлөө байлдаж байгаагаа хүн болгон нь ухамсарлаж буй бүлэглэл тогтмол армитай эн чацуу үзэлцээд гардгийг сүүлийн үеийн үйл явдлууд харуулаад байгаа. Армид хамгаалах зүйл байхгүй бол тэр юуны төлөө байлдах юм? Сирийн цэргийнхэн исламын улстай бяц авалцаад зугтаж алга болохгүй байгаа биз? Ялагдвал гэр оронд нь юу тохиохыг сайн ойлгож байгаа болохоор тэр. Иракчууд болохоор өөрсдийг нь АНУ хамгаалах ёстой гэж үзээд байгаагаараа ялгаатай. Террористууд сайн дайтаад байгаа ч юм биш үнэндээ. Сайхан эх оронч үг, уриа лоозон парад дээр л хэрэгтэй. Байлдаанд тийм үгэнд хууртаад орох нь юу л бол. Өөрийнх нь зөв гэж итгэсэн, ард нь ар гэр нь байхад хүн ухрахгүй. Амиа алдна, гэхдээ зугтахгүй. Харин яах гэж дайтаад байгаа нь бүрхэг бол хэнч амиа золигт гаргахыг хүсэхгүй шүү дэ.

30 August 2015

Gunship - Tech Noir


Jack Bata Photography

UPD 2015.08.30 14:56
Уншигч Үүртийн тохойг Хужиртын нутаг дэвсгэрт оршидог юм бишүү гэсэн коммент үлдээж. Зөв л дө, би алдаатай мэдээлэл оруулсан байж мэдэх. Тийм бол алдаагаа мэдээж залруулна. Гэхдээ энэ тохиолдолд Хужирт биш Бат-Өлзий сумын нутаг гэсэн нь зөв юм. Бат-Өлзийгөөс 20км, Хужиртаас 30км зайд оршидогтоо ч биш. Өвөрхангай аймгийн сайтаас тус 2 сумын танилцуулгыг сонирховол тодорхой болно:
Хужирт: http://uvurkhangai.mn/snews/show/id/52#.VeKYS_RPK_4
Бат-Өлзий: http://uvurkhangai.mn/snews/show/id/4#.VeKYIPRPK_4

2015.06.12 08:44
Манай найзуудаас фото-зураг мэргэжлийн түвшинд сонирхдог нь Жадамбаа. Аппарат техник нь ч сайн. Тиймээс аялалд явахад зурагчны үүрэг хүссэн хүсээгүй гүйцэтгэдэг. Авсан зурагнаас нь жишээ болгож нэгийг нийтэллээ (Бат-Өлзий сум, Үүртийн тохой):
Хөдөлмөрийг нь үнэлж FB хуудсыг нь сурталчихъя: https://www.facebook.com/JackBataPhotography

Elton John - Goodbye Yellow Brick Road

Самбар, хаяг, гарчиг

Гудамж талбайдаа ямар хаяг самбар байршуулснаас хотын төрх их хамаардаг. Том хотууд төв гудамжуудаа чанаргүй сурталчилгаанд бузарлуулахгүйн тулд стандарт баталж байгууллага, иргэдээс мөрдөхийг шаарддаг. Тухайлбал: хуучны барилгын фасадад самбар өлгүүлэхгүй, зөвхөн тусдаа үсэгнүүдээс бүрдсэн хаягийг зөвшөөрөх жишээний. 2010 онд Амстердамд дарсан зураг:
Хажууд нь Москва ямар байсныг харьцуулаад нэг үзчих.
Адилхан 2010 он шүү дэ. Шрифт, өнгө, хэлбэр дүрс - бүх үзүүлэлтээр оросууд баруунаас хагас зуун жилээр хоцрогдсон байгаа нь илт. Гэхдээ Москва, Питер тэргүүтэй том хотууд нь одоо өөр болоод эхэлсэн. Стандарт, хэв журам гаргаад хотынхоо төвийг цэгцлээд эхэлсэн байна лэ. Тухайлбал: http://www.artlebedev.ru/everything/moscow/design-code/

Манайд нөхцөл байдал их хүнд - хэн дуртай нь хаа дуртай газраа юу дуртайгаа өлгөж, хадаж, зоосоор байгаа. Наад захын вьетнам автозасвар зөвшөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй шар самбар төв замын дагуу зоож л байдаг, тэрийг нь хянадаг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. Цөөн тооны байгууллагууд л боломжийн хаяг хийлгэдэг. Бусад нь хамгийн хямд замаар асуудлыг шийддэг. Улаанбаатар хулдаасанд өлгийдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Бид өдөр бүр иймэрхүү зүйл харж байдаг:
Самбар хуучраад, өнгө зүс нь гандсан ч өлгөөтэй байсаар байх болно. Тэр шрифт, зураг хөрөг, бичгийн хэв, өнгөний зохилдлогоо - хэнд ч сонин биш.
Энэ хэдийгээр жижиг мэт зүйл боловч хор хөнөөл ихтэй юм. Хуучны барилгууд яагаад гоё саруул өрөөнүүдтэй байдаг вэ? Таазны өндөр нь 3м болохоор. Хрущевын "буянаар" таазны өндөр 2,5м 2,4м болсноос хойш орос ба монголд хүн шиг барилга баригдахаа байсан. Одоо бид бүгд тагз шиг өрөөнүүдэд дасчихсан. Яг үүний адил ямарч үзэмжгүй зүйл насан туршдаа харсан хүн гоо сайхны мэдрэмжээ алддаг. Дэргэд нь ямарч бохир орчин, заваан зүйл байсан - тоохгүй. Бүхэл бүтэн хэдэн үе иргэд маань угсармалд, эсвэл гэр хороололд амьдраад, гоё орц, цэвэрхэн орчин, зүлэгжилт, хаяжилтын тухай санаа зовохоо байсан. Энэ байдал цаашид тэр чигээрээ үргэжилнэ. Богино хугацаанд хүмүүсийн гоо сайхны мэдрэмж сэргэхгүй. Бага багаар орчин тойрноо сайжруулж, хайрламаар болгоод л байх хэрэгтэй. Гудамж гудамжаар, орц орцоор, хэрчим хэрчимээр. Тэгж байж үр дүн нь тодорхой хугацааны дараа гарч хот маань сайхан болно. Хотын төв маань харьцангуй гайгүй болоод байгаа, би дотроо баярладаг юм. Гэхдээ л хийх юм найгүй их.

29 August 2015

Gobi ах

Хамгийн ахмад партизанд найздаа төрсөн өдрийн мэнд дэвшүүлж ая дууны мэндчилгээ явуулъя:

28 August 2015

Il Divo - Adagio


Steve Cutts

Зураачийн сайт: http://www.stevecutts.com/

Chattanooga Choo Choo


Авто сурталчилгаа








Mirror’s Edge Catalyst Gameplay Trailer

Хамгийн сүүлд GTA тоглож байгаад орхисон. Хэдэн ч жилийн өмнө юм бэ? Одоо хэд дахь хувилбар нь гарсан байгааг мэдэхчгүй яваа. Иймэрхүү трейлэр үзэхлээр нэг сайхан шинэ тоглоом тоглох юмсан гэж бодогддог. Гэвч Clash of Clans-тайгаа зууралдаад л таардаг.

26 August 2015

Nick Cave & PJ Harvey - Henry Lee on The White Room


Чехословак. 1968 он

1968 оны үйл явдлын тухай бичлэгүүд. Прага.


Словакийн Кошице хот.

68 оны Чехословакийн тухай постууд өмнө нь нийтлэгдэж байсан:
http://ganzo79.blogspot.com/2014/08/46.html
http://ganzo79.blogspot.com/2009/08/19680821.html

Ногу свело - Волки

Чулуун дээр нэрээ сийлүүлэх эрх

Спартад хоёр төрлөөр амиа алдагсад булшины чулуун дээрээ нэрээ сийлүүлэх эрхтэй байж:
а) төрөхдөө амиа алдсан эмэгтэйчүүд;
б) тулаанд амиа алдсан эрэгтэйчүүд.

25 August 2015

1910-1930 оны номнууд

ОХУ-ын Улсын олон нийтийн түүхийн номын сан (Государственная публичная историческая библиотека России) 1910-1930 оны номнуудын скануудыг дэлгэж. 145 ном. 
http://elib.shpl.ru/indexes/values/10040
Сонирхолтой ном олон байна. Хавтасны дизайн, шрифт, текст бүрдүүлэлт нь бас сонин л юм.

Скрябін - Прогноз Погоди

Кузьма Срябин үхсэн ч гэлээ шинэ уран бүтээл гарсаар. Бодвол бичүүлсэн байсан дуу юм байлгүй.

24 August 2015

Улаанбаатар. 30-аад он. 1-р хэсэг

Нийслэл хотын дээр үеийн зурагууд. Зарим газар нь танигдаж байна. Заримыг нь мэдэх юм алга. Бичиг бичээсээр нь юу болохыг нь бас тогтоож болж байна.
Төв холбоо (шуудан) бололтой.
Нэгдүгээр дэлгүүр. Жижиглэн худалдаалах улсын трестийн харъяа гэж хаяглаж.
Өнөөгийн томхон сумын төвийн дайтай байж дэ Нийслэл маань.
Полномочное представительство СССР. ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн газар буюу энгийнээр бол оросын элчин.
Сүх жанжин болон Чойбалсангийн дээр Сталин сүндэрлээстэй.
Рабочий кооператив им.Сухэбатор. Центральный магазин №1. Бас нэг нэгдүгээр дэлгүүр.
Тээр цаана дээрээ далбаатай байшин - УБИС. Тухайн үед Засгийн газрын ордны үүрэг гүйцэтгэж байсан юм.
Энхтайвны өргөн чөлөө. Дугуйрсан барилга - өнөөгийн Хүнс хөдөө аж ахуйн яам уу?

Аялалын фото-цуглуулга

Цас.
Бороо.
Шороо.
Цаг агаараас үл шалтгаалж Өвөрхангайн аялал үргэлжилж байлаа. Нийтлээгүй үлдсэн зурагнуудаас бүрдсэн пост. Төвхөний хийд дахь соёмбо. Пропорци нь сайхан таарч.
Хийдийнхэн хүмүүсийн үлдээсэн хадаг сүлжиж хамгаалалтын олс хийдэг болж. "Хадаган дээгүүр давах болон зүлгэн дээгүүр явхыг хориглоно! Хог бүү хая!". Бичсэн нөхрөөс: - Чи зүлгэн дээр гишгэхгүй энүүгээр нэг яваад үзүүлэдхээч? гэх хэрэгтэй. Хүний хөдөлгөөн хорих шиг утгагүй зүйл байхгүй. Тэр тусмаа хээр. Олсны цаана Өндөр гэгээний морио уядаг байсан мод байгаа юм. Тэр модонд ойртлоо гээд муу зүйл хүнд ч тэр модонд ч тэр тохиохгүй нь лав.
Замын турш "Дэлхийн өв. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар" гэсэн пайзтай багана таарч байв.
Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь байгалийн үзэсгэлэнт тогтоцоос гадна гар аргаар бүтсэн дахин давтагдашгүй тэмдгүүдтэй. Жишээ нь: хаднаас нурах аюултай! Деталиудыг сайн гаргаж: монгол гэр, саравч, нурж буй чулуу болон азгүй гарын сүүлчийн хөдөлгөөн нүдэнд харагдтал аюулыг ойлгуулна.
Хүн унах боломжит бүх газар энэ тэмдэг зоолттой. Үүртийн тохой:
Улаан цутгалан:
Дээрх тэмдгийн хүн нь гаргүй болоод амжиж. Хуулга болохоор удаан наслахгүй л дэ.
Загасчлахыг хориглоно!
Хог бүү хая!
Бат-Өлзий сумын хаалга. 330 сумын лого болон хаалганы зурагтай сайт хэн хэзээ хийх бол?
Улаан цутгалан дээр танилцсан нутгийн ах. Мөнхбат гэлүү Мөнхбаяр гэлүү, мартаж нэрийг нь. Сонирхолтой түүх олныг ярьж өгсөн.
Энд галт уулын гаралтай чулууг зориулалтын дагуу ашиглана.
Ихэвчлэн гэрийн хаяа мануулна.
Том жижиг - хамаагүй. Бүгдэд нь байр олдно.
Бид ч гэсэн муухай аж ахуйч явсан. Замдаа түүсэн сонгиноо давсалж дарах жишээний.
Улаан цутгалангийн зогсоолын самбар. Сүүлийн үгэнд Т үсгээ гээж бичээд нөхсөн нь илт.
Дээрх самбарын ар талын зүүн доод буланд "Стоять возле клапана при заполненной камере опасно!" гэсэн товгор бичээс уншигдна.
Цагаан цутгалан хогондоо бариулсан байдалтай угтсан. Ямарч улаан загалмай, улаан хавирган сар самбар зоогоод нэмэр алга.
Ямарч хэрэггүй самбар цөөнгүй.
Үүртийн тохой дээр таарсан 00. Жуулчидад зориулсан юм болов уу. Монгол хүн бол байгаль дэлхийтэйгээ нэгдэхээ л урьтал болгоно.
Учир битүүлэг төмөр эд анги.
За тэгээд цасанд боогдоод Ширээт нуурыг даваан дээрээс хараад буцсан да...
Улаанбаатарлуугаа.