31 July 2015
30 July 2015
Буруутанг хайх
Аливаа зүйлийг гуйвуулахад ядаж цөхөөд байх зүйлгүй. Нөгөө харуудын бослогын үед "Цагаан арьстнууд Христийг алсан, цагаан арьстнуудыг хороо!" гэсэн уриа үүсч байсан шиг боломжийн эхэлсэн зүйлийн утгыг алдуулахад маш амархан.
Заримдаа өөрийгөө ардчилагч, либерал үзэлтэй гэх нөхдийг хараад инээх хэцүү, уйлах хэцүү болдог. Үнэн хэрэгтээ ямар юмны ардчилагч байхав, энгийн нэг хүнд сурталтан л байгаа байхгүй юу. Эсвэл "Эх орон!" гэж цээжээ хий дэлдэгчдийг хараад гунигтай бодол төрдгийг нуугаад яахав. Ямарч нийгмийн үед, аль ч тогтолцоонд бүтэлгүйтэл, азгүйтэл болгондоо нөхцөл байдал, цаг хугацаа, төр засаг, өөр юу байдаг юм, өөрөөсөө бусдыг буруутгадаг хэсэг бүлэг этгээд олддог. Би ядуу амьдарч байна - улс буруутай. Ийм хүмүүс ямарваа нэг том үйл явдал, өөрчлөлтийг хүлээсэн байдалтай, өөрчлөлт гарч байж л тэд өөрсдөө өөрчлөгдөх юм шиг бодолтой явдаг нь үнэн хэрэгтээ төөрөгдөл. Наад захын жишээ: хүн ажилд орж чадахгүй байна. Мэдээж үүнд засаг буруутай гэж тэр бодно. Найз өөрөө хэт ихийг хүсээд байгаа юм биш үү гэсэн асуултыг өөртөө хэзээ ч тавихгүй. Хүнд хүчир ажил хийхийг хүсэхгүй, тэгсэн мөртлөө өндөр цалин хүлээнэ. Хар ажил голно, учир нь өвөрт нь дээд боловсролын диплом байдаг. Гол асуудал ажил олдохгүй байгаад юм биш. Голоод хийхгүй байгаад "но" оршино. Өнөөгийн хөдөлмөрийн зах чөлөөт шүү дэ. Чадалтай боловсон хүчин үнэлэгднэ, чадалгүй нь лааз өшиглөнө. Үй олон болсон болоогүй хуульч, эдийн засагч, менежерүүд хэнд хэрэгтэй юм? Хуваарь сонгохдоо ирээдүйд ямар өрсөлдөөн өөрийг нь хүлээж буйг нөхөр бодож үзсэн үү? Тэрбээр мэргэжилдээ шилдэг нь болох гэж 4 жил нойроо хугаслаж ном уншсан уу, эсвэл эцэг эхийнхээ мөнгийг үрж баар цэнгээний газраар зугаалж арай гэж нэг юм диплом өвөртлөсөн үү гэдэг ялгаа ажил дээр гарсан хойно илэрхий харагддаг. Өрсөлдөөн дунд ялагдаж байгаа бол цэвэр өөрийн чинь буруу гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсын буруу энд огт байхгүй. Чамайг барилгын инженер биш олон улсын харицааны хуваарь сонгоход төр засаг нөлөөлөөгүй л байх. Бидэнд өнөөдөр юу байна? Бахаан ажилгүй залуучууд. Мөнгө, карьер мөрөөдөх боловч хуруугаа ч хөдөлгөхгүй. Энгийн цэргээс эхлээд дээш мацахын оронд болж өгвөл удирдах албан тушаалаас гараагаа эхэлчих мөрөөдөлтэй. Гялалзсан амжилт үзүүлэх нөхцөл бололцоогоор нь улс түүнийг хангаж өгч чадахгүй байгаа юм байх. Удаан хүлээсний эцэст энэ улсад л учир байна, улсыг өөрчилж байж надад боломж нээгднэ гэсэн дүгнэлтэнд найз хүрнэ. Ингэж сууснаас гадаад гарсан нь дээр юм байна ч гэж бодно. Тэнд өөрийг нь өндөр үнэлж ах мандаад сүйд болно гэж боддог юм шиг байгаа юм. Энд юм хийдэггүй байсан нөхөр тэнд адилхан юуч хийхгүй. Гадаадад ч гологдно. Хэн гүргэр, шургуу ажилладаг, санаачлагатай байна - тэр л урагшилдаг нийгэм. Монголд ч бай, гадаад ч бай - адилхан. Хөлбөмбөгчин сэлгээнд сууж байгаад хэн буруутай юм? Дасгалжуулагч уу? Клубын удирдлага уу? Эсвэл хөлбөмөгчинд өөрт нь асуудал байна уу? Буруутанг хайх гэж байгаа бол юуны түрүүнд толинд хар.

Labels:
fact
29 July 2015
Төрийн сүлд дууллын үгс
Би Украины сүлд дууны эхний мөрүүдийг сонсоод гайхаж байсан:
Ще не вмерла України і слава, і воля,
Ще нам, браття молодії, усміхнеться доля.
Згинуть наші воріженьки, як роса на сонці.
Запануєм i ми, браття, у своїй сторонці.
"Украин хараахан үхээгүй шүү" гэхлээр ерөөлгүй биз дэ? Мөн "Бидний дайснууд шүүдэр наранд лугаа адил устах болно" гэсэн мөр байна. Ер нь түрэмгийлэл ханхлаастай.
Сая Польшийн төрийн сүлд дууллыг сонирхов.
Jeszcze Polska nie zginela,
Kiedy my zyjemy.
Co nam obca przemoc wziela,
Szabla odbierzemy
гэсэн эхний бадагтай юм байна. Украиныхтай төстэй гэж жигтэй. Хөрш 2 улс ийм адилхан дуулалтай байх тохиолдол хэр олон бол? Товчхондоо:
Польш улс мөхөөгүй шүү
Бид амьд сэрүүн байхад
Дайсан хүчээр булаан авсан болгоныг
Сэлмээрээ буцаан олж авна
гэсэн байгаа юм.
Украины баруун хязгаар оросуудтай гэхээсээ илүү польшуудтай үндэс угсаа нэг. Закарпатье-д нь бүр унгар гаралтай иргэд ч бий. Польш болон Украин аль аль нь оросуудад дарлуулж, олон иргэнээ хядуулж байсан нь мартагддаггүй юм шиг байгаа юм. Нэг л их амьд сэрүүнээ баталсан, дайснаа дарж дархан цолоо мандуулах хүсэлтэйг нь сүлд дуулал нь илтгэх шиг.

comparison,
history
28 July 2015
27 July 2015
26 July 2015
Скандинав үзэл
Норвеги зохиолч Аксель Сандемусе (эцэг нь дани, эх нь норвеги) "Оргодол өөрийн мөрийг дайрдаг" зохиолдоо (1933 он) скандинавуудыг маш сайн тодорхойлсон байдаг. Энэ зохиолд 10 дүрэм (Janteloven) бичигдэж үлджээ. Тэр үеэс хойш багагүй хугацаа өнгөрч, нийгэм ч өөрчлөгдсөн. Одоо үед дээрх дүрмүүд үл ялиг өөрчлөгдөж ийм хэлбэртэй болсон байдаг:
- Хүн болгон дахин давтагдашгүй.
- Хүн бүр чухал.
- Чи заримаас нь ухаантай байж болно, гэвч энэ нь чи бусдаас сайн гэсэн үг биш.
- Хүн болгон чам шиг сайн гэдэгт итгэ.
- Хүн болгон өөрийн мэдэх ёстой зүйлийг л мэддэг.
- Бусдын тухай бодохдоо өөрийнхөө тухай бодож буй мэт бай.
- Хүн болгонд ямарваа нэг зүйлийг сайн хийж чадах нөөц бололцоо бий.
- Чи бусдыг шоолох эрхгүй.
- Хүн бүр хайр халамж авах ёстой.
- Чи хүмүүсээс юм сурах нь хэзээд нээлттэй.
Дээрх 10 дүрмийн цөм нь ерөөсөө "хүн" гэдгийг анзаарахгүй байхын аргагүй. Саяхан амарч байхдаа "Хүнд усны төлөөх тулаан" (Kampen om tungtvannet) гэдэг Норвегийн 6 ангит кино үзлээ.
Дэлхийн II дайн, Норвегийн эсэргүүцлийн хөдөлгөөний тухай. Гоц гойд сериал бол биш, байлдаан тулаан ч бага, үйл явдал ч цөөхөн. Хүмүүсийн харилцааны тухай гэхүү дэ. Хамгийн гол нь - энэ кинонд нэг хүний хохирол хүртэл маш өндөр үнэлэгдэж байгаа юм. Норвегуудын ялалтад оруулсан хувь нэмэр өндөр биш л дэ, угаасаа эзлэгдсэн байсан, гэхдээ хүндээ хандаж буй нь шал ондоо.

Фото-цуглуулга
Файлуудаа цэгцэлж байхад олдсон зураг. Аль 2009 он, хүүхдийн шинэ жилийн баяраар нэгэн аавын дагзны рельеф анхаарал татсан бололтой.
Эрдэнэт үйлдвэрийн хашаанд энэ хавар. Үйлдвэрийн хоол дажгүй юм байна лэ шүү ингэхэд.
River garden-ы сурталчилгаа. Шинэ үг: Panaroma.
Зуслангийн жирх. Бас молтогчин туулай бий. Мөн хойхно тарвага хошгорч байна лэ, хайгаад олж харж чадаагүй.
Чихэвчний кабель шалбарсан. Гар дор байснаар нь скоч аваад наасан - ямарч нэмэргүй хуулраад. Зуслан дээр цахилгааны лент байхаар нь ороогоод үзсэн - янзын сайн барьж байна. Сар гаруй ямарч өөрчлөлт алга.
Аавынд орж ирсэн зөгий. Бараг эрхий хуруу шиг хэмжээтэй.
Машин хөдөө явсан хойгуур хэдэн өдөр приус-20 барив. Шатанхуунд бол үнэндээ л хэмнэлтэй юм билээ. Бензин аваад март.

other
25 July 2015
Харшил эхэлсэн
"Сайн" мэдээтэй. Энэ жил харшил сэдэрчихгүй яваад байхаар нь битүүхэндээ ингээд зүгээр өнгөрчих юм биш биз дэ гэсэн горьдлого төрж байлаа. Тэгсэн өчигдрөөс харшил маань хаашаа ч алга болоогүйгээ мэдрүүллээ. Уг нь сайн амарсан, биеийн эсэргүүцэл өндөр байгаа гэж тооцоод хөдөлгөчихгүй юмсан гэж их хичээсэн юмсан. Шороо тоостой орчинд маск зүүж, машинаар зорчихдоо АС тавьж цонхоо хааж, шарилж ургамалаас холхон байхыг хичээсэн минь талаар боллоо. Үхсэн баас, харшилтайгаа зууралдаад, нус нулимсандаа холилдоод л дуусахаас, сураагүй юм биш. Болохгүй бол дексо судсаараа шахуулж орхиноо, тарчилж байснаас.
Labels:
damn it
23 July 2015
Ю. Цэдэнбалын хятадад хийсэн айлчлал
Цэдэнбал дарга 1952, 1959, 1962 онуудад хятадад албан ёсны айлчлал хийсэн байдаг. Эдгээр зурагнууд яг аль айлчлалын үед дарагдсаныг нь хэлж мэдэхгүй байна.
Ирэх оны есдүгээр сарын 17-нд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиох юм байна. Биднийг 40 гаруй жил удирдсан энэ хүн Монголын төлөө маш ихийг хийж бүтээсэн гэж би хувьдаа боддог. Мэдээж 100% өв тэгш хүн гэж хаана байхав, алдаж оносон зүйл байдаг л байх. Гэвч хар цагааныг нь дэнсэлж үзвэл муу нь сайны дэргэд өчүүхэн бага хувьтай шүү дэ үнэндээ. Хэлмэгдүүлж байсан л гэнэ, насны эцэст өөрийг нь жинхэнэ утгаар хэлмэгдүүлсэн түүхтэй. Улсын хөрөнгө идэж уусан, шамшигдуулж завхруулсныг нь би л лав дуулаагүй юм байна. Цэдэнбалын хөрөнгө гэж дуулсан хүн ер нь байна уу? 4 жилд манай одоогийн хэд шиг "ажиллавал" 40 жилд яах байсныг нь төсөөлдөө. Улс орноо хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байлаа? Тэгэхэд ямартаа ч өнөөгийн боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах г.м. гол салбаруудыг өдий хэмжээнд байлгах үндэс суурийг тавьж чадсан.
Баабар Цэдэнбал өөрийн төрсөн газрыг хүртэл оросуудад алдсан гэсэн зүйл бичсэн байдаг. Тэгвэл Баабарын монголын төрд оруулсан хувь нэмэр юу юм? гэдэг асуултыг бас тавьж болно шүү дэ. Сайн нийтлэлч нь тэндээ л юм байгаа биз, түүх захиалгаар юмуу өөрийн бодож байгаагаар бичиж болохгүй биз дэ? Боломжтой байсан бол тэр газрыг алдахгүй байсан байлгүй мэдээж хэрэг. Бид Бал даргын үед НҮБ-д элсэж, хилийн ямарч маргаангүй болсон нь л үнэн. Тэгээгүй байсан бол яах ч байсан юм, хэнч ямарч баталгаа өгөхгүй шүү дэ.
Хариуд нь бид Эх орондоо ирэхийг нь хүртэл хааж боомилсоор хүний нутаг, гүний газарт амьсгал хураалгаж байдаг. Таарсан ч улс да. Төрийн тэргүүн байсан гэдэг утгаар нь ч эцсийн замд Сүхийн талбайгаас үдээгүй шүү дэ. Маршал гээд Офицеруудын ордноос гаргасан. Үүгээр тогтохгүй салах ёслолд ирсэн Филатова гуйаг хүчний байгууллагынхан байцаасан гэж байгаа. Бүтэхгүй ээ. Салах ёслол хийхээр маш олон ард цугласан байсан гэдэг. Хэн нь хэн бэ гэдгийг олон түмэн бас гадарладаг юм шүү.
Өөд болохынхоо өмнөхөн Монголдоо л очих юмсан, хөөцөлдөөд өгөөч гэж өөрийн нарийн бичиг байсан хүнээс гуйж байсныг нь бодохлоор өрөвдмөөр. Тухайн үед төр засаг барьж байсан нөхдүүд, ГЯЯ-ныхан, ОХУ-д суусан элчин сайд, эцсийн эцэст бид бүгд ичих хэрэгтэй. Цагаатгаад 100 жилийн ойг нь сайхан хийх хэрэгтэй гэж үзэж байна. Сайхан тэмдэглэнэ гэдэг нь музей байгуулаад, хийж бүтээсэн ажлыг нь гажуудалгүйгээр залуу үед хүргэх мэдээллийн орчин бий болгохыг хэлж байгаа юм. Алдаа оноог нь ч гэсэн үнэн мөнөөр нь таниулах нь зөв. Тэгэхгүй бол Сүхбаатар - мөрийтэй тоглоомчин, Чойбалсан - улаан яргачин, Цэдэнбал - оросын утсан тоглоом болчихоод байгаа юм биш үү? Түүх яаж бичигдсэнээрээ биш яг ямар үйл явдал болж байснаараа үлдвэл зүгээрсэн.
За тэгээд төгсгөлд нь: би МАН-ын дэмжигч ч биш, Увс нутгийн хөвгүүн ч биш гэдэгээ хэлэх нь зөв болов уу...

Биржийн ажилчид
Швейцарын Санкт-Галлен хотын их сургуулийн эрдэмтэд 28 мэргэжлийн трейдерийг урт хугацаанд ажиглаж. Тэдгээр нь ажил дээрээ сэтгэл мэдрэлийн хурцын тасгийн өвчтөнүүдээс ялгараад байх зүйлгүй авирладаг болох нь тогтоогдсон байна.
Сэтгэл мэдрэл гэснээс - 90-ээд оны Takin' Over The Asylum гэдэг хөөрхөн кино байдаг. Сэтэцийн өөрчлөлтийн талаар ихийг мэдэж авах болно.

21 July 2015
Хятад улс ба бетон. 5-р хэсэг
Өмнөх дугаарууд:
1. Орон сууц ба автозам,
2. Гүүр,
3. Онгоц буудал.
4. Төмөр зам, вокзал.
Энэ удаагийн буюу сүүлийн дугаарын сэдэв: байшин барилга, хот төлөвлөлт.
Өнөөгийн Хятадын урбанизаци цар хүрээгээрээ маш өргөн процесс юм. 1980 онд урд хөршийн хотынх нь нэг иргэнд алгын чинээ 4м2 ногдож байсан бол 2010 онд энэ үзүүлэлт 31,5м2 болтлоо өссөн байна. Энэ нь АНУ-ын 65м2-аас бага хэдий ч ОХУ-ын 24м2-ыг бол давсан байгаа юм.
Саяхан Чэнду хотын төв ийм байв:
Дээрх зурагнууд хэдэн оных гэж бодож байна? 70? 80? Таасангүй - 1999 он. 15 жилийн дотор энэ хот танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байгаа. Дэлхийд хамгийн том барилга хаана байдгийг мэдэх үү? Вашингтоны Пентагон юмуу Дубайн нисэх буудал гэж бодож байгаа бол эндүүрэл. 2013 онд Чэнду-д баригдсан New Century Global Center нь Пентагоноос бараг гурав дахин том талбайтай.
Дэлхийд тэргүүлэх болсон энэ барилгын өндөр 100м, талууд нь 400х500м.
Дотор нь дэлхийд хамгийн том хиймэл beach байх жишээний. Хиймэл давалгаа, хиймэл нар, тэрч байтугай хиймэл далайн салхитай.
Харин энэ Чунцинь хотын 2 фото. Хотын төв 81 онд болон өнөө үед.
Хотын төвд хадгалагдаж үлдсэн байгууламж гэвэл Ардын Эрх чөлөөний гэж нэрлэгддэг ганц багана л юм шив дэ. Эргэн тойрон дахь талбай нь болохоор Тайм-Скверыг санагдуулахаар болж.
1978 онд Хятадын хүн амын 17,9% нь хот сууриндаа төвлөрсөн байсан. Өнөөдөр 40% нь хотод амьдарч байна. Эрх баригчдын төлөвлөснөөр 2020 онд энэ үзүүлэлт 55% хүрнэ. Цаашлаад ойрын 15-16 жилд 300-400 сая тариачдыг хотруу нүүлгэн суурьшуулах зорилготой гэж байгаа.
Энгийн нэг хятад тосгон:
Өнөөдөр 520 сая хятад иргэн 660 хот, 20,000 дунд хэмжээний сууринд төвлөрсөн байна. 10 сая давсан хүн амтай хоёр л хот бий: Бээжин ба Шанхай. 36 сая хүн амтай Чунцинь нь үнэндээ 80,000км2 талбайтай засаг захиргааны тусдаа нэгж юм. Түүнд ойролцоох тосгон суурин, бүс нутаг нь харъяалагддаг болохоор ийм өндөр тоо гардаг.
Чунцинь хотын өөрчлөлт 1990-2007 онд:
2010 оны байдлаар Хятадад саяас дээш хүн амтай хот 125, таван саяас давсан хүн амтай мегаполис 23 байсан. 2020 он гэхэд сая давсан хүнтэй хот нь 220 болно.
Хятадууд хот төлөвлөлтдөө богино хугацаанд их өөрчлөлт хийхдээ гаршаад байгаа: 1990-ээд онд эрэлт багатай байсан Шанхайн Пудун хэдхэн жилийн дотор 5,5 сая хүн шингээсэн төв болж хувирсан жишээг санахад хангалттай.
Хятадад шинээр баригдсан боловч хоосон хотууд цөөнгүй тухай мэдээлэл цацагддаг. Үйлдвэржилт тэлэхийн хэрээр шинэ нутаг дэвсгэрийг иргэншүүлэх, хоосон, хүн амын суурьшил бага газар хот 0-иос босгох шаардлага гардаг. Хан үндэстнээ шинэ нутаг дэвсгэрт шилжүүлэн суулгах бодлого давхар явагдаж байгаа нь ч ойлгомжтой. Хоосон хотууд цаг нь ирэхлээр дүүрээд л ирэх болов уу, хоосон байдаг нь түр зуурын үзэгдэл гэж боддог. Нэг жишээ: Өвөрмонголд 2004 оноос баригдсан Каньбаши хот.
Сая хүн багтаах боломжтой хотод өнөөдөр 30 мянган хүн л амьдарч байна. Яагаад энэ хотыг барих болов? Яагаад гэвэл Өвөрмонгол хятадад 224,75 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө хоёрт ордог ордуудтай. Ашигт малтмалаараа тавдугаарт бичигддэг. Уул уурхайн төслүүдэд хугацаа их ордог. Тэгэхлээр Өвөрмонгол олборлолт, үйлдвэрлэлийн бүс болж эхэлсэн нь тодорхой. Хүн хүч дутна, шинээр хүмүүс суурьшуулах хэрэг гарна - хот нь бэлэн.
Шинэ хотуудын төлөвлөлт ид хийгдэж байгаа. Жишээ: Хефей хотын план.
Дэлхийн том 300 хотын мониторингийг 2012 онд гүйцэтгэсэн MetroMonitor компаний мэдээгээр бол хамгийн хурдацтай өсч буй топ 20 хотын 19 нь хятадынх болж таарсан.
Харин өсөлт нь удааширсан ихэнх хот Европынх байв.
Хятадын эдийн засгийн өсөлт удаашраад эхэлчихсэн нь үнэн. 2014 онд эдийн засгийн өсөлт 7,4%-тай гарсан нь Хятадын хувьд 90-ээд оноос хойш байгаагүй доогуур үзүүлэлт. 2015 онд 7% юмуу 6,5% болж буурвал гайхах зүйлгүй. Гэхдээ л нодинон жилийн 7,4% гэдэг чинь 1,3 триллион ам.доллар болж байгаа юм. Энэ нь Их Британи эсвэл Францын ДНБ-ний талтай тэнцнэ. Бүдүүлгээр бол хоёр жил болгонд Хятад Их Британи юмуу Франц, эсвэл Канад ба Австралийг нэгтгэсэн дайны хэмжээгээр өссөөр байх болно гэж төсөөлөх хэрэгтэй.
Хятадын том хотуудын тухай бусад улс орнуудад төдийлөн сайн мэддэггүй. Нөгөө л Бээжин, Шанхайгаар эхлээд сайндаа л 4-5 хот нэрлэвэл нэрлэх байх. Манайд ч ялгаагүй - саяаас дээш хүн амтай хятадын 10 хотыг нэрлээдэх гэвэл хэр баргийн хүн чадахчгүй. Ингээд цувралын төгсгөлд урбанизацийн рейтингээр тэргүүлэгч хятадын 30 хотыг толилуулъя.
30. Liuzhou (Лючжоу)
29. Jilin (Гирин)
28. Sanya (Санья)
27. Nanchang (Наньчан)
24. Harbin (Харбин)
23. Zhengzhou (Чжэнчжоу)
22. Ningbo (Нинбо)
21. Jinan (Цзинань)
20. Suzhou (Сучжоу)
19. Nanning (Наньнин)
18. Changsha (Чанша)
17. Fuzhou (Фучжоу)
16. Xiamen (Сямынь)
13. Qingdao (Циндао)
12. Wuxi (Уси)
11. Hangzhou (Ханчжоу)
10. Macau (Макао)
9. Dalian (Далянь)
6. Nanjing (Нанкин)
5. Beijing (Бээжин)
4. Chongqing (Чунцинь)
3. Shenzhen (Шэньчжэнь)
2. Guangzhou (Гуанчжоу)
1. Shanghai (Шанхай)

26. Guiyang (Гуйян)
25. Kunming (Куньмин)24. Harbin (Харбин)
23. Zhengzhou (Чжэнчжоу)
22. Ningbo (Нинбо)
21. Jinan (Цзинань)
20. Suzhou (Сучжоу)
19. Nanning (Наньнин)
18. Changsha (Чанша)
17. Fuzhou (Фучжоу)
16. Xiamen (Сямынь)
15. Shenyang (Шэньян)
14. Chengdu (Чэнду)13. Qingdao (Циндао)
12. Wuxi (Уси)
11. Hangzhou (Ханчжоу)
10. Macau (Макао)
9. Dalian (Далянь)
8. Wuhan (Ухань)
7. Tianjin (Тяньцзинь)6. Nanjing (Нанкин)
5. Beijing (Бээжин)
4. Chongqing (Чунцинь)
3. Shenzhen (Шэньчжэнь)
2. Guangzhou (Гуанчжоу)
1. Shanghai (Шанхай)
Labels:
comparison,
fact,
in the world
Subscribe to:
Posts (Atom)