18 February 2015

Морин жилийн баримтууд

Сар шинэ гээд машинаа угаалгав. Тохойн дор байдаг хайрцганд есөн шидийн хог, цаас тоймгүй их цугларч. Бензин картаар авсан тасалбар, банкны баримт, замын хураамж төлсөн баримт, сэлбэг худалдаж авсан болон үйлчилгээнд орсон тухай цаас, шил арчигчинд хавчуулсан сурталчилгаа г.м.
Онгийн гүүр, Түйн гол, Налайх Тэрэлж.
Орон нутгийн авто замын сан, Өгөөмөр зах, Бага баян энхийн төлөө цогцолбор.
Да хүрээ, Теди, нисэх буудал, Бөмбөгөр, Дэнжийн мянгын Шонхор зах. Дунд нь автобусны билет ч цохиж явна.
J Mall гэж хаана ямар газар байсныг санахчгүй байна. Монгол түмний морины их шүтээн ч яахав - Арвайхээр. Энэ олон тасалбарыг харьцуулж үзээд дүгнэлт гаргавал - хамгийн голоор цохьсон газар бол - Хүчит Шонхор. Бөмбөгөрийн тасалбар барьцахаар үзээрийн боловч үнэ хямд, 500 төгрөг тул 2-т орно.
Төгсгөлд нь - сурталчилгаанууд. Байраар эхлээд цайгаар дуусна.

No comments:

Post a Comment