13 November 2014

Шинэ жилийн хэнээ

Октябрийн баяраар ёлка засах нь эрүүл бус үзэгдэл шүү дэ, хэ-хэ. Ядаж байхад цас ч байхгүй байдаг.
11 сар гарангуут шинэ жилийн уур амьсгалыг хүчээр бий болгох гээд ядчих юм. Ресторанууд одооноос захиалгаа аваад эхэлсэн байх жишээний. За тэгээд баахан хямдралууд дэлгүүр хоршоогоор явагдна. Нэг нэгэндээ "оны шилдэг, оны онцлох" г.м. өргөмжлөл гардуулж, цаасан малгай өмсгөнө. Хэдий чинээ өдөр тутмын амьдрал нь баргар байна, төдий чинээ баяр ёслол нь дэгжин чамин зохион байгуулагддаг гэж байгаа. Шинэ жил гарцаагүй хамгийн гоё баяр - гэхдээ 12 сарын 2-ыг нь Шинэ жилд бэлдэх маягтай өнгөрөөх нь туйлширал.

No comments:

Post a Comment