Энэ бичлэгийг үзэхлээр л инээд хүрээд байдаг юм. Үндсэндээ хагас минут бичлэгээр манай жолооч нарын зам дээрх зан авирыг бүрэн илэрхийлсэн байгаа юм л да.
30 November 2014
Төрийн сангийн дансны төлөвлөгөө
Интернэтийн уудам орон зайгаар аялан зугаалж байгаад "Төрийн сан. Дансны судалгаа" гэдэг файлтай Сангийн яамны сайт дээр учирлаа.
399 хуудас энэ баримт 2013 оны 09-р сард хуулагдсаныг байрлаж буй зам нь илтгэнэ:
http://mof.gov.mn/wp-content/uploads/2013/09/ts_dansni-sudalgaa.pdf
Тус дансны төлөвлөгөөнд 1 жилийн дотор өөрчлөлт төдийлөн их ороогүй болов уу. Төрийн бүх дансыг гүйлгэж харах сонирхотой л юм.

Labels:
helpful hint,
internet
29 November 2014
Рублийн уналт
Хойд хөршид рубль нь унаад хэцүүдэж байгаа. Манайд 50 орчим төгрөгийн ханштай байсан рубль одоо 40-тэй байна уу да? ОХУ-д өргөн хэрэглээний барааны үнэ нь нэмэгдээд эхэлчихсэн, цаашид нөхцөл байдал улам хүндэрч мэднэ.
Рубль ч яахав, гадаад хүчин зүйлсийн нөлөөн дор нурж байгаа юм. Хориг арга хэмжээ авахуулах хэцүү - сулавтар улс бол сөхрөөд л өгнө. Дэлхийд бол эдийн засгийн хурц хямрал байхгүй байгаа шүү дэ.
Харин манай төгрөг суларсан явдал бол цэвэр дотоод, өөрсдийн буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй. Буруутай этгээдүүд нь ч тодорхой, хэзээ ч хэнд ч манайд хариуцлага тооцдоггүй болохоос биш. Мэддэггүйгээ мэддэггүй улс хамгийн осолтой - үг авна гэж байхгүй, чигээрээ зүтгээд л дуусна.

in the world
BW
Фото-зураг түүх өгүүлнэ цувралаас.
1945 оны 9 сар. Хиросима хотын бөмбөгдөлтийн дараах нийтийн тээвэр.
1939 оны Нью-Йорк. Шляпан малгай ямар их түгээмэл байсныг анзаарна уу.
Сайн дураар бууж өгсөн олзны цэргүүдийг буудан хороох тушаал өгсөн германы армийн генерал Антон Достлерийг өөрийг нь буудан хороох гэж байна. 1945 оны 12-р сарын 1.
1930 он, Флорида. Үзэсгэлэнтэй нүдтэй бүсгүй шалгаруулах тэмцээн.
1985 он. Ленинград, Сенная площадь. Зарын самбар гэж үүнийг л хэлэх байх.
1920 он, Нью-Йорк.
1962 он. Берлины хана.

28 November 2014
27 November 2014
Иван Павлов
Иван Павлов - оросын анхны Нобелийн шагналт эрдэмтэн.
Тэрбээр 1918 онд ийм зүйл бичиж үлдээж:
«Как-то, несколько недель тому назад, в самый разгар большевистской власти мою прислугу посетил ее брат, матрос, конечно, социалист до мозга костей. Все зло, как и полагается, он видел в буржуях, причем под буржуями разумелись все, кроме матросов, солдат. Когда ему заметили, что едва ли вы сможете обойтись без буржуев, например появится холера, что вы станете делать без докторов? – он торжественно ответил, что все это пустяки. «Ведь это уже давно известно, что холеру напускают сами доктора».

26 November 2014
Хөшөө барималын пропорци, деталийн тухай
UPD 2014.11.26 14:17
Хөшөө дурсгалын тухай бас нэг бодлоо бичье. Хэрэвзээ хэн нэгэн хүнд (тэр тусмаа улс төрчид) зориулж хөшөө дурсгал бий болгох гэж буй бол нас барснаас нь хойш 100-150 жилийн дараа босгох эрх нь нээгддэг байвал зүгээр юм шиг. Ийм дүрэмтэй байсан бол Сталины, Ленины хөшөөг босгох гэж, дараа нь буулгах гэж зовохгүй. Хороололд байсан Энэбишийн хөшөө хаачсан? Мэдэхгүй. Ленины хөшөө хаана байна? Бас мэдэхгүй. Урт хугацааны дараа л тухайн хүн зөв зүйл хийж байсан уу, эсвэл мунхруулж явсан уу гэдэг нь тодорхой болно. Хэрэв хөшөөг нэгэнт буулгах дээрээ тулсан бол хэдэн хэсэг болгож агуулахад хаях биш парк, цэцэрлэг, бүр болохгүй бол хотын төвөөс зайдуу байрлуулах хэрэгтэй. Бидний л түүхийн нэг хэсэг шүү дэ. Түүхийг арчина, арилгана гэж байхгүй - тиймээс ямар нэг хэлбэрээр байж л байг.
Фото: Донецк дахь их багшийн хөшөө.
Пропорци нь сонин харагдаж байна уу? Арга байхгүй. Танхайрагчид уу, эсвэл хэт үндсэрхэг үзэлтнүүд үү, ямартаа ч хэн нэгэн нь Ленины толгойг үгүй хийсэн байгаа юм. Нутгийн удирдлага "толгойгүй хөшөөг яах вэ?" гэж толгойгоо гашилгаж. Буулгах уу? Украин даяар Ленины хөшөөг буулгаж байгаа, харин Донецк босогчидын голомт, тиймээс буулгаж болохгүй. Шинэ толгой хийх гэхлээр хөрөнгө мөнгө нь байхгүй. Эцэст нь асуудлыг хамгийн энгийн аргаар шийдсэн байгаа юм - нэг кабинетаас удирдагчийн цээж барималыг (бюст) аваад, толгойг нь хөшөөний их биенд залгаад болоо. Үр дүнд нь толгой нь атгасан гарнаас нь томгүй Лениний шинэ хөшөө төрчихөж байгаа юм. Ийм л зүйл хийж болохгүй шүү гэж захих байна.
2014.11.24 20:00
Хөшөө баримал урлахдаа бодит зүйл дүрслэх гэж буй бол максимумаар бодит хэмжээ дүрслэлрүү ойртуулах хэрэгтэй гэж би боддог. Давид яагаад гоё харагддаг юм? Яагаад гэвэл пропорци нь зөв. Түүний бэлэг эрхтэнг жижиг гэдэг боловч дундажаар эрэгтэй хүмүүсийнх тиймэрхүү л байгаа байх. Бодит, натурал юм болгон хуурамч, хиймэл зүйлээс илүү. Силикон хөх, татуулсан нүүр, шахуулсан уруул - энэ бүгд хэнд ч хэрэггүй, цаашлаад эрүүл мэндэд ч хортой. Халуурах гэж байна, уучлаарай, хөшөө барималаа ярьцгаая. Яаж хийх хэрэггүй, яаж хийж хэрэгтэй гэдгийг тодорхой 2 жишээн дээр явч үзье.
1. Өвөрхангай, Арвайхээр. Монгол түмний морины их шүтээн цогцолбор дахь Арвагар хээрийн хөшөө (холбоотой нийтлэлүүд: нэг, хоёр).
2. Баянхонгор, Жинст. Адуучин хөшөө (холбоотой пост: click!).

bayankhongor,
comparison,
sculptures,
uvurkhangai
Аялалын фото-цуглуулга
2010. Амстердам. Бүх төрлийн зугаа цэнгээний хот. 9 евро 90 центээр 3 ороомог аваад архи дарс ч хэрэглэх шаардлагагүй.
2008. Сингапур. Сентоза.
2010. Париж. Нэг фотонд Францын нийслэлийн төрх сайн бууж: 90-ээд оны бенц, худалдааны чиргүүл, илүү жинтэй европ, алчуур зүүсэн лалын бүсгүйчүүд - энэ бүгд цамхагийн ёроолд.
2011. Лондон. Бритиш музей. Одоо үед буруугаар тайлбарлаж болохуйц чулуун сийлбэр.
2010. Берлин. Ямартаа ч төвдөө эмх цэгц сайн хот. Дэргэд нь Париж - жинхэнэ шоргоолжны үүр, нэмэх нь улаан шулаа.
2011. Бээжин. Орон сууцжилт эрчимтэй явагдсаар.
2010. Москва. Улаанбаатарын дараа хамгийн сайн мэдэх нийслэл хот.
2012. Питер. Оросын гэхээсээ илүү барууны хот гэж андуурагдахаар архитектуртай газар.

Зурагт таавар
UPD 2014.11.26 02:35
Зөв хариултыг байнгын уншигч Ганбат өгч. Зүүн гарын богино илд байгаа юм. Тухайн үед нарийн туялзуур жадаар тулалддаг байсан (анхааралтай харсан бол зурган дээр үзүүрийн хэсэг нь харагдаж байна). Дайсны цохилтыг энэ илдээр хааж, зэвсгийг нь хугалах, гөжиж гараас нь унагах зориулалттай.
UPD 2014.11.24 01:40
Хувилбарууд алга уу? Зураг өөрөө хариултаа хэлээд өгнө, сайн ажигла.
2014.11.21 21:56
XVI зууны Италийн хүйтэн зэвсэг.
Асуулт: Яах гэж ийм хэлбэртэй хийгдсэн бэ?

25 November 2014
24 November 2014
Хүүхдийн хүнд цүнх
Би бага ангидаа байхдаа мөрөвчтэй цүнх үүрдэг байсан. Дараа нь 2-3 дугаар анги хавьцаа тус цүнхэндээ "операци" хийж нэг мөрөндөө үүрдэг болгосон. Тухайн үед том тэгш өнцөгт бөгсөн дээрээ зүүдэг "моод" байсан гэхүү дэ. Тэрнээс хойш офицер цүнхтэй тууштай найзалсан. Ахлах ангид нэг хэсэг хавтас ч барьдаг байв. Заримдаа цүнхгүй ганц дэвтэр гэдсэндээ хийгээд явдаг үе ч байсан. Ямарч үед биедээ ахадсан хүнд цүнхтэй байснаа би нэг л санахгүй юм. Мэдээж ном дэвтэр тодорхой хэмжээний жин дарна, гэвч илжиг модон хударгандаа дуртай гэдэг шиг надад хэцүү байгаагүй.
Одоо би хүүхдүүдийнхээ цүнхийг өргөж үзээд өөрийн эрхгүй ямар хүнд юм бэ гэж боддог. Laptop хийсэн миний цүнхнээс хүнд гээд бод. 2-р ангийн бага бол ерөөсөө цүнхэндээ дарлуулаад таарч байгаа, жижиг биетэйг ч хэлэх үү.
- Орохгүй хичээлийнхээ номыг чирээд байгаа юм биш биз дэ? гэж асуухаар өөдөөс:
- Үгүй, юу гэж тэгэх юм.
Ном болон хичээлийн хуваарьт учир байна. Хичээлийн хуваарийн хувьд: нэг өдөр 6 цаг ордог гэвэл 2+2+1+1 г.м. 4 төрлийн хичээл л байвал зүгээр. 6 цагтай гээд 6 ном авч явах хэцүү, биеийн тамиртай бол гутал хувцастай уут чирэх хэрэгтэйг хэлэх үү.
Сурах бичгийн хувьд: уг нь гоё болж, өнгө үзэмж сайн, агуулга нь ч орчин цагтайгаа нийцсэн. Гэхдээ том форматтай, зузаан болохоор хүнд. За яахав, томоор хэвлэдэг болсныг ойлгож болно - хүүхдэд ажиллахад хялбар байдаг байх. Гэхдээ хэт зузаан номыг 2 боть (дэвтэр) болгож хуваах хэрэгтэй шүү дэ. Тэр тусмаа монгол хэл, математик г.м. өдөр болгон ордог хичээлийнхийг. 1, 2-р улиралд 1-р дэвтэр, 3, 4-р улиралд - удаах нь. Бага ангийн хүүхдүүдийг сургуулийн ойролцоо ажиглаарай, ихэнх нь бөгтийсөн, цүнхэндээ тээршаасан байдалтай явж байгаа.

Русские бизнесмены за границей
Залгуулаад бас нэг татаасан номер.
Labels:
comedy club
23 November 2014
Screenshots and spam
Ээлжит бүтэхгүй зүйлийн цуглуулга. Эхэлж spam.
Боломжийн гэж хэлж болохуйц сурталчилгаа ирэв.
500 мянгад ямар вэб сайт хийж өгдөг юм бол гэж сонирхоод monsoft.mn сайтруу нь орсон чинь... Цын-цырын!
Өөрсдийнхөө сайтын хэвийн ажиллагааг хангаж чадахгүй байгаа улстай ямар яриа байхав.
Сэлэнгийн Ерөө сумын тухай постоос uls.mn сайт "Цагдаагийн постонд амиа хорложээ" нэртэй мэдээлэлд /хэрэг Ерөө ч биш Сант суманд гарсан байгаа юм/ миний зургийг шууж тавьсаныг уншигч илгээсэн.
Таван Богд моторс нь VW-ний албан ёсны дистрибютор. Сайтын нүүр хуудсан дахь Ү үсэг гайхалтай гоё.
Аура, энергийн төв, гэрлэн бүрхүүлтэй холбоотой спам ердөө тасардаггүй. Хүмүүс зарын дагуу ханддаг болоод л тэр байх да.
Кирби тоос сорогчийн нөхдүүд залгаад амар тайван байлгахгүй болохоор нь "наад утсаа хэзээ ч худалдаж авахгүй хүн" гээд яг одоо тэмдэглээд авчих, тэгээд дахиж битгий залгаарай гэж байж салсан чинь одоо "ид шидтэй" усны товагыщууд буухиаг нь аваад тайван байлгахаа байсан. Ерөөсөө хаалга тогшоод "Усны шинжилгээ үнэгүй хийлгэх үү?" гээд л.
Шүдний эмнэлэг хаяг, танилцуулга дээрээ заавал шүд зурдаг, эмч заавал чагнууртай зураг тавьдаг. Эрэгтэйчүүдийн эмч чагнуураар юу хийх билээ дэ?
9 сарын эхээр ирсэн Spam хавтсанд орсон захидлууд. Хэд нь курс, дамжаа, сургуультай холбоотой байна?

Сар гаруйн хугацаанд CoC тоглоогүй. Эргээд орж ирсэн чинь хичнээн сайхан, хэ-хэ.
Төгсгөлд нь: Чингис хааны өдрийн мэнд!
22 November 2014
Холимог хуурга
Ойрд нийтлэгдээгүй гар утсаар дарсан фотонууд. Овоо ч их хуримтлагдаж.
Сансарын тунель хавьцаа. Эксторт.
Wing-ийг суудлын машинд л тавьдаг гэж бодож байсан маань эндүүрэл байж. Автобус ч хурдлахад аэродинамик хэрэг болно.
1-р сургуулийн гадаа охиноо хүлээгээд сууж байхдаа олж харсан бичээс.
Дашчойлин хийд дахь тагтааны эсрэг самбар.
Урт цагаан. Чернобылийн Чебурашка.
Цэцэг зочид буудал, галын анхааруулга. Энд япончууд их буудаг болохоор бүх бичээс нь давхар япон хэлээр. 90-ээд он хавьцаа цаг хугацаа гацсан мэт сэтгэгдэл төрүүлдэг буудал.
Хурлын танхимын түлхүүр.
Бага тойрог дахь эмнэлэг. Шүд шүдээ угааж дууссан бололтой.
Харин энэ Энэрэл-ийн гадаа. Зарим нь үзлэгт орж гарч ирчихээд бусдыгаа гадаа хүлээнгээ сүүдрээр тоглож буй байдал. Охин курткээ толгой дээгүүрээ нөмрөөд "Би хэнтэй адилхан байна?" гэж надаас асуув. Би "Хэд мэдлээ" гэв. Тэгсэн "Спонж Боб-ын Патрик" гэж авдаг юм, ха-ха.
Хилийн цэргийн удирдах газрын барууханд автомат угаалгын газар байдаг юм байна. Дараалал бага бол цаг хугацаанд их хэмнтэлттэй санагдсан. Гадна талыг бол 5-10 минутын дотор цэвэрлэж орхино. Чанарын хувьд байдаг л дундаж угаалга. Эндхийн унтраалгууд.
40 мянгат, 50-р дэлгүүрийн баруун хойд талын байр. Орцны гаднах тамхи татах цэг.
Сөүлийн гудамж, Түшиг дэлгүүрийн ойролцоо. Бавуугийн Лхагвасүрэн? Биш, зүгээр төстэй нөхөр.
Хороолол. DJ's цээж зураг. Аз хүүхдийн дэлгүүрт таарсан сурталчилгаа шиг санаж байна.
Скай-н гаднах ногооны худалдаа.New-York - Paris - London. Мёд - Honey - Зөгийн бал.
Номын дэлгүүр. Чэ Гэвара. Өмнө нь бас нэг ухаантан Шээрлок Хоолмс гэсэн ном хэвлүүлсэн байсан. Энэ чинь гажиг шүү дэ нөхдөө!
Үнэн хүнд тайлбар: Таны худалдан авсан бараа санхүүгийн бааз руу татагдан, бэлтгэн нийлүүлэгчийн данс руу ордог тул буцаах боломжгүй. Худалдан авагч мөнгөө өгөөд бараа авсан л бол цаана нь мөнгө худалдагчийн лифчикэнд орно уу, эзний оймсны түрүүнд орно уу - түүнд падлий. Учир нь бараа - түүнийх, мөнгө - дэлгүүрийнх. Гэвч тодорхой хугацаанд багтаж зарагдсан барааг эргүүлж өгөх эрх бол эдлэгдэх ёстой. Хаа газар ийм л байдаг. Программын хувьд - ямарч тохиролдолд буцаалт, эсвэл залруулгын гүйлгээ хийж болно.
1-р сургууль. Америк стилийн дагуу таксофоноос шар ном зүүж. Хамгийг сүүлийн таксофонуудын нэг байх шүү. Ажилладаг эсэх нь эргэлзээтэй. Ажилладаг байлаа ч карт нь байхгүй хойно зүгээр төмөр хайрцаг.
Edeka гэсэн бичгийг дандаа Вовка гэж уншаад байгаа.
Нарны гүүрний ойролцоох ардын гар бүтээл.
Төгсгөлд нь - Бээжингийн гудамж. 2 улсыг 2 баганаар төлөөлүүлээд, яаж ч байсан цуг гэж мэдээрэй гэсэн агуулгатай зохиомжийг хятадууд байрлуулж. Ер нь яаж л бол яаж тайлбарлаж болно л до. Яковлевчуудын хөшөөний багантай харьцуулна уу.

Скай-н гаднах ногооны худалдаа.

inscription,
keys and locks,
menu,
on the road,
other,
poster
Subscribe to:
Posts (Atom)