11 June 2014

Зам дагуу

Автын сэдвийг үргэлжлүүлье.
Нарны гүүр. Нэг үе Camel Trophy гэдэг том тэмцээн байдаг байж билээ. Манайд хүртэл 90-ээд оны сүүлд явагдаж л байсан. Одоо наалтыг нь ч тэр болгон олж харахгүй.
Дарханы зам. Овооны дэргэд шинэ овоо босч эхэлж буй дүр төрх. Чулуунаас бусад нь л байна.
100 айлын гүүр. Монголд ачаагаа зөөж л байвал яаж гэдэг нь чухал биш. Жижиг тэрэгний арлуу мотоцикл чихэх бол энхүүхэнд.
Зүүн дөрвөн зам. Саадыг тойрох тэмдэг үзээрийн ч гэлээ лут хамгаалалттай болж. 
Apple-ийн fan. Сөнөөсөн онгоцоо тэмдэглэдэг шиг эвдсэн утсаа тэмдэглэж.
Зогсоолоос ухарч гарахдаа зам хоосон л биш бол хөдөлгөөний дагуу явж байгаад буцаж эргэх ёстой. Энэ бол ямарч дебил ойлгохоор энгийн дүрэм. Гэвч манайд хамаагүй. Бөгсөө буруу хахуулж чихэж байгаад л урсгал сөрж хөдөлгөөнөө эхэлнэ. 20 метр газар илүү явбал жолооч нь үхлээ юу? 
Номерийн сууриуд. Толгой нь эргэсэн монгол минь. Ер нь их далд утга санаатай үйлдэл байна шүү.
Нарантуул бол харин зөв байршилтай.
Машины моторт Mitasu тос хийлгэсэн. Харьцангуй хямд синтетик. Хөдөө явж ирээд ихэнх шингэнээ сольсон.
5-р сарын 31-ны бямба гариг. Энхтайваны гүүр. Crown-ы цуваа зөрсөн юм. Клубын уулзалт бололтойдог. Гэвч нэг баярыг гутаагч хурдаа тохируулахгүй урдаа явсан гэмгүй хамсаатнаа хохироож орхисон.
Хүүхдийн 100. Запас дугуйгаа арын бампер доогуураа байрлуулж.
Яндан нь газар шүргэх Булганы машин.
19-р хороолол. Хүнд даацын машинууд осол их гаргадаг. Ядаж л халзан дугуйтай машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment