13 April 2014

Холимог хуурга

Гандан. Өдрийн цагаар уух зүйлс 1800 боллоо.
Монголбанкны зогсоол. Дугаараа бичгийн хавчаараар тогтоосон машин. Одоо дугаарын хязгаарлалтыг больчих хэрэгтэй юм шиг.
100 айл. Гарц хааж машин тавихыг хориглосон хөөрхөн тэмдэг.
Дарханы замд. Хүмүүс овоон дээр таягнаасаа салсаар. Балай, хэнд ч хэрэггүй ёс гэж үзэж байна. Овоонд мод, чулуунаас өөр юм өргөж болохгүй. Байгальд байгалийн зүйлийг л орхи. Архи, хадаг, цай, арц хүж - бүгд хог болж хоцордог.
Нэгэн байгууллагын 00-д.
Харц цувралаас. Аглаг бүтээлийн сүм. Бас л уйгагүй хөдөлмөр шүү, чулууг балбасаар ийм зүйл бүтээнэ гэдэг.
Орцны гадна тохижилтийн ажил хийгдээд хэрэг алга. Бөөн шороо тоос, шавар цемент.
Нийслэлийн захирагчийн алба нофщийн гэгч самбар нүүрэн талдаа зоогоод амжиж. Ийм юм хийгээд огт хэрэггүй, байшингийн, гудамжны, цаашлаад улсын төв талбайн өнгө үзэмжийг гутааж байна гэдгийг яагаад ойлгодоггүй улс юм бол до хөөрхийс.
Автобусуудыг цэгцлэх цаг болсон. Арай дэндүү түрэмгий хөдөлгөөнд оролцдогийг нь хэн хүнгүй хэлнэ. Зорчигч тээж явахдаа хоорондоо уралдаж, улмаар зам тээврийн осол гаргах нь энүүхэнд.
Төмөр замын удирдах газрын хашааг засч байна лэ. Гоё болж байна.
25-р эмийн сангаас өгсөхөд Dr Dre-гийн караоке байдгийг мэдэж авсан.
Таксины шил буулгагч.
Чаддаг юм бол уншаарай. Төмөр зам, лифт.

No comments:

Post a Comment