06 February 2014

Сүүлийн үеийн, ойрын ирээдүйн үйл явдлаас

Сүүлийн үед улс оронд ямар үйл явдлууд болж өнгөрөв?
1. Тэтгэвэр жаахан нэмэгдэв үү?
Тэтгэврийнхэн үнэндээ л хэцүү. Дан ганц тэтгэврээр амьдарна гэдэг ихэнхийнх нь хувьд худлаа асуудал. Хүүхдүүд нь гайгүй яваа нь эрх биш хөл алдахгүй. За тэгээд хүн бүл цөөхөн, төрсөн нь байхгүй болсон өндөр настнууд яажшуухан амь зогоодог юм бол до зайлуул. Бага нэмсэн нь харамсалтай.
2. Элбэгээ 10 үе боов өрөө юу?
Сондгой байсан бол мэдээж дээр. Нөгөө талаас энэ нь хэлэлцээд, шуугиад байх асуудал биш. Нэг дебил л ажлын хариуцлага алдаа биз. Элбэгээ л үүнээс хойш байнга зассан тавагны боовны үеийг тоолдог болох биз, өөр юу ч өөрчлөгдөхгүй.
3. Баянхонгорт орд олдоо юу?
Яагаад ч юм баярлахгүй байна. Эсрэгээр сэтгэл түгших аястай. Ажиглаад л сууж байхаас, энэ бүхэн цааш яахыг нь.

Цагаан сар сайхан болж өнгөрсөн. Муу хүн идсэнээ, сайн хүн явснаа. Баяраар зэрэг муу ч, сайн ч хүн болох шив дэ. Шиний нэгний өглөө аав ээжтэйгээ золгочихоод хадмынхруу очсон. Гараад ирсэн - машины нэг тал тэр чигээрээ сүү. Нар тээр дээр мандсан хойно шүү дэ (10 цаг өнгөрч байв). Сар шинээр муухай үг яриаг тэвчих ёстой боловч би хараал урсгаж л орхисон:
- Ямар амьсгаа нь өмхийртлөө бага үд болтол ногоорчихоод бас сүү балконоороо цацчихав да 3,14z! Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг сүүгээр будуулсан машинтай л давхиад байлаа, өөр яалтай ч билээ. Барьцалдаад хөлдчихсөн, ерөөсөө арилдаггүй. Одоо ч гэсэн загал хэвээрээ. Хөдөлгөөнд оролцож байхдаа ажиглахнаа, зовлон нэгт ахан дүүс олон таарсан чаавас. Машинууд нь бөөн сүү, цай.

Нөгөөдөр орой Зүүнхараа явах төлөвлөгөөтэй сууж байна. Найзууд Ёжик дээрээ очицгооно, тэнд нэгнийхээ төрсөн өдрийг бас тэмдэглэнээ, болоогүй. Галт тэргээр, "общий"-дно. Бид найм FB-д closed group үүсгэсэн ухаантай, тэрүүгээрээ л холбогдох юм да зайлуул.
Хамгийн баруун гар талын царайлаг нь, ха-ха би.
Stay tuned!

No comments:

Post a Comment