21 November 2012

Shit happens цувралаас

Өчигдөр орой тохиолдсон үйл явдлаас. 
Дугаар 7-оор төгөссөн болохоор Мягмар гаригт машин гарахгүй (баярлалаа, хотын захиргаанд, 3,14z!). Өглөө 6 өнгөрөөж хороололд тэргээ хаяад, эгчийн машиныг авсан. Орой 10 цагаас хориг тавигддаг болохоор 9 өнгөрөөгөөд хороололруу зүглэв. Тасганы овооны аюулгүйн тойргоос баруун гар талруу зүгэлсэн (овооруу өгссөн гэсэн үг)  хөдөлгөөн  хэзээ ч тасардаггүй. Тэнд гэрлэн дохиог хэнч тоож хардаггүй, ямар ч ондоо урсгалтай хөдөлгөөн нь огтлолцдоггүй болохоор жолооч нар шууд эргэдэг. Ерөнхийдөө бол мөнхийн ногоон гэрэл асч байх ёстой газар. Эргэж буй машинуудыг дагаад би ч гэсэн эргэсэн. Гэрлэн дохио улаан байсныг харсан л да. Тэгсэн цаахна нь пост гарчихсан, ногооноор эргээгүй бүх машиныг зогсоож, 7-8 тэрэг эгнүүлсэн байв. Нэгэнт дүрэм зөрчсөн нь үнэнээс хойш 5 цаасаа дуугуй тушаагаад цааш хөдлөв. Тэрүүхэн хооронд цагдаа жолооч 2-ын маргааныг сонсож баясав. Нэг буурал толгойтой ах "Та нар үхэж хэвтсэн 3,14z-ууд, иймхэн юман дээр арчаагүйтэж ажиллаад яахнав дэ! Баруун гар тийш хов хоосон, ямарч хөдөлгөөн байхгүй сэлүүхэн байхад эргэхгүй яах юм?" гэж авсан. Цагдаа нь "Төрийн албан хаагч доромжлох хуультай шүү, торгохгүй өөр арга хэмжээ авч чадна шүү танд! Та дүрэм зөрчиж саатуулагдчихаад олон долоон юм ярихгүй шүү!" гэв. Үнэндээ бол тэнд саатуулагдсан бүх жолооч нарын бодсоныг ах ганцаараа хэлсэн нь энэ юм шүү дэ.
За тэгээд машин дээрээ ирсэн чинь... зүүн урд дугуй хийгүй наасан. Харааж аваад, дугуйг тайлж эгчийн тэрэгний багажинд ачаад засвар оров. Нөхүүлээд буцаж ирж дугуйгаа угсрав. Аз болж тачигнасан хүйтэн биш байсан. Жин нэмэгдсэн нь илт, ганц дугуй хийх гэж амьсгаадаад, хөлрөөд, юу юу болов до. Төгсгөлд нь: гэртээ ирээд курткээ тайлсан - товч нь тас.

No comments:

Post a Comment