19 August 2012

Шотландын нэгэн түүх

Автоматаар нийтлэгдэж буй түүх.
Шотланд нь дайн дажин багагүй хийсэн газар. Янз бүрийн л явдал түүхэнд нь тохиолдож байсан шотландчууд 1692 онд болсон нэг үйл явдлыг одоо болтол мартаагүй.
Ууланд цасан шамарга шуурч байхад Макдональдын овог Кэмпбеллийн овгийн зочидыг ядарч явхад нь тосгондоо оруулж дайлж цайлж, дээвэр доороо оруулжээ. Хоорондоо ураг төрлийн холбоотой байсан овгууд тул зочид хоёр долоо хоног саатан дайлуулж найрлажээ. Тэгснээ Ораны Вильгельмд үнэнчээ баталж тангарагласангүй гэдэг шалтгаанаар эздийн талын 38 эрийг зочид зэрлэгээр хөнөөж. Дараа нь тосгоныг галдан шатаагаад явсан хойно юу ч үгүй үлдсэн 40 орчим эмэгтэйчүүд, хүүхдүүд осгож үхсэн түүхтэй. Итгэж байхад нь нуруунд нь хутгалсан энхүү явдал Шотланд даяар тархаж, хүмүүсийн зэвүүцлийг хүргэх нь мэдээж. Одоо хүртэл "Ямар ч уулын хүнээс Кэмпбеллийхний тухай асуу, хариулахаасаа өмнө нулимах болно" гэдэг хэллэг бий.
Хэдэн жилийн өмнө нэгэн бизнесмен эрийг захиалга өгөөд, төлбөр тооцоог нь урьдчилаад бүрэн хийсэн зочид буудал яг ирэнгүүт нь хүлээж аваагүй явдал гарч. Үндэслэл нь - Кэмпбелл овогтой. Хохирогч би тэр түүхэнд ямар хамаатай юм бэ гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан боловч шийд зочид буудлын талд гарч.

No comments:

Post a Comment